Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2026/00074

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би

******* аймаг ******* сум, .. дүгээр баг, ******* банкны ******* салбар ******* тооцооны төвийн (РД:.........) хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“....... банк” ХК-ны ........ салбарын ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ургийн овогт *******-ын ******* /НХ05233014/ нь ******* Банкны ******* тооцооны төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр онлайн цалингийн зээл авсан бөгөөд 314 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна.

Зээлдэгч *******ын ******* /........... / нь ******* Банкны ******* тооцооны төвөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/55494741 тоот онлайн зээлийн гэрээ, БГХ/55494741 тоот онлайн барьцааны гэрээ байгуулан 9,516,019.18 /Есөн сая таван зуун арван зургаан мянга арван есөн төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 11 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,046,864.60 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,121,206 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50,148 төгрөг, нийт 8,218,219 /Найман сая хоёр зуун арван найм мянга хоёр зуун арван ес / төгрөгийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр 10-ны өдөр.

Нийт 8,218,219 / Найман сая хоёр зуун арван найм мянга хоёр зуун арван ес /төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болно. 

Ц.******* нь ******* Банкнаас зээл авах үед ..... аймаг ........, ...-р баг .... айл .... тоот хаягт оршин сууж байсан. бүртгэлтэй ........ дугаар нь дуудлага огт авдаггүй, Зээл авах үеийн байдлаар Мак цемент-д ажиллаж байгаад ажлаасаа гарсан ,зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 314 хоног зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:

******* банк ХК-нийг төлөөлж ******* бизнес зээлийн төвийн менежер ******* нь 2025 оны 11 дүгээр сарын  20-ны өдөр Цогт-Очирын *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Эрэн сурвалжлах шүүх хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 14:30 минуталд болсон бөгөөд шүүгчийн зүгээс зээл авах үед байсан ....... аймаг ....... . дүгээр баг ... .. айл ... тоот хаягт оршин сууж буй эсэхийг тодруулан дараагийн шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 15:00 цагт товлосон. Банкны зүгээс холбогдох хаягийг тодруулсан ба дээрх хаяг дээр үээлдэгч байгааг тогтоосон тул 2026 оны 02 дугаар 09-ний өдрийн 15:00 цагт шүүх хуралд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна. хариуцагчийн хаягийн дагуу нэхэмжлэлийг холбогох шүүхэд гаргах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ний ******* салбарын ******* тооцооны төвийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 41-р хуудас)

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар ******* банк ХК-ний ******* салбарын ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банк ХК-ний ******* салбарын ******* тооцооны төвийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар ******* банк ХК-ний ******* салбарын ******* тооцооны төвийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.           

           

 

 

 

ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА