| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2402007730144 |
| Дугаар | 2026/ДШМ/27 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 221.1., |
| Улсын яллагч | Г.Онон |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/27
Л.Н-, Н.А-, П.Ц- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Онон,
шүүгдэгч Н.А-, түүний өмгөөлөгч Б.Бадамханд,
шүүгдэгч Л.Н-, П.Ц- нарын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2433 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Н-, Н.А-, П.Ц- нарт холбогдох эрүүгийн 2402007730144 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн Л-ий Н-, ........., /РД: Л- /,
2. Ч- овгийн Н-ийн А-, ....., урьд ял шийтгэлгүй, /РД:Х/,
3. С- овгийн П-ийн Ц-, ........, урьд ял шийтгэлгүй, /РД:П-/,
Шүүгдэгч Л.Н- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэснийг,
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаартай “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2- т заасан “Багш, ажилтан нь төрийн албан хаагчийн ёс зүйн талаар эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана”, 4.2.4 дахь хэсэгт заасан “Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө суралцагчаас шан харамж, бэлэг, авлига авах, бусдад зуучлах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив, тоног төхөөрөмж, эд материал өгөхийг шаардах, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахаас татгалзах” гэснийг,
Нийслэлийн боловсролын газрын даргатай 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 18/311 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 5.11-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсвэл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, авах, өгөх, амлах, зуучлах, төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл, албан тушаалын байдпаа урвуулан хэтрүүлэх зэрэг Авлигын эсрэг хуульд заасан зөрчлийг гаргахгүй байх” гэснийг тус тус зөрчиж,
Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/58 дугаартай “Хамран сургах тойрогт өөрчлөлт оруулах тухай” тушаалын хавсралтад баталсан хамран сургах тойрогт хамаарах хүүхдүүдийг Нийслэлийн П- дугаар цэцэрлэгт 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахдаа,
хандив нэрээр тус цэцэрлэгийн манаач ажилтай Д.Ч-ийн эзэмшлийн Хаан банкны Ч- тоот дансаар дамжуулан цэцэрлэгт элсэн суралцаж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс буюу тус цэцэрлэгийн дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа С.Х-гийн эх Н.Б-аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, дунд А бүлэгт элсэн суралцаж байгаа М.Н-ийн эх Ө.С-эс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа Н.Г-ий эх Б.Н-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Д.Г-ын эх С.Э-аас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Э-, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Б- нарын эцэг А.Э-гаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа Т.Ч-ий эцэг Д.Т-оос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Ө.М-ын эмээ Л.Н-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Б.А-ы эмээ Ж.Н-гаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа А.Н-гийн эх Б.М-гаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс өөрийн нөхөр Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 300.000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Голомт банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 406,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 800.000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 172,000 төгрөгийг буюу нийт 2,478,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
мөн өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот данс руу ахлах A бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-ий эх П.М-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, өөрийн нөхөр Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б- тоот данс руу бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа А.И-н авга эгч С.Х-гаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д-, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.У- нарын эх Г.М-ээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
мөн тус цэцэрлэгийн нярав П.Ц-той үйлдлээрээ санаатай нэгдэн түүний эзэмшлийн Хаан банкны М- тоот дансаар дамжуулан бага А бүлэгт элсэн суралцаж байгаа У.Б-ий эх М.Х-гээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Х-н эх Б.Ц-гаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ий эх Т.У-гаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 550,000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа Ж.М-ын эх Х.С-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, дунд A бүлэгт элсэн суралцаж байгаа Г.Э-ий эх Р.С-гаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Э.И-ийн эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа О.Т-ийн эх Ч.О-гээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Ш.М-ын эх М.Б-ээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа С.А-ы эцэг А.С-оос 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 90,000 төгрөг, бэлтгэл бүлэгт суралцахаар бүртгүүлж 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийгдэж суралцаагүй Ө.С-ийн эх Г.С-гээс 2024 оны 10 дугаар сарын 10- ны өдөр 300,000 төгрөг, мөн П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансаар дамжуулан тус цэцэрлэгийн дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Э-, бага А бүлэгт суралцаж байгаа Х.А- нарын эх Б.А-саас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн авснаас 285.000 төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, 715,000 төгрөгийг өөртөө авсан,
мөн хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 330,000 төгрөгөөр жин худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн охин компани “М-” ХХК-ийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 330,000 төгрөгийг Жин гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Э.Н-оос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансанд 330,000 төгрөгийг,
мөн хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 388,000 төгрөгөөр жигнүүр засварлуулах үйлчилгээ авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас М- ХХК-ий эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 388,000 төгрөгийг Жигнүүр зассан төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ж.Д-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 388,000 төгрөгийг,
мөн хандивын орлогоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 160,000 төгрөгөөр гишгүүр худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас Д- шүр ХХК-ий эзэмшлийн Төрийн банкны Д- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 253,000 төгрөгийг Гишгүүр, залгуур гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “Д- шүр” ХХК-ийн ажилтан Л.З-гаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 253,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлүүлж, дээрх мөнгөнөөс Л.Н-ийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 231,000 төгрөгийг буцаалт гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан,
мөн Л.Н- нь тус цэцэрлэгийн арга зүйч Н.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэн түүний эзэмшлийн Хаан банкны З- тоот дансаар дамжуулан ахлах В бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Х-гийн эх Т.А-ээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа З.С-н эх Э.О-гаас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, дунд А бүлэгт элсэн суралцаж байгаа Р.Ө-ын эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, ахлах Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.Б-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.С- нарын эх Э.М-аас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, ахлах В бүлэгт элсэн суралцаж байгаа Т.М-ын эх Ш.Г-гээс 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Ч.Ц-ын эх Э.О-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д- нарын эх Б.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, бага А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ийн эх Д.М-ээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
мөн хандивын орлогоос “М-” ХХК-нд байгууллагын тамга, санхүүгийн тэмдэг хийлгэсний төлбөр 190,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 210,000 төгрөгийг Тамга гэсэн гүйлгээний утгаар дахин шилжүүлж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ц.Э-аас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны Б- тоотдансанд 190,000 төгрөгийг буцаан авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө нийт 5,114,000 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Н.А- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн арга зүйчээр ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн Хандив нэрээр тус цэцэрлэгийн ахлах “В” бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Х-гийн эх Т.А-ээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа З.С-гийн эх Э.О-гаас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, дунд A бүлэгт элсэн суралцаж байгаа Р.Ө-ын эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, ахлах Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.Б-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.С- нарын эх Э.М-аас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, ахлах “В” бүлэгт элсэн суралцаж байгаа Т.М-ын эх Ш.Г-гээс 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Ч.Ц-ын эх Э.О-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д- нарын эх Б.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, бага А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ийн эх Д.М-ээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс өөртөө 1,790,000 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон буюу өөрийн эзэмшлийн дансыг ашиглуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч П.Ц- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн няраваар ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Н-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн Хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 330,000 төгрөгөөр жин худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн охин компани “М-” ХХК-ийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 330,000 төгрөгийг Жин гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Э.Н-оос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансанд 330,000 төгрөгийг,
Хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 388.000 төгрөгөөр жигнүүр засварлуулах үйлчилгээ авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 388,000 төгрөгийг Жигнүүр зассан төлбөр гэсэн гуйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ж.Д-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 388,000 төгрөгийг,
Хандивын орлогоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 160,000 төгрөгөөр гишгүүр худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “Д- шүр” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны Д- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 253,000 төгрөгийг Гишгүүр, залгуур гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар Д- шүр ХХК-ийн ажилтан Л.З-гаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 253,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлүүлж, дээрх мөнгөнөөс Л.Н-ийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 231,000 төгрөгийг буцаалт гүйлгээний утгатайгаар шилжүүлж, өөртөө 865,700 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон буюу өөрийн эзэмшлийн дансуудыг ашиглуулан нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Л.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
П.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Л.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Нийслэлийн прокурорын газраас Н.А-, П.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцож, үргэлжилсэн үйлдпээр үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.А-, П.Ц- нарыг цагаатгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 4,693,000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Н-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Н-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Л.Н-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож, энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шийтгэх тогтоолын агуулга нь шүүгдэгч Л.Н-ийг П- дугаар цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалтан тул “Нийтийн албанд нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэсэн тус гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан заалтыг удирдлага болгон гэм буруутайд тооцсон нь хууль зүйн зөв дүгнэлт өгч чадаагүй бөгөөд уг гэмт хэрэг яагаад гарах болов гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шинж болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг яаж тодорхойлж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг гаргаагүй байна гэж үзэж байна.
Шүүхээс Л.Н-ийг өөртөө давуу байдал бий болгосон гэх дүгнэлт өгсөн боловч хэрэгт цугларсан нотлох баримтанд гүйцэт сайн шалган тогтоогоогүй бөгөөд хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш гаргаж өгсөн нотлох баримтанд дүгнэлт өгөөгүй. Ялангуяа төсөвлөгдсөн санхүүжилт хэзээ орсон, түүнийг яаж хэмнэсэн, яаж үргүй зарцуулсан болох талаар тооцоо судалгаа хийлгүйгээр хандивын мөнгийг хэний дансаар авсан, юунд зарцуулсан гэдгийг ч нарийн тогтоогоогүй.
Мөн Нийслэлийн боловсролын газар болон Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсээс шинээр байгуулагдаж байгаа П- дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Л.Н-ийг томилогдон ажиллахад ямар арга зүйн зөвлөлгөө удирдлагаар хангаж байв, цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахад, барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тохижилт, хүн хүч, хөрөнгө мөнгө яаж бий болгох талаар зохион байгуулалтын ямар ямар арга хэмжээ авч байсан талаар шүүх нь дүгнэлт өгөхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Цэцэрлэгийн үйл ажиллагаанд нийт хэдэн төгрөг зарцуулсан, түүнээс санхүүжилтээр хэдийг нь буцааж авсаныг шалгах зайлшгүй шаардлагатай байна гэдэг хүсэлтийг шат шатны прокурорт гаргаж байсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт ч хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүйгээс өнөөдөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Л.Н- нь өөрт болон бусдад давуу байдал үүсгэх, бусдыг хохироох талаар ямар ч санаа зорилго байгаагүй. Анхнаасаа хийсэн ажлынхаа талаар авсан хандивын талаар нэг ч худал зүйл яриагүй билээ. Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшингийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б\212 дугаартай тушаалаар Л.Н-ийг Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, түүнийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс \Б.Ганбат\-т үүрэг болгосон байдаг.
Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад арга зүйн удардлагаар болон ямар нэгэн зөвлөмж ч өгөөгүй байдаг. Энэ талаар анхан шатны шүүх нь анзаарч харсан атлаа гэмт хэрэг гарах нөхцөл болон өөрийн хийж байгаа үйлдлийг хууль бус гэдгийг ойлгох санаа зорилго нь тогтоогдоогүй байж гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.А-, П.Ц- нарын үйлдэл холбогдлыг дүгнэхдээ. ... хандив нэрээр орж ирсэн мөнгөнөөс өөрөө дур мэдэн захиран зарцуулаагүй, цэцэрлэгийн гал тогоо, цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээтэй холбоотой жижиг хэрэглэл, эд зүйл, бараа материал, нээлтийн үйл ажиллагаатай холбоотой зардал, багш нарт гарын авлага, бүртгэлийн дэвтэр,тамга тэмдэг, гэрчилгээ, принтер авах зардал, тавилга эд хогшил ачиж авчирсан тээврийн зардал зэрэг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зөв зарцуулагдсан болох нь холбогдох санхүүгийн баримтууд, дансны хуулга, комиссараас эдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл, харьцуулан гаргасан хохиролын тооцоо, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд зэргээр хангалттай тогтоогдож байна гээд шүүгдэгч Н.А-, П.Ц- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн зөв дүгнэлт гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Л.Н-ийг гэм буруутайд тооцохдоо Н.А-, П.Ц-, Д.Ч- нарын данснаас орж ирсэн хандивийн мөнгөнөөс өөртөө авсан гэсэн дүгнэлт өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар болон дээрх 2 шүүгдэгчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгоход үнэлсэн нотлох баримтаар хандив нэрээр орж ирсэн мөнгө нь цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь тогтоогддог гэж дүгнэсэн атлаа уг мөнгөнөөс Л.Н-ийг өөртөө авсан гэж дүгнэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэдэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт тогтоох ажиллагааг хамруулан ойлгодог. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж цэцэрлэг нээлтээ хийж 261 хүүхдүүдээ хүлээн авсан байдаг. Харин санхүүжилт нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орж, гүйлгээний эрх 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээгдсэн байх бөгөөд энэ цэцэрлэгийг хэний ямар хөрөнгө мөнгөөр ашиглалтанд оруулав гэдэг талаас хэн ч өнөөдрийг хүртэл анхаараагүй харин ч төсөвт суусан зардлыг өөрийн болон бусдаас зээлж авсан мөнгөөр авчихаад түүнийгээ санхүүжилт орохоор нь буцаан авсныхаа төлөө гэмт хэрэгтэн болж байгаа билээ.
Гэтэл төсөв санхүүжилт нь хугацаандаа ороогүй бусдын хариуцлагагүй байдлаас болсон асуудлыг харин ч өөрсдийн хүч бололцоог ашиглан удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг өөрийн хөрөнгө мөнгө болон бусдаас мөн зээл авч, болж бүтэх бүх аргаар зээлж цэцэрлэгийг ашиглалтанд оруулсныг эцэст нь гэмт хэрэгтэн болгож байгаа нь туйлын харамсалтай байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2433 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.А-гийн өмгөөлөгч Б.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Давж заалдах гомдолд Н.А-гийн нэр дурдагдсан. Шүүх хэргийг бүхэлд нь авч хэлэлцэх тул өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс Н.А-г арга зүйчээр ажиллаж байх үедээ Л.Н-ийг гэмт хэрэг үйлдэх үед хамжигчаар оролцоогүй гэж дүгнэж, түүний үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Л.Н-ийг хандив авах үйл ажиллагааг зохион байгуулах, санаа гаргахад Н.А-гийн хувьд ямар нэгэн байдлаар шийдвэр гаргах, үйл ажиллагаанд оролцсон зүйл байхгүй. Зөвхөн удирдах албан тушаалтныхаа хандив ав, буцаагаад зарцуул гэх заавар зөвлөмжийн дагуу ажилласан байх тул гэмт хэргийн хамжигч болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм. Н.А-гийн хувьд хандивыг өөрийн шийдвэрээр аваагүй. Уг мөнгийг хувьдаа зарцуулаагүй. Яллах дүгнэлт үйлдэх үед авсан зүйлүүдийг цэцэрлэгийн орлогод аваагүй байсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед шинээр ирсэн нягтлан бодогч нь Н.А-гийн авсан эд зүйлсийг цэцэрлэгийн орлогод авсан. Иймд Н.А- нь 1.790.000 төгрөгийг хувьдаа завшаагүй, өөртөө давуу байдал бий болгоогүй гэдгийг дахин хэлмээр байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Онон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Л.Н-, Н.А-, П.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгч Л.Н- холбогдох хэргийн тухайд, хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон. Л.Н-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж анхан шатны шүүхээс дүгнэж, Л.Н-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Л.Н-ийн хувьд өмгөөлөгчийн яриад байгаа зөвхөн хандив авсан, хандивын ажлыг хууль бусаар зохион байгуулсан, өөрөөр хэлбэл, холбогдох дүрэм журам, сайдын тушаалд заасан арга хэрэгслээр тухайн хандивыг зохион байгуулаагүй гэж үзэж, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоогүй. Хандив нэрээр эцэг эхчүүдээс авсан мөнгөнөөс өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар авч, хувьдаа ашигласан. Жишээлбэл, үсчин ороод 800.000 төгрөг үсчин рүү шилжүүлээд 20.000 төгрөгийг нь үлдээгээд, 780.000 төгрөгийг “зээлэв” гэдэг утгаар буцааж авсан үйлдэл, караоке ороод төлбөр тооцоог нь төлдөг үйлдэл, хандив гэж аваад, тухайн зориулалтаар мөнгийг зарцуулаад, дараа нь төсөв орсны дараагаар дахин тухайн мөнгийг өөрсдөдөө гаргуулж авч буй үйлдлүүд дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан, өөртөө ашиг хонжоо олсон гэж анхан шатны шүүх үзсэн. Л.Н-ийн хувьд ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдэгдээгүй, сэдэл санаа зорилго тогтоогдохгүй, нийгэмд аюултай үйлдэл хийгээгүй байна гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байгаа. Гэм буруугийн санаатай хэлбэрээр мэдсээр байж тухайн мөнгөнүүдийг буцааж өөрсдөдөө авч буй асуудал байдаг. Түүнчлэн зөвхөн хандив авсан асуудал дээр Л.Н-ийн хувьд төвлөрөөд байдаг. Үүнд дээд шатны байгууллагуудаас ирүүлсэн албан бичиг, дүрэм журмуудад хандив авах талаар тодорхой 2 төрлийн журам байдаг. Үүний нэг дээр авч болно, нөгөө дээр нь авч болохгүй гэдэг. Сүүлд гарсан журмаар хандив авахыг бүрэн хориглосон. Хэрэв хандив авахаар тохиолдолд тодорхой журмын дагуу тухайн байгууллага дундаа данс нээгээд, тодорхой ажлын хэсэг байгуулаад, хандивыг ямар нөхцөлд зарлагадаж байгаа талаар тайланг дээд шатны байгууллагад тайлагнах ёстой. Дээрх тохиолдол дээд шатны байгууллагадаа ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Тухайн журмынх нь дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Санхүүжилт хэзээ орж ирсэн асуудлыг ярьдаг. Санхүүжилт дараа нь орж ирсэн нь үнэн. Нийслэлээс тухайн цэцэрлэгийг ашиглалтад оруулж, хамрагдах хүүхдүүдийг бүртгэж, үйл ажиллагааг эхэлье гэдэг байдлаар Л.Н-ийг захирлаар томилж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Хов, хоосон барилгад оруулж, үйл ажиллагааг эхэл гэх албан шаардлага тавиагүй. Тодорхой хэмжээний өдөр тутмын зардал, хүүхдүүдийн хоол унднаас авахуулаад тог, цахилгаан бүх асуудлыг улсын төсвөөс гаргаж өгсөн. Үүн дээр нээлтийн үйл ажиллагаа хийх гэх асуудал яриад байдаг юм. Нээлтийн үйл ажиллагааг заавал бусдаас хандив авч, авсан хандиваар хийнэ гэх үүрэг даалгаврыг дээд шатны байгууллагаас өгөөгүй. Хэрэгт энэ талаар авагдсан баримт байхгүй. Хандив авч асуудлыг шийд гэх асуудлыг Нийслэлийн боловсролын газраас ч М- өгсөн зүйл байхгүй. Энэ нь цэвэр өөрсдийнх нь гэм буруугийн санаатай үйлдлээр хийсэн зүйл. Тухайн цаг хугацаанд өөрөөсөө мөнгө гаргаад, дараа нь мөнгөө авахын тулд үсчин, караоке гэж мөнгийг гаргуулж авсан гэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Н-, Н.А-, П.Ц- нараас мөрдөгч 2,3 удаа яллагдагчаар мэдүүлэг авсан. Тухай бүр мэдүүлэгтэй нь холбогдуулаад баримтуудыг нь гаргуулж авсан. Л.Н-ийн гаргаж өгсөн баримтуудыг бүгдийг нь нотлох баримтаар үнэлж, төлбөр тооцоог 12.190.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг хасч тооцсон нь өөрийнх нь гаргаж өгсөн баримтуудаар тооцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрөөсөө гаргасан гэх нотлох баримтууд байна уу гэхээр огт гаргаж өгдөггүй. Би өмнө нь өөрөөсөө гаргасан тул буцаагаад авсан гэдэг. Энэ хүний өөрийнх нь мэдүүлээд байгаа мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдоггүй. Иймд түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Прокуророос Л.Н-, П.Ц-, Н.А- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Л.Н-, П.Ц- нарын хувьд нийтийн албан тушаалтанд хэдийгээр хамаарахгүй хэдий ч нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож, өөрсдөдөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хуралдаан дээр өгсөн шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, Н.А-, П.Ц- нарын нэмэлтээр гаргасан баримтууд, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, П.Ц-, Н.А- нарын эрх зүйн мэдлэггүй байдал, санхүүгийн сахилга батгүй байдал, өөрийн дансанд нь хэдэн төгрөг орж байгаа болон хэдэн төгрөгийг зарцуулсныг мэдэхгүй зэрэг нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан дээрх 2 шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж прокуророос ойлгосон. Прокурорын хувьд мөн адил гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, тухайн хүмүүсийн сэдэл санаа, зорилго нь хандив авч болохгүй гэдгийг мэдсэн эсэх, тухайн хандивыг гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрсдөдөө зарцуулсан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, эсэргүүцэл бичээгүй. Давж заалдах шатны шүүх прокурор эсэргүүцэл бичсэн эсэхээс үл хамааран хэргийг бүхэлд нь хянана. Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Л.Н- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэснийг,
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаартай “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2- т заасан “Багш, ажилтан нь төрийн албан хаагчийн ёс зүйн талаар эрх бүхий байгууллагаас баталсан хууль тогтоомж болон энэхүү дүрэмд заасан мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллана”, 4.2.4 дахь хэсэгт заасан “Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө суралцагчаас шан харамж, бэлэг, авлига авах, бусдад зуучлах, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив, тоног төхөөрөмж, эд материал өгөхийг шаардах, ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахаас татгалзах” гэснийг,
Нийслэлийн боловсролын газрын даргатай 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 18/311 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 5.11-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсвэл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, авах, өгөх, амлах, зуучлах, төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл, албан тушаалын байдпаа урвуулан хэтрүүлэх зэрэг Авлигын эсрэг хуульд заасан зөрчлийг гаргахгүй байх” гэснийг тус тус зөрчиж,
Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/58 дугаартай “Хамран сургах тойрогт өөрчлөлт оруулах тухай” тушаалын хавсралтад баталсан хамран сургах тойрогт хамаарах хүүхдүүдийг Нийслэлийн П- дугаар цэцэрлэгт 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахдаа,
хандив нэрээр тус цэцэрлэгийн манаач ажилтай Д.Ч-ийн эзэмшлийн Хаан банкны Ч- тоот дансаар дамжуулан цэцэрлэгт элсэн суралцаж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс буюу тус цэцэрлэгийн дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа С.Х-гийн эх Н.Б-аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, дунд А бүлэгт элсэн суралцаж байгаа М.Н-ийн эх Ө.С-эс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа Н.Г-ий эх Б.Н-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Д.Г-ын эх С.Э-аас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Э-, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Б- нарын эцэг А.Э-гаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа Т.Ч-ий эцэг Д.Т-оос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Ө.М-ын эмээ Л.Н-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Б.А-ы эмээ Ж.Н-гаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа А.Н-гийн эх Б.М-гаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс өөрийн нөхөр Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 300.000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Голомт банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 406,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 800.000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 172,000 төгрөгийг буюу нийт 2,478,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
мөн өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот данс руу ахлах A бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-ий эх П.М-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, өөрийн нөхөр Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б- тоот данс руу бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа А.И-н авга эгч С.Х-гаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д-, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.У- нарын эх Г.М-ээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
мөн тус цэцэрлэгийн нярав П.Ц-той үйлдлээрээ санаатай нэгдэн түүний эзэмшлийн Хаан банкны М- тоот дансаар дамжуулан бага А бүлэгт элсэн суралцаж байгаа У.Б-ий эх М.Х-гээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Х-н эх Б.Ц-гаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ий эх Т.У-гаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 550,000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа Ж.М-ын эх Х.С-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, дунд A бүлэгт элсэн суралцаж байгаа Г.Э-ий эх Р.С-гаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Э.И-ийн эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа О.Т-ийн эх Ч.О-гээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Ш.М-ын эх М.Б-ээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа С.А-ы эцэг А.С-оос 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 90,000 төгрөг, бэлтгэл бүлэгт суралцахаар бүртгүүлж 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийгдэж суралцаагүй Ө.С-ийн эх Г.С-гээс 2024 оны 10 дугаар сарын 10- ны өдөр 300,000 төгрөг, мөн П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансаар дамжуулан тус цэцэрлэгийн дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Э-, бага А бүлэгт суралцаж байгаа Х.А- нарын эх Б.А-саас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн авснаас 285.000 төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, 715,000 төгрөгийг өөртөө авсан,
мөн хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 330,000 төгрөгөөр жин худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн охин компани “М-” ХХК-ийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 330,000 төгрөгийг Жин гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Э.Н-оос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансанд 330,000 төгрөгийг,
мөн хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 388,000 төгрөгөөр жигнүүр засварлуулах үйлчилгээ авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас М- ХХК-ий эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 388,000 төгрөгийг Жигнүүр зассан төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ж.Д-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 388,000 төгрөгийг,
мөн хандивын орлогоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 160,000 төгрөгөөр гишгүүр худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас Д- шүр ХХК-ий эзэмшлийн Төрийн банкны Д- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 253,000 төгрөгийг Гишгүүр, залгуур гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “Д- шүр” ХХК-ийн ажилтан Л.З-гаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 253,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлүүлж, дээрх мөнгөнөөс Л.Н-ийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 231,000 төгрөгийг буцаалт гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан,
мөн Л.Н- нь тус цэцэрлэгийн арга зүйч Н.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэн түүний эзэмшлийн Хаан банкны З- тоот дансаар дамжуулан ахлах В бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Х-гийн эх Т.А-ээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа З.С-н эх Э.О-гаас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, дунд А бүлэгт элсэн суралцаж байгаа Р.Ө-ын эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, ахлах Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.Б-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.С- нарын эх Э.М-аас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, ахлах В бүлэгт элсэн суралцаж байгаа Т.М-ын эх Ш.Г-гээс 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Ч.Ц-ын эх Э.О-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д- нарын эх Б.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, бага А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ийн эх Д.М-ээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
мөн хандивын орлогоос “М-” ХХК-нд байгууллагын тамга, санхүүгийн тэмдэг хийлгэсний төлбөр 190,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 210,000 төгрөгийг Тамга гэсэн гүйлгээний утгаар дахин шилжүүлж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ц.Э-аас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны Б- тоотдансанд 190,000 төгрөгийг буцаан авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө нийт 5,114,000 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн төрийн сангийн хуулга, 2024 оны бараа материалын тайлан, улсын төсвийн харилцах дансны баримтад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 13-14, 15-42/,
Л.Н-ийн эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 43-44, 47-48/,
Н.А-гийн эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 45-46/,
П.Ц-ын эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 49-53/,
Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 54/,
Д.Ч-ийн эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-хх-55-56/,
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн /1 хх 68, 70/, гэрч Д.Ч-ийн /1 хх 92-93, 97-98/, Б.А-ий /1 хх 105-106/, Д.М-ы /1 хх 108-109, 111-113/, Б.А-н /1 хх 115-116/, Э.М-ын /1 хх 129-130/, Б.У-ийн /1 хх 132-133/, Д.М-ийн /1 хх 135-136/, Б.О-ийн /1 хх 138-139/, Э.О-гийн /1 хх 141-142/, Ш.Г-гийн /1 хх 144-145/, П.М-ын /1 хх 149-150/, Э.О-ын /1 хх 152-153/, Б.А-сын /1 хх 157-158/, С.Х-гийн /1 хх 162-163/, Г.М-ийн /1 хх 166-167/, М.Б-ийн /1 хх 173-174/, Л.З-гийн /1 хх 176-177/, Э.Н-ийн /1 хх 180-181/, Д.Б-ийн /1 хх 187-188/, Ж.Д-ын /1 хх 190-191/, Ц.Э-ын /1 хх 197-198/, С.Э-ийн /1 хх 205/, Б.Б-гийн /1 214-215/, Н.Н-ын /1 хх 245-246/, Г.Б-ын /2 хх 3-4/, Ж.Т-ы /2 хх 8/, А.Э-гийн /2 хх 10-11/ гэсэн мэдүүлгүүд,
Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн Төрийн сангийн дансны хуулга /2 хх 17-50/,
Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн А/04 дугаар Бүлэгт хуваарилалт хийж эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралтаар баталсан хүүхдүүдийн нэрс /2 хх 174, 175-185/,
Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2 хх 186/,
Н.А-г ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт /2 хх 197-208/,
П.Ц-ыг ажилд томилсон тушаал /2 хх 209/,
Нийслэлийн П- дугаар цэцэрлэгт элсэн суралцахын тулд хандив өгсөн гэх иргэдийн цэцэрлэгийн хүүхдүүдийн дэлгэрэнгүй бүртгэл /2 хх 216-3 хх 88/,
Л.Н-ийг ажилд томилсон тушаал, ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /З хх 184-217/,
Хандивын мөнгөний тооцоонууд болон Боловсролын ерөнхий газарт учирсан хохирлын тооцоо /5 хх 81-91/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Н- нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Л.Н- нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Н.А-, П.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.А-, П.Ц- нарыг цагаатгасан,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 4,693,000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Н-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Н-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2433 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд шүүгдэгч Л.Н- нь Нийслэлийн П- дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан байжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Н- нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/58 дугаартай “Хамран сургах тойрогт өөрчлөлт оруулах тухай” тушаалын хавсралтад баталсан хамран сургах тойрогт хамаарах хүүхдүүдийг Нийслэлийн П- дугаар цэцэрлэгт 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэн суралцуулахдаа хандив нэрээр тус цэцэрлэгийн манаач ажилтай Д.Ч-ийн эзэмшлийн Хаан банкны Ч- тоот дансаар дамжуулан цэцэрлэгт элсэн суралцаж буй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс буюу тус цэцэрлэгийн дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа С.Х-гийн эх Н.Б-аас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 250,000 төгрөг, дунд А бүлэгт элсэн суралцаж байгаа М.Н-ийн эх Ө.С-эс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа Н.Г-ий эх Б.Н-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Д.Г-ын эх С.Э-аас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Э-, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Б- нарын эцэг А.Э-гаас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 700,000 төгрөг, бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа Т.Ч-ий эцэг Д.Т-оос 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Ө.М-ын эмээ Л.Н-ээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Б.А-ы эмээ Ж.Н-гаас 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа А.Н-гийн эх Б.М-гаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс өөрийн нөхөр Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 300.000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Голомт банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 406,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 800.000 төгрөг, Хаан банкны Б- тоот данс руу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 172,000 төгрөгийг буюу нийт 2,478,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
мөн өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот данс руу ахлах A бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-ий эх П.М-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, өөрийн нөхөр Т.Б-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны Б- тоот данс руу бэлтгэл А бүлэгт элсэн суралцаж байгаа А.И-н авга эгч С.Х-гаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д-, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.У- нарын эх Г.М-ээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,
мөн тус цэцэрлэгийн нярав П.Ц-той үйлдлээрээ санаатай нэгдэн түүний эзэмшлийн Хаан банкны М- тоот дансаар дамжуулан бага А бүлэгт элсэн суралцаж байгаа У.Б-ий эх М.Х-гээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Э.Х-н эх Б.Ц-гаас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ий эх Т.У-гаас 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 550,000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа Ж.М-ын эх Х.С-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 300,000 төгрөг, дунд A бүлэгт элсэн суралцаж байгаа Г.Э-ий эх Р.С-гаас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Э.И-ийн эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 300,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа О.Т-ийн эх Ч.О-гээс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 150,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Ш.М-ын эх М.Б-ээс 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 800.000 төгрөг, дунд Б бүлэгт элсэн суралцаж байгаа С.А-ы эцэг А.С-оос 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 90,000 төгрөг, бэлтгэл бүлэгт суралцахаар бүртгүүлж 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хасалт хийгдэж суралцаагүй Ө.С-ийн эх Г.С-гээс 2024 оны 10 дугаар сарын 10- ны өдөр 300,000 төгрөг, мөн П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансаар дамжуулан тус цэцэрлэгийн дунд В бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Э-, бага А бүлэгт суралцаж байгаа Х.А- нарын эх Б.А-саас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн авснаас 285.000 төгрөгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, 715,000 төгрөгийг өөртөө авсан,
мөн хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 330,000 төгрөгөөр жин худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн охин компани “М-” ХХК-ийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 330,000 төгрөгийг Жин гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Э.Н-оос 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны С- тоот дансанд 330,000 төгрөгийг,
мөн хандивын орлогоор “М-” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 388,000 төгрөгөөр жигнүүр засварлуулах үйлчилгээ авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас М- ХХК-ий эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 388,000 төгрөгийг Жигнүүр зассан төлбөр гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ж.Д-аас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 388,000 төгрөгийг,
мөн хандивын орлогоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 160,000 төгрөгөөр гишгүүр худалдан авсан гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас Д- шүр ХХК-ий эзэмшлийн Төрийн банкны Д- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 253,000 төгрөгийг Гишгүүр, залгуур гэсэн гүйлгээний утгаар шилжүүлэх төлбөрийн анхан шатны баримтад нэгдүгээр гарын үсэг зурж баталгаажуулж, улмаар “Д- шүр” ХХК-ийн ажилтан Л.З-гаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр П.Ц-ын эзэмшлийн Хаан банкны Д- тоот дансанд 253,000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлүүлж, дээрх мөнгөнөөс Л.Н-ийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 231,000 төгрөгийг буцаалт гүйлгээний утгатайгаар шилжүүлэн авсан,
мөн Л.Н- нь тус цэцэрлэгийн арга зүйч Н.А-тай үйлдлээрээ санаатай нэгдэн түүний эзэмшлийн Хаан банкны З- тоот дансаар дамжуулан ахлах В бүлэгт элсэн суралцаж байгаа Х.Х-гийн эх Т.А-ээс 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа З.С-н эх Э.О-гаас 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, дунд А бүлэгт элсэн суралцаж байгаа Р.Ө-ын эх Б.У-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, ахлах Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.Б-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа М.С- нарын эх Э.М-аас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, ахлах В бүлэгт элсэн суралцаж байгаа Т.М-ын эх Ш.Г-гээс 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, ахлах А бүлэгт элсэн суралцаж байгаа Ч.Ц-ын эх Э.О-аас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, бэлтгэл Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.И-, бага Б бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Д- нарын эх Б.О-ээс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, бага А бүлэгт элсэн суралцаж байгаа Б.Э-ийн эх Д.М-ээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, дээрх мөнгөнөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
мөн хандивын орлогоос “М-” ХХК-нд байгууллагын тамга, санхүүгийн тэмдэг хийлгэсний төлбөр 190,000 төгрөгийг шилжүүлсэн гэдгийг мэдсээр байж тус цэцэрлэгийн төрийн сангийн М- тоот данснаас “М-” ХХК-ийн эзэмшлийн Хас банкны М- тоот данс руу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 210,000 төгрөгийг Тамга гэсэн гүйлгээний утгаар дахин шилжүүлж, улмаар “М-” ХХК-ийн ажилтан Ц.Э-аас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны Б- тоотдансанд 190,000 төгрөгийг буцаан авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр өөртөө нийт 5,114,000 төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Н-ийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ял нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийтийн ашиг сонирхлыг болон төрийн албанд мөрдөгддөг хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчсөн, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах хор уршгийг учруулдаг онцлогтой.
Анхан шатны шүүхээс Л.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэн цагаатгах, эсхүл өөрчлөх, буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Цагаатгагдсан этгээд П.Ц-, Н.А- нарын тухайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Гэмт хэрэг нь заавал байх үндсэн шинж буюу объектив, субъектив шинжийг агуулсан байхыг шаардах ба аль нэг шинж тогтоогдохгүй бол гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Эрх зүйн онолд гэмт хэргийн хэлбэрийн болон материаллаг шинжийг ангилсан бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэргийн хувьд хуулийн диспозиц буюу тодорхойлох хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг хийснээр төгссөн байхыг шаардах ба хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Харин материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардана.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Ийнхүү П.Ц-, Н.А- нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд нь тэдгээрийн гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт буюу цагаатгагдсан этгээд нарын үйлдэл нь шүүгдэгч Л.Н-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн ... өөртөө эдийн давуу байдал бий болгосон ... нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд яллах талын нотлох баримтыг ямар үндэслэлээр няцааж байгаа талаар хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийсэн ба цагаатгагдсан этгээдүүд болох П.Ц-, Н.А- нарын үйлдлийг ямар үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн талаар тодорхой дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2433 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Н-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР