2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2026/02963

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 02

191/ШШ2026/02963

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ЖДҮГ хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал Ц.*******, хамтран зээлдэгч М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.

 

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар ТБАГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ******* ХХН-ийн гүйцэтгэх захирал Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК /РД:*******/, иргэн *******гийн ******* /РД:/ нар нь Жижиг, дунд үйлдвэрийн газартай 125/2017/3-16 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацааны дотор биелүүлээгүй тул 420,374,806 төгрөгийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч ******* ******* ХХК нь 0 тоот хаягт, гүйцэтгэх захирал *******гийн ******* нь 0 тоотод, хамтран хариуцагч ын ******* нь Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, Нүхтийн ам, Нүхтийн зам, 11/12 тоотод оршин суудаггүй болох нь харьяалах хороодын Засаг даргын тодорхойлолтуудаар тогтоогдсон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/Ш32024/12221 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Иймд ******* ******* ХХК, түүний гүйцэтгэх захирал *******гийн *******, хамтран зээлдэгч ын ******* нарын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Жижиг, дунд үйлдвэрийн газар ТБАГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ******* ******* ХХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2024/12221 дугаартай захирамж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 125/2017/3-16 дугаартай зээлийн гэрээ, хавсралтууд, мөн өдрийн 125/2017/Б-16 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ, болон дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн өдрийн М.******* болон Ц.******* нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудаснууд, Ц.*******ийн тайлбар, түүний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, М.*******гийн тайлбар, түүний оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтыг тус тус шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар ТБАГ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд ******* ******* ХХК, гүйцэтгэх захирал Ц.*******, хамтран зээлдэгч М.******* нарыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2а. Жижиг, дунд үйлдвэрийн газар ТБАГ болон ******* ******* ХХК-ийг төлөөлж Ч.Ганбат, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.******* нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 125/2017/3-16 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр 125/2017/Б-16 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ тус тус байгуулагдсан ба иргэн Ц.*******, М.******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-ийн оршин байрлах 0 тоот хаяг, Ц.*******ийн оршин суух 0 тоот хаяг, М.*******гийн оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2024/12221 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ХХК, Ц.*******, М.******* нарын оршин байгаа болон суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаагаар ******* ******* ХХК-ийн оршин байрлах хаяг нь 0 тоот хаяг гарч ирсний дагуу мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин байрладаггүй талаарх баталгаат шуудангийн буцаалт, хорооны тодорхойлолтыг ирүүлжээ.

 

Харин Ц.******* нь 0 тоот, М.******* нь 0 тоотод оршин суудаг талаарх хаяг гарч ирсний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хэн хэн нь мэдэгдэх хуудсыг хүлээн авч, Ц.******* нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг хаягтаа олон жил тогтвор суурьшилтай амьдарч байгаа бөгөөд эрэн сурвалжлах шаардлагагүй гэх тайлбарыг, мөн М.******* нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 0 тоотод оршин суух хаягтаа одоогоор бүртгэлээ хийлгэж амжаагүй болно, одоогоор Унгар улсын Будапешт хотод ажиллаж амьдарч байгаа талаарх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн буюу эдгээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суух хаяг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон байх тул тэднийг эрэн сурвалжлах үндэслэлгүй байна.

 

3а. ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б. бүртгэгдсэн байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газар ТБАГ-ын дээрх гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд ******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу ******* ******* ХХК-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******д түүний дугаарын утсаар 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, гүйцэтгэх захирал Б./-ийг эрэн сурвалжилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Ц.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ЖДҮГ ТБАГ /утас: , /-д мэдэгдсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ