Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 150/ШШ2026/00094

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би

Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* ... дүгээр баг, .... тоотод оршин суух иргэн .... . (РД:......) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, .... дүгээр баг, үйлдвэрийн районд байрлах “.......” ХХК-д (РД:...........4) холбогдох ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2025 оны 12 дүгээр сарын 05 ний өдрийн *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/962 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, арга хэмжээний суутгагдсан бүх цалинг (Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үндсэн цалингийн 3 сарын 20 хувь буюу 4 сая 800 мянган төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх) гаргуулах, сар бүр тооцогдох бүтээлийн урамшуулал 259386 төгрөг, өмгөөллийн зардал болох 4 сая гаруулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн  авч, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         “...Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн ******* миний бие 2012 оноос ******* Төрийн өмчит хувьцаат компанийн Засварын нэгдсэн цехийн КиПиа хэсэгт электроник засварчнаар 2015 он хүртэл ажиллаж, тус оноос Чулуунцрын үйлдвэрийн электроник засварчин, ТЭБХХУ инженер, ТБХХУ инженерээр тус тус ажиллаж байсан. 2022 оны 4 сарын 20-ноос Чулуунцрын үйлдвэрийн даргаар томилогдож ажиллаж байгаад 2024 оны 6 дүгээр сарын 20-нээс ЕИБҮТГ даргын албан тушаал дээр одоог хүртэл ажиллаж байна.

2025 оны 12 дүгээр сарын 2-ний өдөр болсон компанийн танхимын зөвлөгөөний үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Лүүлүү овогтой Ганбаатар нь “Ерөнхий инженерт хэлье ажил ерөөсөө хангалтгүй чиг үүргээр хангаж чадахгүй, орж ирж худлаа хоолой шахаж ярьчхаад ийм ч эрүүл мэндийн асуудал гээд явдаг арга хэмжээ тооцно” гэж сүрдүүлсэн.

2025 оны 12 дүгээр сарын 3-ны өдөр албаны мэйл хаягаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн танхимын зөвлөгөөнөөр Гүйцэтгэх захирлын үүрэг даалгаварт Ерөнхий инженер бөгөөд ҮТГ-ын дарга ажилдаа хариуцлагагүй хандсан мөн байгууллагын хэмжээнд удаа дараа осол зөрчил гарсантай холбогдуулан чиг үүргийн хэмжээнд тодруулга, тайлбарыг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цагаас өмнө ХНХ-т ирүүлнэ үү гэсэн утга бүхий и-мэйл ....... хаягаас ирсэн

Хариу мэйлийг тухайн өдөр явуулсан. Үүнд: 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн танхимын зөвлөгөөнөөр Гүйцэтгэх захирал "Ерөнхий инженерт, ажил ерөөсөө хангалтгүй, чиг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Өөрөө орж ирээд худлаа хоолой шахаж ярьчхаад, ‘эрүүл мэндийн асуудал’ гэж хэлээд явдаг. Арга хэмжээ тооцно” гэх зэрэг сүрдүүлж, дарамталсан үг хэллэг ашигласан. Гүйцэтгэх захирлын зүгээс надад чиглэсэн дараах ажлын байрны дарамт, ёс зүйгүй үйлдлүүд удаа дараа гарч, миний нэр хүндэд халдсан, баримт нотолгоогүй "арга хэмжээ" боловсруулах, худал мэдээлэл тараах оролдлогууд бий болсон. Ажлын гүйцэтгэлтэй огт холбоогүй, үндэслэлгүйгээр хариуцлага тооцох талаар ярьж дарамт үзүүлсэн асуудлаар холбогдох байгууллагуудад хандсан болно.Миний хувьд ямар ажилд хариуцлагагүй хандсан гэх үндэслэл, дахин давтагдсан ямар осол, зөрчил гарсан тухай баримт нотолгоотой мэдээллийг бичгээр хүсэлт гаргавал хүргүүлж, тухайн мэдээлэлд үндэслэн тайлбар өгөх боломжтой болохыг мэдэгдэж байна гэсэн албан мэйлийн хариуг миний бие явуулсан.

2025 оны 12 дүгээр сарын 5 ний өдөр мэйлээр арга хэмжээ тооцсон агуулга бүхий мэйл ирсэн. ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2025 оны 12 дүгээр сарын 05 ний өдрийн *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/962 дугаар тушаалыг хүний нөөцийн хэлтсийн ахлах *******ээс орж авсан. 2025 оны 12 дүгээр сарын 8-ны өдөр “..........” ХХК- ийн Маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд үүний дагуу хуралдсан боловч талууд харилцан тохиролцоогүй.

Тушаалд: Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ХАБЭА шаардлага хангасан эсэхэд хяналт тавих, осол зөрчилгүй ажиллах, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг бууруулах, арилгах, ажилтан стандартын шаардлага хангасан ажлын байранд ажиллах боломжийг бүрдүүлэхэд удирдлага зөвлөмжөөр хангаж ажиллах чиг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас үйлдвэрлэлийн осол, үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдол удаа дараа гарсан, ослын мөрөөр арга хэмжээг зохих түвшинд удирдан зохион байгуулаагүй байх тул үндсэн цалинг 3 /гурав/ сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай гэжээ.

27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байдаг. ХАБЭА-г хангах үндсэн үүрэгтэй ажил олгогч болохын хувьд өөрийн удирдлага, зохион байгуулалтын хүрээнд гарсан зөрчлийг хүлээхгүйгээр доод шатны ажилтанд сахилгын арга хэмжээ тооцсон нь ХАБЭА-н тухай хуулийн 4, 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1, 123.1, 123.4-ийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан хэлтэс нь 2025 оны батлагдсан бүтэц орон тооны дагуу Гүйцэтгэх захирлын шууд удирдлагын доор үйл ажиллагаа явуулж байна.

******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2025 оны 12 дүгээр сарын 05 ний өдрийн ******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/962 дугаар тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй арга хэмжээ авсан гэж тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 22-нд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэг. Нийтлэг Үндэслэл

1.1.Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхэд “.........” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай тушаалыг хүчингүй болгох 4,800,000 дөрвөн сая найман зуун мянган төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай тушаалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар хүчингүй болгосон бөгөөд Арга хэмжээний суутгалаас суутгагдсан цалин болох 1,600,000 / нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийн цалин, Бүтээлийн урамшууллын 130,730.71/нэг зуун гучин мянга долоон зуун гучин /төгрөгийг тус тус олгохоор хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид санал тавьж эвлэрэхээр тохиролцов.

Хоёр. Эвлэрлийн Гэрээний Нөхцөл

2.1.Нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу “.........” ХХК- ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай *******т сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох, Арга хэмжээний суутгалаас суутгагдсан цалин болох 4,800,000 /дөрвөн сая найман зуун мянган/төгрөгийн цалин, Бүтээлийн урамшууллын 259,386 / хоёр зуун тавин есөн мянга гурван зуун наян зургаан мянган / төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч “..........” ХХК-иас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.

2.2.Энэхүү эвлэрлийн гэрээг хийж буйтай холбогдуулан хариуцагч “.........” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай тушаалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар хүчингүй болгосон тушаалын хуулбарыг Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхэд хариу тайлбарын хамт хүргүүлснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Бусад Нөхцөл

3.1.Энэ хүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан зөвшилцөж байгуулсан бөгөөд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож, ухамсарласан болно.

3.2.Энэхүү гэрээг 4 хувь үйлдэж, 1 хувийг шүүх, 1 хувийг хариуцагч, 2 хувийг нэхэмжлэгч хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн ижил хүчинтэй байна.

3.3. Гэрээний хавсралт: Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахад талуудын улсын бүртгэлийн гэрчилгээ, эвлэрэх эрх, эвлэрлийн гэрээ байгуулах эрх олгогдсон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, итгэмжлэл олгох эрхийг нотлох баримт бичиг болон шаардлагатай бусад баримтуудыг хавсаргах бөгөөд тэдгээр хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                  

******* нь  “...........” ХХК-аас ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2025 оны 12 дүгээр сарын 05 ний өдрийн *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/962 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, арга хэмжээний суутгагдсан бүх цалинг (Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үндсэн цалингийн 3 сарын 20 хувь буюу 4 сая 800 мянган төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх) гаргуулах, сар бүр тооцогдох бүтээлийн урамшуулал 259386 төгрөг, өмгөөллийн зардал болох 4 сая гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэг. Нийтлэг Үндэслэл

1.1.Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхэд “........” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай тушаалыг хүчингүй болгох 4,800,000 дөрвөн сая найман зуун мянган төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай тушаалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар хүчингүй болгосон бөгөөд Арга хэмжээний суутгалаас суутгагдсан цалин болох 1,600,000 төгрөгийн цалин, Бүтээлийн урамшууллын 130,730.71 төгрөгийг тус тус олгохоор хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид санал тавьж эвлэрэхээр тохиролцов.

Хоёр. Эвлэрлийн Гэрээний Нөхцөл

2.1.Нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу “.........” ХХК- ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай *******т сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцох, Арга хэмжээний суутгалаас суутгагдсан цалин болох 4,800,000 төгрөгийн цалин, Бүтээлийн урамшууллын 259,386 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч “..........” ХХК-иас нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.

2.2.Энэхүү эвлэрлийн гэрээг хийж буйтай холбогдуулан хариуцагч “...........” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/962 дугаартай тушаалыг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/33 дугаартай Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар хүчингүй болгосон тушаалын хуулбарыг Сэлэнгэ аймаг ******* сум дахь сум дундын шүүхэд хариу тайлбарын хамт хүргүүлснийг дурдах нь зүйтэй.

Гурав. Бусад Нөхцөл

3.1.Энэ хүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан зөвшилцөж байгуулсан бөгөөд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож, ухамсарласан болно.

3.2.Энэхүү гэрээг 4 хувь үйлдэж, 1 хувийг шүүх, 1 хувийг хариуцагч, 2 хувийг нэхэмжлэгч хадгалах бөгөөд хувь тус бүр хууль зүйн ижил хүчинтэй байна.

3.3. Гэрээний хавсралт: Энэхүү эвлэрлийн гэрээг байгуулахад талуудын улсын бүртгэлийн гэрчилгээ, эвлэрэх эрх, эвлэрлийн гэрээ байгуулах эрх олгогдсон шүүхэд төлөөлөх итгэмжлэл, итгэмжлэл олгох эрхийг нотлох баримт бичиг болон шаардлагатай бусад баримтуудыг хавсаргах бөгөөд тэдгээр хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 90-91 дүгээр хуудас),

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5-д “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул “..........” ХХК-ний төлөх улсын тэмдэгтийн хураамж 159,000 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч “..........” ХХК-д холбогдох ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2025 оны 12 дүгээр сарын 05 ний өдрийн *******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/962 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, арга хэмжээний суутгагдсан бүх цалинг (Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үндсэн цалингийн 3 сарын 20 хувь буюу 4 сая 800 мянган төгрөг, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх) гаргуулах, сар бүр тооцогдох бүтээлийн урамшуулал 259386 төгрөг, өмгөөллийн зардал болох 4 сая гаруулах тухай иргэний хэрэгт зохигч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.............” ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 79500 төгрөг, орон нутгийн орлогоос 795000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА