| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00054/И |
| Дугаар | 150/ШШ2026/00101 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2026/00101
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ..... дүүрэг, .... дугаар хороо, ...... дугаар хороолол, .... хотхоны ...... тоот “........ ББСБ” ХХК-ний (РД:...........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ....... сум, ... дугаар баг, .... тоотод оршин суух иргэн ....... (РД:.........) холбогдох зээл 402,826.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“......... ББСБ” ХХК-ний гүйцэтгэх захирал .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Монгол Улсын иргэн ******* овогтой ******* нь манай байгууллагаас 2024 оны 02-р сарын 26-ны өдөр 26037 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 400,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авснаас хойш 135,546.39 төлөлт хийсэн.. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас РУУ дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 525 хоногийн нэмэгдүүлсэн хүү 111,846.58 төгрөг, үндсэн зээлийн 555 хоногийн хүү 591,189.04 төгрөг, үндсэн зээлийн 400,000.00 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6,500 нийт 1,114,535.62 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие А.******* нь ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,114,535.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 371,512 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 371,512 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 371,512 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“........ ББСБ” ХХК-нь А.*******гаас зээл 1,114,535.62 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь “......... ББСБ” ХХК-ний нэхэмжилж буй 1,114,535.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 371,512 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 371,512 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 371,512 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........ ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31299 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул А.*******гийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 31299 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“......... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй А.*******д холбогдох зээл 1,114,535.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “....... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,535.62 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 31299 төгрөг, орон нутгийн орлогоос 31299 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.......... ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА