Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2026/00103

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ....... дүүрэг, .... дугаар хороо, ........, . тоот “.........т ББСБ” ХХК-ний (РД:.......) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ..... сум ... дугаар баг, ..... тоотод оршин суух иргэн ......... (РД:........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 659,585.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  “......... ББСБ” ХХК-ний гүйцэтгэх захирал .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   ******* нь 2025 оны 03 сарын 06 -ний өдрийн 42139 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж нийт ...... банк ...... тоот дансанд 410,000.00 төгрөгийн зээлийг Unipay зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч ******* удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ........ дугаараар холбогдож сануулдаг ч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд 659,585.55 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч *******д шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие *******д нь ******* ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 659,585.55 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 20-ний өдөр159,585.55 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус  төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“.............. ББСБ” ХХК-нь *******гаас зээлийн гэрээний үүрэгт 659,585.55 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “......... ББСБ” ХХК-ний нэхэмжилж буй 659,585.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2026 оны 02 дугаар сарын 20-ний өдөр159,585.55 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 100,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 200,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 26-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,380.06 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******гийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 20,380.06 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“.............. ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 659,585.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “............ ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,380.06 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******д улсын тэмдэгтийн хураамжид 10,190.03 төгрөг, орон нутгийн орлогоос 10,190.03 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА