Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 119

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******д холбогдох эрүүгийн 1804001670124 дугаартай хэргийг Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

үүххуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Наранжаргал

Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

үүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

үүгдэгч: овгийн Бийн Б

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

******* нь 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ******* нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж түүний бие махбодид зүүн дээд 2-р шүдний булгаралт гэмтэл учруулж, хиймэл хуванцар суурьтай 2 ширхэг шүдийг хугалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

            үүхээс *******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  үүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Хохирогч ******* мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны  7 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед наадмын талбай дээр явж байгаад найз Э-тэй таарсан. Тухайн үед манай найз нилээн халамцуу мөн Б, ******* гэх нутгийн залуусын хамт явж байсан. Бид нар баярын өдөр гээд 1 шил архи хувааж уусан. Тэгээд Э- бид хоёр морь үзэх гээд явсан бөгөөд морь үзчихээд буцах замдаа Э- машин дотроосоо 1 шил архи авч, нөгөө хоёр залуу дээр очсон. Авч очсон архиа задлаад ууж байтал Б над руу хүрч ирээд Э- ахыг маань юу гээд байгаа юм бэ гэж хэлээд нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Гэтэл миний дээд үүдэн шүдний зүүн талын нэг шүд булгарч унаад хажуу талын хоёр хиймэл шүд сууриараа хугарчихсан. Би хохирол төлбөр авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-н 11-13 дугаар хуудас/,

              Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр уурхайн ойн баяраар морь уралуудах гэж наадмын талбайд очсон. Тэнд найз Этэй тааралдсан бөгөөд би нутгийн залуучууд болох *******, Б нарын хамт явж байсан. Тэгээд бид нар нийлж 1 шил архи хувааж уусан. Энэ үед ******* нар морь малны талаар ярилцаж байгаад маргалдсан бөгөөд *******гийн нүүр рүү гараараа цохьчихсон.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

                Гэрч  ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр уурхайн баяр наадмын үеэр нутгийн залуу Бат-Эрдэнийн хамт явж байгаад Э- гэх нутгийн хүнтэй тааралдсан. Э- наадмын талбай дээр байхдаа ангийн хүүхэд Эг дуусан юм. Тэгээд бид нар 1 шил архи хувааж уусан бөгөөд Бат-Эрдэнийг морь мал ярих үед Э өө хөөрхий, ээ зайлуул гэх зэргээр егөөдөж байгаа юм шиг үг хэлээд байсан. Үүнээс болж  Б, Э нар маргалдсан. Тухайн үед би машины тэвшин дээр морьдоо аччихаад эргээд хартал Э шүд хугалчихлаа гээд 3 ширхэг юм амнаасаа гаргаж байгаа харагдсан.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

              үүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр уурхайн баяр наадамд морио уралдуулахаар нутгийн ах Батжаргалын хамт Багануур дүүрэгт ирсэн. Тэгээд маргааш нь морио уралдуулчихаад уяан дээрээ ирэхэд Эрдэнгэрэл, Э ах нар байж байсан. Би морио мордуулахдаа өргөнө гэж авсан Хараа нэртэй архиа тэд нарт задалж өгсөн. Тэгээд архи тойруулж байхдаа хурдан морины талаар ярихад  Э ах надад хандаж чи сумын наадамд хүүхэдгүй хязаалан морио түрүүлгэсэн гэсэн, чи их том болжээ, хөөрхий зайлуул чи одоо морь түрүүлгэх болсон юм уу гэх мэтээр егөөдөөд байсан. Тэгэхээр нь би Э ахын хажуунаас холдоод зогсож байтал араас хүрч ирээд чиний морь түрүүлсэн гэсэн чи надад ганц шил архи авч өг, чадахгүй бол чи гуйлгачин гээд над руу цээжээрээ түрээд байхаар нь Э ахыг өөрөөсөө холдуулангаа баруун гараараа нүүр рүү нь 1 удаа цохиж гэмтэл учруулсан. Би Э ахын гомдол саналыг барагдуулж 195.000 төгрөг төлсөн ....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              инжээч эмчийн 09шэ/280 дугаартай “…******* биед зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар санрниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/

              Эд хөрөнгийн үнэлгээний: “...Хуванцар тагнайтай 2 хиймэл шүд, нийт 30.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-н 26-р хуудас/

*******.........ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 33-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

үүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь ******* 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 15-16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ******* нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж түүний бие махбодид зүүн дээд 2-р шүдний булгаралт гэмтэл учруулж, хиймэл хуванцар суурьтай 2 ширхэг шүдийг хугалсан болохыг нотолж байна.

үүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. үүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

инжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

*******.......ийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…******* биед учирсан гэмтэл нь үүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/280 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

үүгдэгч *******............ийн үйлдэл нь иргэн ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

үүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

үүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна. Хохирогч гомдол саналгүй, хохирол хор уршгийн талаар баримтаар нэхэмжлээгүй болохыг тэмдэглэе. 

үүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

үүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******-ийг прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг ялтны гаргасан хүсэлт, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

үүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. үүгдэгч овгийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн Бийн Бат-Эрдэнийг дөрвөн зуун тавин /450/ нэгтжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******-д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* нь хохирогчид 195.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. ийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилж ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ҮҮГЧ А.БЯМБАЖАВ