| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00070/И |
| Дугаар | 150/ШШ2026/00104 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2026/00104
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймаг, ..... сум, ..... дугаар багт оршин суух иргэн ........ (РД:.........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ******* сум ..... дүгээр баг, ....... тоотод оршин суух иргэн ........ (РД:...........), ......... нарт (РД:..........) холбогдох 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие ******* гэрт байж байтал өглөө ******* эхнэр ******* нар ирээд ахаа нэг үхэр зарчих гээд гуйгаад байхаар нь үхрээ 1 сая 500 төгрөгөөр үнэлээд 2025 оны 08 дугаар сарын 17-нд өгсөн 1,500,000 төгрөгөөс 300,000 мянган төгрөг өгсөн. 1,200,000 төгрөгийг өнөө маргаашгүй хийнэ гээд данс аваад явсан хийгээгүй олон удаа мөнгөө авахаар очсон боловч өдийг хүртэл өгөөгүй учраас шүүхийн байгууллагад хандаж байна. энэ 1,200,000 төгрөгийг тэднээс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч П.*******, Н.******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие П.*******, Н.******* нар нь *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь П.*******, Н.******* нараас 1,200,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.*******, Н.******* нар нь Ш.Дашнямын нэхэмжилж буй 1,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр 600,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 600,000 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 15рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ш.Дашнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул П.*******, Н.******* нарын төлөх улсын тэмдэгтийн хураамж 33350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.Дашнямын нэхэмжлэлтэй П.*******, Н.******* нарт холбогдох 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Ш.Дашнямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.*******, Н.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 16675 төгрөг, орон нутгийн орлогоос 16675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дашнямд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА