Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 150/ШШ2026/00105

 

 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймгийн ...... сум .... дугаар баг, ...... оршин оршин суух иргэн ........... (РД:..........) нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн .... сум, .... дугаар баг, Хөдөө оршин суух иргэн ........ (РД:..........) холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 02-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие *******тай 2024 онд танилцаж дотносон 2015 онд гэр бүл болсон. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүү *******, 2027 оны 06 дугаар сарын 03-нд хүү *******, 2022 оны 09 дүгээр сарын 09-нд хүү ******* нарыг төрүүлсэн. Хамт амьдрах хугацаандаа ******* нь архи ууж агсам тавьж, бие болон сэтгэл санааны дарамтад байнга оруулдаг. Сүүлийн үед мөрийтэй тоглож, гадуур хонож тэнэх нь ихсэж ар гэртээ анхаарал тавихаа байсан ба намайг салбал үхнэ гэж сүрдүүлдэг. Энэ байдал нь хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж ар гэрийн амгалан тайван байдал алдагдаж байна. иймд бидний гэрлэлтийг цуцалж *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

               

Нэхэмжлэгч Р.Өлзийхишиг шүүхэд ирүүлсэн татгалзалдаа:

Миний бие Р.Өлзийхишиг тус шүүхэд *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Өлзийхишиг миний бие нь *******тай эвлэрч цаашид хамт амьдрах болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Өлзийхишиг нь *******д холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 30-р хуудас)

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар ........ банк ХК-ний Сэлэнгэ салбарын ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Р.Өлзийхишигийн нэхэмжлэлтэй *******д холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт  зааснаар ..... банк ХК-ний ....... салбарын ......... тооцооны төвийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.           

 

 

 

 

ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА