| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00074/И |
| Дугаар | 150/ШШ2026/00109 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2026/00109
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ........ хот, ....... дүүрэг, ..... дугаар хороо, ....... тов, ...... тоотод байрлах “........ ББСБ” ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ......... сум, ..... . баг, ...... тоотод оршин суух иргэн ........ (РД:.........) холбогдох зээл 358,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгэр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“......... ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“.......... ББСБ" ХХК нь 2009 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл "Банк бус санхүүгийн” үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 сарын 25-ны өдөр *******тай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсны үндсэн дээр дараах зээлийг олгосон. Үүнд:
2024 оны 07 сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэйгээр мөн оны оны 08 сарын 16-ны өдөр, 09 сарын 16-ны өдөр, 10 сарын 16-ны өдрүүдэд төлөх нөхцөлтэйгөөр зээлснээс үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 158,553 төгрөг, нийт 358,553 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг, хүү 158,553 төгрөг нийт 358,553 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 358,553 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“.......... ББСБ” ХХК-нь *******аас зээл 358,553 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “........ ББСБ” ХХК-ний нэхэмжилж буй 358,553 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 30-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.......... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,407 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ын төлөх улсын тэмдэгтийн хураамж 11,407 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“........... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээл 358,553 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.......... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11407 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 5704 төгрөг, орон нутгийн орлогоос 5704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “........... ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА