| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00081/И |
| Дугаар | 150/ШШ2026/00110 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 150/ШШ2026/00110
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... хот, ...... дүүрэг, ...... дугаар хороо, ........ цогцолборт ....... тоот “........ ББСБ” ХХК-ний (РД:.......) нэхэмжлэлтэй ...... аймаг, ....., ...... дугаар баг, ...... тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох зээл 433,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“...............” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн ******* нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цахимаар 241004055 дугаартай зээлийн гэрээ байгуулсан ******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр цахимаар 200,000 төгрөгийн дүнтэй, 1 сарын хугацаанд, 4.9 хувийн хүүтэй зээлийг ....... банкин дахь ......... дугаартай харилцах данс руугаа авсан.
Ийнхүү ******* ******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч ******* Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж. нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк. эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, 241004055 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2026.01.16-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 433,276 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 433,276 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 216,638 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 216,638 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“......... ББСБ” ХХК-нь иргэн *******ээс зээлийн гэрээний үүрэгт 433,276 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “......... ББСБ” нэхэмжилж буй 433,276 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ний өдөр 216,638 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 216,638 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 23-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.......... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16348 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******ийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 16,348 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“.......... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 433,276 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “......... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13648 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 6824 төгрөг, орон нутгийн орлогоос 6824 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “......... ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА