Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2026/00111

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,

....... хот, ......... дүүрэг, .... дүгээр хороо, ..... .... “..... банк” ХК-ний (РД:......) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн .... сум, .... дүгээр  баг, .... тоотод оршин суух иргэн ...... (РД:........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,181,766.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дугаар сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  “............” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

                  Хариуцагч ******* нь 2025 оны 04-р сарын 17-ний өдөр ******* банкны Хөтөл тооцооны төвөөс МN070034330001907325 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 20,800,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1 , 3.2 ,4.1.5 , 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1 -т заасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 72 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч *******гаас үндсэн зээлийн төлбөр болох 17,292,260.60 төгрөг, зээлийн хүү 1,833,152.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,477.85 төгрөг , хуримтлагдсан хүү 93,804.59 төгрөг нийт 18,181,766.80 / Арван найман сая нэг зуун наян нэгэн мянга долоон зуун жаран зургаа зууны наян/ төгрөгийг гаргуулж ******* банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.   

 

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нь ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 18,181,766.80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

******* банк ХК-нь иргэн *******гаас зээлийн гэрээний үүрэгт 18,181,766.80 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь ******* банк ХК-ний нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 18,181,766.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна нь гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 28-р хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,859 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******н төлөх улсын тэмдэгтийн хураамж 248,859 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* банк ХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,181,766.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ******* Банк ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,859 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 124,429.5 төгрөг, төрийн сангаас 124,429.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА