Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2026/00115

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би Сэлэнгэ аймаг, ******* сум, ....... дугаар баг, ... хороолол, .... тоотод оршин суух иргэн .... ...-.... (РД:.....) нэхэмжлэлтэй .... хот, .... дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, .... өргөн чөлөө .... байр .... тоотод оршин суух иргэн .... (РД:..........) холбогдох гэм хорын хохирол 165,996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... миний бие нь 2020 оны 09 сарын 22-ны өдөр .... аймгийн .... сумын ..... багийн нутагт “......” ХХК-ний захирал *******ын өгсөн үүрэг даалгаврын дагуу төмс хураадаг тракторыг жолоодож яваад төмс хураагч копательд хавчуулагдан баруун хөлийн түнх үе, баруун төмсөг, шодойн тайрагдал, баруун мөрөнд шарх зулайд зөөлөн эдийн няцрал зэрэг хүнд гэмтэл авсан юм. Миний бие нь баруун хөл түнхээрээ, бэлэг эрхтэн буюу шодойгоо угаар нь, мөн өрөөсөн төмсгөө тайруулаад гэмтлийн эмнэлэгт 7 хоног ухаангүй хэвтэж байгаад ухаан ороход тахир дутуу болсноо мэдээд маш их гутарч амийг минь битгий авраач, намайг үхүүлээд өгөөч гэж эмчилгээ хийлгэхгүй гэхэд орноос хүлж нойрсуулах эм тариа хийлгэж ганц хөл дээрээ босож ирсэн. Үүнээс хойш амьдрал минь там шиг л болсон. Хоёр суга таяг тулж явж чадахгүй харуулдан унаж гэмтэх, 00-д орохоороо сууж босож чадахгүй шээс баастайгаа холилдох, сууж бие засдаг болохоор шээсээ хураах, шээс сүв ил болсон учраас гадны бохирдол авдаг үүнээсээ болж мэс засалд 2-3 удаа орсон. Сэтгэл санаа үнэхээр хүнд байдаг. Аав, ээж тэтгэврийн хөгшчүүл бий. Би хань ижил авч, үр хүүхэдтэй болж амжаагүй одоо үр хүүхэдтэй болох боломжгүй болсон. Ядаж мэс засал хийлгэж эр хүн шиг босоогоороо бие засдаг болмоор байна. ******* даргын хувьд шүүх хурлаас өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ, хөл хийлгэж өгнө, бэлэг эрхтнийг нь мэс заслын аргаар дахин хуучин байдалд нь оруулж өгнө гэж амлаж байсан боловч шүүх хурлын дараа бүх зүйлийг мартсан. 3 сая төгрөгөөр хөл хийлгүүлж өгсөн ч тэр нь таараагүй. Аав ээж 2 минь амьдрал нь тааруу тэтгэврийн хэдэн төгрөгөөс өөр орлогогүй, би өөрөө групын хэдэн төгрөгөөс өөр орлого байхгүй, энэн мөнгө эм тарианд өгөөд дуусдаг. Хэрвээ аав ээж байхгүй бол би амьдралын ямар ч баталгаагүй, хамт олонгүй, үр хүүхэдгүй, хань ижилгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн чинь аль эрт амиа хорлох байсан даа. Ингээд сайн санаатай хүмүүсийн ачаар бэлэг эрхтэндээ имплант суулгах мэс засал хийлгэхээр болсон. Иймд *******аас эмчилгээ болон замын зардал, байр болон унааны зардал нийт 165,996,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

1.Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч  *******ад холбогдуулан гэм хорын хохирол 165,996,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч  *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол  165,996,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч  *******, түүний өмгөөлөгч П.Буманзаяа нартай хугацаа тохирч төлөхөөр талууд тохиролцоод эхний уулзалтаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав.

2.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 165,996,000 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов. Үүнд:

 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 55,000,000 төгрөг,

 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 37,001,400 төгрөг,

 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 36,998,600 төгрөг,

 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 36,998,600 төгрөгийг тус тус бүрэн төлж, нэхэмжлэгч *******ын ....... банкны ...... тоот дансанд хийхээр тохиролцов.

3.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь тохиролцсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүсэлт гарган гүйцэтгэх хуудас бичүүлж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар авахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                  

******* нь *******аас гэм хорын хохирол 165,996,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож 165,996,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч уг 165,996,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 55,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 37,001,400 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 36,998,600 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 36,998,600 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 110-117 дугаар хуудас),

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 987,930 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Зохигчийн эвлэрсэн мөнгөн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон, тал хувиар бууруулан  хариуцагч *******аас 493,965 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******ад холбогдох гэмт хорын хохирол 165,996,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож 165,996,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч уг 165,996,000 төгрөгийг 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 55,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 37,001,400 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 36,998,600 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 36,998,600  төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж 987,930 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1,  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 493,965 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                    Г.САРАНТУЯА