| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00451/И |
| Дугаар | 150/ШШ2026/00122 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 150/ШШ2026/00122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг .... сум ..... баг, ....... хөдөө оршин суух иргэн ......... овогт ......... (РД:..........) хүсэлттэй малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ........., хүсэлт гаргагчийн өмгөөлөгч П.Буманзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1969 онд төрсөн. Миний бие ....... аймгийн .......... сангийн аж ахуйд 1987.06.20- 1995.01.01 өдрийг хүртэл тасралтгүй 7 жил 6 сар үхэр малласан хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа боловч энэ нь шаардлага хангахгүй байгаа улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна.
........ аймгийн ......... сангийн 1992 онд татан буугдсан. Одоо үйл ажиллагаа явуулдаггүй . ........ аймгийн архиваас цалингийн баримт болон 1990 оны буцалтгүй тусламж олгосон даргын тушаал гарч ирсэн .Надад өөр ажиллаж байсан үетэй холбоотой бичиг баримт байхгүй мөн сангийн аж ахуйтай холбоотой өөр баримт олдохгүй байна.
Иймд намайг ........ аймгийн .......... сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан 7 жил 6 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа:
Миний бие 1986 оноос 1996 он хүртэл ******* аймгийн харьяа *******ийн сангийн аж ахуйд саальчин, малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд малчнаар ажиллаж байсан тухайг нотлох баримт хангалтгүй байх тул ажилласан жил тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Холбогдох баримтуудыг өөрийн ахынхаа гэрт хадгалж байсан ч гэрийн хамтаар шатсан гэв.
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч П.Буманзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: Хүсэлт гаргагч нь ******* аймгийн *******ийн сангийн аж ахуйд 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл тасралтгүй 07 жил 06 сар үхэр малласан хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн байгаа боловч энэ нь шаардлага хангахгүй байгаа улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна.
******* аймгийн *******ийн сангийн аж ахуй нь 1992 онд татан буугдсан. Одоо үйл ажиллагаа явуулдаггүй. ******* аймгийн Төрийн архиваас цалингийн баримт болон 1990 оны буцалтгүй тусламж олгосон даргын тушаал гарч ирсэн. Сангийн аж ахуйтай холбоотой өөр баримт олдохгүй байна.
Иймд хүсэлт гаргагчийн ******* аймгийн *******ийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан 07 жил 06 сарын хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 1989 оны 02 дугаар сарын 18-ний өдөр нээсэн *******ын №203837 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн №942 тоот *******ын тухай лавлагаа архивын лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харьяа ******* аймгийн *******ийн үржлийн сангийн аж хуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн №64 тоот “Буцалтгүй тэтгэмж олгох, өргөдөл хүсэлт барагдуулах тухай” тушаал, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Иргэн ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн *******ийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
******* нь 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн *******ийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдал нь:
1989 оны 02 дугаар сарын 18-ний өдөр нээсэн *******ын №203837 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт “ 10-р анги төгсөж сангийн аж ахуйд хуваарилагдсан тул сангийн аж ахуйд малчнаар томилж ажиллуулав гэсэн бичилт, ******* аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн №942 тоот *******ын тухай лавлагаа” архивын лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харьяа ******* аймгийн *******ийн үржлийн сангийн аж хуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн №64 тоот “Буцалтгүй тэтгэмж олгох, өргөдөл хүсэлт барагдуулах тухай” тушаал,
гэрч *******ийн “...Тэрээр 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч *******ын “...Тэрээр 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн *******ийн үржлийн сангийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, нотлогдож байна. (х.х-ийн 5,7-8, 33-36- хуудас)
Иймд *******ыг ******* аймгийн *******ийн сангийн аж ахуйд 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ....... овогт ............ ******* аймгийн *******ийн сангийн аж ахуйд 1987 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА