| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2026/00097/И |
| Дугаар | 150/ШШ2026/00132 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 150/ШШ2026/00132
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... хот, ....... дүүрэг, .... дугаар хороо, .... цогцолборт ...... тоот “.......... ББСБ” ХХК-ний (РД:.........) нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, ........., ........ дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн .......... (РД:..........) холбогдох зээл 1,081,298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“......... ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“....Иймд хариуцагчийн цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулан аппликэйшнээр дамжуулан авсан зээлд хариуцагч ......... 1,081,298 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..........т ББСБ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,081,298 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дугаар сарын 25-ний өдөр 360,433 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ний өдөр 360,433 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 360,433 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“............ ББСБ” ХХК-нь иргэн *******гаас зээлийн гэрээний үүрэгт 1,081,298 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “.......... ББСБ” нэхэмжилж буй 1,081,298 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дугаар сарын 25-ний өдөр 360,433 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ний өдөр 360,433 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 360,433 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 23-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “........ ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******н төлөх улсын тэмдэгтийн хураамж 30501 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“........... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,081,298 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “........... ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30501 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 15,250.5 төгрөг, орон нутгийн орлогоос 15,250.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............ ББСБ” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА