Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2026/00134

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын .... баг, ******* тоотод  оршин суух хаягтай, ******* нар овогт *******ын *******гийн (РД:..........)  нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ******* аймгийн ******* сумын .... баг  *******  тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын *******д (РД:...........) холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Г.*******, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ц.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: 

             Г.******* бид хоёр нь 2004 онд танилцаж 2007-2025 он хүртэл нэг гэрт хамтран амьдарсан. Бидний дундаас 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр том охин , 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр бага охин нар төрсөн. Г.******* нь 2024 оноос эхлэн удаа дараа цахим мөрийтэй тоглоом тоглож ар гэр, үр хүүхдэдээ анхаарал халамжгүй мөн асар их мөнгөний өрөнд оруулсан.  Иймд Г.*******гийн тавьсан өрийг төлөхийн тулд газар хашаа мөн өөрийн нэр дээрх автомашин бас бус хөрөнгө гэрийн тавилга зарсан. Мөн өөрийн эцэг эх хоёрын тэтгэврийг зээлж хувь хүн болон өдрийн хүүтэй мөнгийг төлж барагдуулсан боловч дахин мөрийтэй тоглож байгаа тул энэ байдал нь хоёр хүүхдэд минь эхийн хайр халамж огт байхгүй хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаад би маш их эмзэглэж байна. Иймд Г.******* бид хоёрын хувьд хамт амьдрах эвлэрэх боломжгүй болсон. Бид хоёрын эвлэрүүлэн зуучлагчаас зуучлах ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёрын хэн хэн нь гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид хоёрын дунд эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй гэжээ.

  

Хүүхдийнхээ ирээдүйг бодож гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. Өр авлагатай хүмүүс нь сүүлдээ манай хүүхдүүд рүү утсаар залгаж, хүүхдүүдийн сэтгэл хүртэл тогтворгүй болсон. 80 гаруй сая төгрөг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 100 гаруй сая төгрөг байгаа. 2024 онд анх цахим мөрийтэй тоглоом тоглодог гэдгийг мэдээд аль болох өр ширийг дарчихъя гээд газар, хашаа, эд зүйлээ зарсан. 2024 оны сүүлээр байраа түрээслээд аавындаа очиж хамт амьдарсан. Тэр хугацаанд засрахгүй дахиад мөрийтэй тоглосон. Сүүлдээ над руу ярихаа болиод танихгүй дугаараас хүүхдүүд рүү залгаж, ээж чинь хаана байна, аав чинь хаана байна, өр төлбөрөө авъя гэх мэтээр хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна гэв.

 

 Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хоорондоо сайн ярилцсан. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож ийм шийдвэрт хүрсэн. Миний гаргасан алдаанаас болж нөхрөөс минь хүмүүс мөнгө төгрөгөө нэхэж, ажлаа хийх ямар ч боломжгүй, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхэд хүндрэл тулгарч байгаа.

Шүүхийн шийдвэр дээр маш өндөр хэмжээний зуугаад сая төгрөгийн өр төлбөртэй байгаа. “.........” ХХК-д түр хугацаанд гал тогоонд туслахаар дуудагдаж ажиллаж, өр төлбөрөөсөө бага хэмжээгээр төлөөд явж байна. Цахим мөрийтэй тоглоом тоглохгүй 06 сар орчим болж байна. Манай нөхөр миний өрнөөс 80 гаран сая төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

  Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан: Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн ******* сумын ....... дүгээр сургуулийн захирлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн №160 тоот тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын ...... ...... дүгээр багийн засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн №26 тоот тодорхойлолт, Ц.*******ий иргэний үнэмлэхний лавлагаа, Г.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ц.*******, Г.******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, охин ......., ......... нарийн төрсний бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 150/ЭТ2025/00207 тоот  “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”, хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон зохигч нарын тайлбар зэрэг нотлох баримтыг уншиж сонсгон, шинжлэн судлав.

                                                          ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Иргэн Ц.******* нь Г.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

            Ц.*******, Г.******* нар нь  2009 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж №......... тоот гэрчилгээ авсан хууль ёсны гэр бүл байна. (хх-ийн 7-р хуудас)

Тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 14-ны өдөр охин төрсөн нь .......... регистрийн дугаартай №...... тоот төрсний гэрчилгээний лавлагаа зэрэг нотлох баримтаар, 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр бага охин төрсөн нь  ......... регистрийн дугаартай №........ тоот төрсний гэрчилгээний хуулбар, ******* аймгийн ******* сумын ........ дүгээр сургуулийн захирлын 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн №160 тоот тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын .......... дүгээр багийн засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн №26 тоот тодорхойлолт зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар  тус тус нотлогдож байна. (хх-ийн 3-4, 8-9-р хуудас),

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 150/ЭТ2025//00207 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэлд авагдсанаар  гэрлэгсэд эвлэрээгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ. (х.х-ийн 10-11-р хуудас),

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “...Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална...” гэж,

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  6 дугаар дугаар зүйлийн 6.1.Энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ:

6.1.1.бие махбодын хүчирхийлэл;

6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл;

6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл;

6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэж,

            6.4.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ гэж тус тус заажээ.

  Г.*******  мөрийтэй тоглоом тоглож гэр бүлдээ эд хөрөнгийн хохирол учруулан эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож, энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байх бөгөөд гэрлэгчдийн хэн хэн нь гэр бүлээ цаашид үргэлжлүүлэх санаачилгагүй хариуцагч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүх  эвлэрүүлэх арга хэмжээ  авахгүйгээр гэрлэлтийг цуцалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгсэд хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заажээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зааснаар  2009 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин , 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн охин нарыг эцэг Ц.*******гийн асрамжид  үлдээж шийдвэрлэлээ.

Гэрлэгсэд нь эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлгийн талаар тохиролцсон гэснийг дурдах нь зүйтэй.

            Ц.*******, Г.******* нар нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “...Эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ...” гэж мөн хуулийн 26.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно...” гэж заасныг баримтлан  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргийг эцэг Ц.*******, эх Г.******* нар нь охин , нарын өмнө харилцан тэнцүү хүлээлгэхээр шүүх тогтоолоо.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй болохыг эцэг Ц.*******д анхааруулах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт “...Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина...” гэж зааснаар Ц.*******, Г.******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг дарга болон хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага  хяналт тавихыг мэдэгдэж шийдвэрийн хувийг хүргүүлэх нь  хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.*******гаас 70200  төгрөг гаргуулан Ц.*******д олгох нь зүйтэй байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар ******* нар овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин , 2015 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн охин нарыг эцэг Ц.*******ий асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн талаар талууд харилцан тохиролцсон, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.  

            4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эх Г.*******г үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг эцэг Ц.*******д даалгасугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг  эцэг Ц.*******, эх Г.******* нарт харилцан тэнцүү  хүлээлгэхээр тогтоосугай.

            6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.*******, эх Г.******* нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд ******* аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг дарга, тус  сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлсүгэй.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан Ц.*******д олгосугай.

            8.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

            9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавт даалгасугай.

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА