2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2026/00201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 30 191/ШШ2026/00201

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* *******, өөрийн байр, ******* банк ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ******* хороо, *******ын ******* *******, ******* тоот хаягт оршин суух овогт ийн /РД: /-д холбогдох

16,103,711 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Х. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М. нь 2025 оны 02 сарын *******-ны өдөр №MN340030003095043298 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 20,209,000 төгрөгийн зээлийн 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй авсан. Хариуцагч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4,289,447 төгрөг, үндсэн хүүнд 2,480,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 8,800 төгрөг төлсөн.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2025 оны 07 сараас хойш үүргээ зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй.

М.гийн цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 15,919,553 төгрөг, зээлийн хүү *******3,849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 310 төгрөг, нийт 16,103,711 төгрөг. Иймд зээлийн гэрээний үүрэгт 16,103,711 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* банк ХК-иас надад холбогдуулан гаргасан 16,103,711 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлөлттэйгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагчийн төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.д холбогдуулан 16,103,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,103,711 төгрөгийг 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлөлттэйгөөр төлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч тайлбар ирүүлсэн ба талуудыг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар эвлэрсэн гэж үзэхээр байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М. нь нэхэмжлэлийн шаардлага 16,103,711 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХК-д 2026 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд сар бүр тэнцүү төлөлттэй төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,469 төгрөгийн тал хувь 119,234.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.гаас 119,234.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д тус тус олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,469 төгрөгийн үлдэх хэсэг 119,234.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч М. сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.САРАНГҮН