Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00085

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00085

Увс аймаг

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.М, ... овогт Л.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан М.М-ыг эх Д.Ц-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 40.1.2 дахь заалтыг баримтлан М.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 настай, суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг Б.М-оор тэжээн тэтгүүлсүгэй

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь адил эрх эдэлж, тэгш үүрэг хүлээх бөгөөд гэрлэлт цуцалснаар эцэг, эхийн хувьд хүүхдийн өмнө хүлээх эрх, үүрэг дуусгавар болохгүйг дурдсугай.

5. Хүүхдийг өөрийн асрамжид авсан эх Д.Ц-д хариуцагч Б.М-ийг охин М.М-тай уулзах, эцгийн хувьд хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр хязгаарлалт тогтоох, саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэг, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М-оос 23,639,333 төгрөгийн үнэ бүхий мал, малыг өгөх боломжгүй тохиолдолд мөнгөн хэлбэрээр гаргуулж нэхэмжлэгч Д.Ц, охин М.М нарт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэс хэсэгт заасныг баримтлан гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Нууцзаяад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА