| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00005/И |
| Дугаар | 318/ШШ2026/00119 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2026/00119
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 318/ШШ2026/00119 | Увс аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Г.О-ны,
Хариуцагч: У.У-д холбогдох,
460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчид 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Г.О, хариуцагч У.У бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Нэхэмжлэлийн шаардлага 460,000 төгрөгийг хариуцагч У.У нь 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг нэхэмжлэгч Г.О хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулав. Хариуцагч У.У нь тохирсон хугацаанд 460,000 төгрөгөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Г.О, хариуцагч У.У нар нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:
Хариуцагч У.У нь нэхэмжлэгч Г.Од нэхэмжлэлийн шаардлага 460,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулан тус шүүхэд ирүүлжээ.
3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод хариуцуулахаар шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч Г.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,450 төгрөгөөс 7,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,225 төгрөгийг, хариуцагч У.У-гаас 7,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч У.У нь нэхэмжлэгч Г.О-д нэхэмжлэлийн шаардлага 460,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,450 /арван дөрвөн мянга, дөрвөн зуун тавин/ төгрөгөөс 7,225 /долоон мянга, хоёр зуун хорин таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,225 /долоон мянга, хоёр зуун хорин таван/ төгрөгийг, хариуцагч У.Угаас 3,612.5 /гурван мянга зургаан зуун арван хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.О-д олгосугай.
3. Хариуцагч У.У нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА