| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00097/И |
| Дугаар | 318/ШШ2026/00120 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 318/ШШ2026/00120
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 318/ШШ2026/00120 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,
Нэхэмжлэгч: М.Б ХК-ийн,
Хариуцагч: О.С-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,978,839.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000576549 τοот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 2,953,839.20 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг нийт 2,978,839.20 төгрөгийг хариуцагч О.С-с гаргуулах” гэжээ.
Хариуцагч О.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.С миний бие нэхэмжлэгч М.Б-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 2,978,839.20 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 удаагийн төлөлтөөр 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч М.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.Б ХК-ийн нэхэмжлэлтэй О овогтой С (.............)-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09- ны өдөр О.С-д холбогдох 2,978,839.2 мөнгөний нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч О.С-ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч О.С нь нэхэмжлэгч М.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,978,839.20 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,978,839.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч О.С нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,611 төгрөгийн тал хувь болох 31,305.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,305.5 төгрөгийг, хариуцагч О.Саас 31,305.5 төгрөгийг тус тус гаргуулж, М.Б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,978,839.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.С нь 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,611 /жаран хоёр мянга, зургаан зуун арван нэгэн/ төгрөгийн тал хувь болох 31,305.5 /гучин нэгэн мянга, гурван зуун таван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,305.5 / гучин нэгэн мянга, гурван зуун таван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч О.Саас 31,305.5 / гучин нэгэн мянга, гурван зуун таван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, М.Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА