Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2026/00123

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2026/00123

Увс аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,

Нэхэмжлэгч: Т.Б ХХК-ийн,

Хариуцагч: Ч.Б холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 461,205.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ч.Б нь Т.Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024 оны 12 дугаар 09-ны өдөр 2272926 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 310,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2272926 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 305,810.14 төгрөг, үндсэн хүүнд 127,399.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,995.44 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 461,205.30 төгрөгийг хариуцагч Ч.Б-оос гаргуулах” гэжээ.

            Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Ч.Б нь нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 461,205.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 2 хуваан төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Ч.Б-ийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Ч.Б нь нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 461,205.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 2 хуваан төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Б  ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 461,205.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Ч.Б нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,853.40 төгрөгийн тал хувь болох 7,915.2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,915.2 төгрөгийг, хариуцагч Ч.Б-оос 7,915.2 төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 461,205.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Б нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 2 хуваан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,853.4 /арван таван мянга, найман зуун тавин гурван төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийн тал хувь болох 7,915.2 /долоон мянга, есөн зуун арван таван төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,915.2 /долоон мянга, есөн зуун арван таван төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ч.Б-оос 7,915.2 /долоон мянга, есөн зуун арван таван төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Т.Б ” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА