Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2026/00126

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2026/00126

 

Увс аймаг

 

 

                       

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Ч.А,

Хариуцагч: Б.У-д холбогдох,

12,135,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ч.А нь 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр цалингийн зээл авч Б.Утай утсаар холбогдож 11,000,000 төгрөг зээлдүүлсэн. Б.У тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан ба удаа дараа шаардсан боловч шалтаг тоочсоор өнөөдрийг хүртэл өгөөгүй  тул Б.Уаас үндсэн зээл 11,000,000 төгрөг, алданги 930,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 205,830 төгрөг, нийт 12,135,830 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.У нь нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 11,930,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгөөр төлж, үлдэх 2,930,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч Ч.А миний бие нь хариуцагч Б.У-ын 11,930,000 төгрөгийг  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөг, үлдэх 2,930,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдод шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргахыг мэдэгдэж байна. Улсын тэмдэгтийн хураамж 205,830 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулж бичсэн байна.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Ч.А-ын нэхэмжлэлийн шаардлага 11,930,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгөөр төлж, үлдэх 2,930,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.А-ын 11,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Б.У нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Нэхэмжлэгч ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,830 төгрөгөөс 102,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 102,915 төгрөгийг, хариуцагч Б.Уаас 102,915 төгрөгийг тус тус гаргуулж, Ч.А-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.А-ын, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 11,930,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.У нь 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,000,000 төгрөгөөр төлж, үлдэх 2,930,000 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,830 /хоёр зуун таван мянга, найман зуун гучин/ төгрөгийн тал хувь болох 102,915 /зуун хоёр мянга, есөн зуун арван таван/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 102,915 /зуун хоёр мянга, есөн зуун арван таван/ төгрөгийг, хариуцагч Б.Уаас 102,915 /зуун хоёр мянга, есөн зуун арван таван/ төгрөгийг тус тус гаргуулж, Ч.А-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА