Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2026/00127

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 318/ШШ2026/00127

Увс аймаг

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,

Нэхэмжлэгч: Т.Б ХХК-ийн,

Хариуцагч: С.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 454,117.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч С.Ц нь Т.Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-02-02-ны өдөр 2351941 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 300,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2351941 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 300,000.0 төгрөг, үндсэн хүүнд 124,273.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,843.57 төгрөг, шимтгэлд 3,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 454,117.55 төгрөгийг хариуцагч Санжын Цэрэндуламаас гаргуулах” гэжээ.

            Хариуцагч С.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч С.Ц би Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 454,117.55 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч С.Ц-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч С.Ц нь нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 454,117.55 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Б  ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 454,117.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч С.Ц нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,273.53 төгрөгийн тал хувь болох 7,136.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,136.7 төгрөгийг, хариуцагч С.Ц-аас 7,136.7 төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 454,117.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ц нь 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,273.53 /арван дөрвөн мянга, хоёр зуун далан гурван төгрөг, тавин гурван мөнгө/ төгрөгийн тал хувь болох 7,136.7 /долоон мянга, нэг зуун гучин зургаан төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,136.7 /долоон мянга, нэг зуун гучин зургаан төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг, хариуцагч С.Ц-аас 7,136.7 /долоон мянга, нэг зуун гучин зургаан төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА