Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00128

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00128

Увс аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,

Нэхэмжлэгч: М.Б ХК-ийн,

Хариуцагч: Н.Г-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 22,277,631.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б ХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000332749 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 20,830,785 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,368,447.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 53,398.7 төгрөг, нотариатын төлбөрт 25,000, нийт 22,277,631.76 төгрөгийг Зээлдэгч Н.Г-с гаргуулах” гэжээ.

            Хариуцагч Н.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Г миний бие 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж, 28,860,000 төгрөгийн зээлийг сарын 1.75%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэж авсан нь үнэн болно. Миний бие уг зээлийн үлдэгдэл 22,227,631.76 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжийг 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд минийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хугацаа хэтрүүлж, хүндрэл учруулахгүй гэдгээ амлаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч М.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.Б ХК-ийн нэхэмжлэлтэй Н.Г-од холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Н.Г-ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Н.Г нь нэхэмжлэгч М.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 22,277,631.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 22,277,631.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Н.Г нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,338 төгрөгийн тал хувь болох 134,669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 134,669 төгрөгийг, хариуцагч Н.Гоос 134,669 төгрөгийг тус тус гаргуулж, М.Б ХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 22,277,631.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Г нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,338 /хоёр зуун жаран есөн мянга, гурван зуун гучин найман/ төгрөгийн тал хувь болох 134,669 /нэг зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун жаран есөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 134,669 /нэг зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун жаран есөн/ төгрөгийг, хариуцагч Н.Гоос 134,669 /нэг зуун гучин дөрвөн мянга, зургаан зуун жаран есөн/ төгрөгийг тус тус гаргуулж, М.Б ХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА