| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00062/И |
| Дугаар | 318/ШШ2026/00131 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2026/00131
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 318/ШШ2026/00131 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,
Нэхэмжлэгч: Т.Б ХХК-ийн,
Хариуцагч: Г.О-д холбогдох
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 614,342.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Г.О нь Т.Б ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ2025012851137 тоот гэрээний дагуу Galaxy Tab A9 Plus, Samsung A06 128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 618,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:3Г2025012851137 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 517,755.78 төгрөг, үндсэн хүүнд 83,425.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,161.02 төгрөг, Нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, Нийт 614,342.14 төгрөгийг хариуцагч Г.О-с гаргуулах ” гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Г.О нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаж хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 150,000 төгрөгөөр 4 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Г.О нь нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 614,342.14 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 150,000 төгрөгөөр 4 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 614,342.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Г.О нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,080.26 төгрөгийн тал хувь болох 9,540.13 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,540.13 төгрөгийг, хариуцагч Г.О-оос 9,540.13 төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 614,342.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.О нь 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 150,000 төгрөгөөр 4 хувааж, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т.Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,080.26 /арван есөн мянга, наян төгрөг, хорин зургаан/ төгрөгийн тал хувь болох 9,540.13 /есөн мянга, таван зуун дөчин төгрөг, арван гурван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 9,540.13 /есөн мянга, таван зуун дөчин төгрөг, арван гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.О-оос 9,540.13 /есөн мянга, таван зуун дөчин төгрөг, арван гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, “Т.Б ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА