Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2026/00150

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 318/ШШ2026/00150

Увс аймаг

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,                                                     

Хүсэлт гаргагч:  Ж.Э-ын,                                                        

Эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянаад                            

ТОДОРХОЙЛОХ нь:                       

Хүсэлт гаргагч Ж.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж.Э миний бие Н.Б бараа нийлүүлэлтийн 466,000 төгрөгийг авч чадаагүйгээс эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хаяг тодорхойгүй үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үргэлжлэх боломжгүй байх тул Н.Б-ийг эрэн сурвалжилж, хаягийг тодорхой болгохыг хүсэж байна ” гэжээ.                                    

Хүсэлт гаргагч Ж.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ж.Э нь Н.Б-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Н.Б-ын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Н.Б-ийн хаягийн бүртгэл тодорхой болсон тул миний бие хүсэлтээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ж.Э нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  Ж.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж, Ж.Эт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.Эын, Н.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хүсэлт гаргагч Ж.Э нь хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  Ж.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийн тал хувь болох 35,100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөг гаргуулж, Ж.Э-т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Я.УРНАА