Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00179

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 318/ШШ2026/00179

Увс аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,

Нэхэмжлэгч: С.С-н,

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Б нь 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гутал захиалгын урдчилгаа болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг дансаар шилжүүлэн авсан. 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бараагаа нийлүүлхээр тохиролцсон боловч хугацаандаа бараагаа нийлүүлээгүй одоо хүртэл элдэв шалтаг зааж хохироож байгаа тул гутал захиалгын урдчилгаа болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Ж.Б-ээс нэхэмжилж байна. Иймд Ж.Б-ээс 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ж.Бт холбогдуулж 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.500.000 төгрөг /хоёр сая таван зуун мянга/-ийг Ж.Б нь шаардсан хугацаандаа төлөн барагдуулж, хохиролгүй болгосон. Миний бие Ж.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлжээ.

3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  С.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сын, хариуцагч Ж.Бт холбогдох, 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч С.С нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга, есөн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 27,475 /хорин долоон мянга, дөрвөн зуун далан тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 27,475 /хорин долоон мянга, дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Я.УРНАА