Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/123

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Д.*******т холбогдох эрүүгийн 18040018300128 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар ñàðûí 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                 Д.******* нар оролцов.

 

 Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ******* ******* ******* Ви ХХК-нд оператор ажилтай, ам бүл 3, эхнэр *******, хүүхдийн хамт ******* аймгийн *******ын гол сумын 1 дүгээр баг, ы 6 дугаар байрны 51 тоотод оршин суух, аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, овгийн гийн ******* /РД:/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний оройн  23 цагийн орчим Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ын хишиг” цайны газрын орчим иргэн Б.ыг “хүний халаас ухаж хулгай хийх гэлээ” гэж маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт  õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Д.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Улаанбаатар хотоос Багануурт ирээд 25 дугаар байрны машины зогсоол дээр буусан. Би хоёр хүнтэй цуг хотоос ирсэн бөгөөд бид 3 машин дотор архи уусан байсан. Хотоос хамт ирсэн Болд ахыг нэг залуу араас нь тэврээд халаасыг нь тэмтрээд байхаар нь хулгай хийх гэж байна гэж бодоод хохирогч залуутай маргалдаж, түүний нүүрэнд гараараа нэг удаа цохьсон. Би хохирогчид эмчилгээний зардал 217.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын мэдүүлсэн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ын хишиг” цайны газрын гадна нэг ах хашлага даваад тонгойгоод зогсож байхаар нь араас нь тэвэрсэн чинь танихгүй хүн байсан. Гэтэл цайны газрын цаанаас нэг хүн гарч ирээд “хүний халаас ухаж байгаа юм уу” гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад зогсож байхад нөгөө залуу миний нүд рүү гараараа цохьсон. Энэ зодооноос болж миний зүүн нүд хөхөрч хавдсан,  нүд улайж цус гарсан, зүүн өвдөг шалбарсан. Д.******* надаас уучлалт гуйгаад нүдний эмнэлэгт үзүүлсэн 60.000 төгрөг, шил тааруулсан 125.000 төгрөг, ирж очих зардал 20.000 төгрөг нийт 217.000 төгрөг нөхөж төлсөн. Бид хоорондоо эвлэрч учраа олсон болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4, 31/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...ын хишиг цайны газрын орчим хүн маргалдаад байхаар нь очтол манай нөхөр нэг хүнтэй маргалдаж байсан. Намайг машинаа тавиад очиход ын зүүн нүд цохиулсан нүд, хамарнаас нь цус гарсан, өвдөг нь шалбарч, зүүн нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/

Мөрдөн байцаалтад гэрч Н.*******ын мэдүүлсэн: “...Намайг очиход хоорондоо заамдалцсан, хулгай хийгээгүй гээд маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/298 дугаартай дүгнэлтэд: “Б.ын биед тархины доргилт, зүүн нүдний салст, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 14/,

Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 28-29/,

Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ  /õõ-í 19/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 18/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлж, Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч Д.******* нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний орой  23 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ын хишиг” цайны газрын дэргэд иргэн Б.ыг “хүний халаас ухаж хулгай хийх гэлээ” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж,  тархины доргилт, зүүн нүдний салст, зүүн гарын бугалганд цус хуралт, зүүн өвдөгөнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Болд ахын халаасыг нь тэмтрээд байхаар нь хулгай хийх гэж байна гэж бодоод хохирогч залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Б.ын “цайны газрын цаанаас нэг хүн гарч ирээд “хүний халаас ухаж байгаа юм уу” гэж хэрүүл маргаан хийж байгаад миний нүд рүү гараараа цохьсон” талаарх мэдүүлэг /хх-н 3-4/, гэрч Б.гийн “ын хишиг цайны газрын орчим манай нөхөр Б. нэг хүнтэй маргалдаж байсан. Машинаа тавиад очиход Б. нүдэндээ цохиулсан, хамарнаас нь цус гарсан, өвдөг нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 7-8/, гэрч Н.*******ын мэдүүлсэн “Намайг очиход хоорондоо заамдалцсан, хулгай хийгээгүй гээд маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-н 10/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/298 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Б., гэрч Б., Н.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ыг “хулгай хийх гэлээ” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар Б.ын нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсныг, үйлдэлдээ санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ хэрүүл маргааныг өөрөө эхлүүлсэн байна.

Иймд Д.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 217.000 төгрөгийн эмчилгээний зардлыг хохирогч Б.т төлсөн бөгөөд хохирогч нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 31/

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Учир нь шүүгдэгч Д.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэлтэй, 1 удаагийн шийтгэлтэй байх бөгөөд уг ял нь 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба хуульд зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.*******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.

 

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч овгийн гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð шүүгдэгч овгийн гийн *******ыг              450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял øèéòãýñ¿ãýé.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.*******т мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505,1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардалд 217.000 төгрөгийг хохирогч Б.т төлсөн болохыг дурдсугай.
  6. Д.*******т õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА