Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2026/00190

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2026/00190

Увс аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,

Нэхэмжлэгч: М.Б ХК-ийн,

Хариуцагч: Д.М-д холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 923,513.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М Банк ХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000623177 TOOT "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 898,513.57 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 923,513.57 төгрөгийг хариуцагч Д.М гаргуулах” гэжээ.

            Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Д.М нь М банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул тухайн мөнгөн дүнг 2026 оны 3 дугаар сараас эхлэн 3 хуваан 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлж барагдуулах тул хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.

Нэхэмжлэгч М банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: М б ХК-ийн нэхэмжлэлтэй Д-ийн М-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Д.М-ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Хариуцагч Д.М нь нэхэмжлэгч М банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 923,513.57 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сараас эхлэн 3 хуваан 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан М банк ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 923,513.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

3. Хариуцагч Д.М нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,714 төгрөгийн тал хувь болох 13,357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,357 төгрөгийг, хариуцагч Д.Мээс 13,357 төгрөгийг тус тус гаргуулж, М б ХК-д олгох нь зүйтэй.                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 923,513.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.М нь 2026 оны 3 дугаар сараас эхлэн 3 хуваан 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,714 /хорин зургаан мянга, долоон зуун арван дөрвөн/ төгрөгийн тал хувь болох 13,357 /арван гурван мянга, гурван зуун тавин долоон/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 13,357 /арван гурван мянга, гурван зуун тавин долоон/ төгрөгийг, хариуцагч Д.Мээс 13,357 /арван гурван мянга, гурван зуун тавин долоон/ төгрөгийг тус тус гаргуулж, М б ХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                          Я.УРНАА