| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2407004260018 |
| Дугаар | 2026/ДШМ/30 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Дэлгэрмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/30
2026 01 06 2026/ДШМ/30
П.З-, Б.Б-, З.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Дэлгэрмаа,
хохирогч Э.С-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/521 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Манлайбаатарын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Б-, П.З-, З.Э- нарт холбогдох эрүүгийн 2407004260018 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө- овгийн П-ийн З-, ........., ял шийтгэлгүй, /РД: П-/;
2. С- овгийн Б-гийн Б-, .........., ял шийтгэлгүй, /РД: Б-/;
3. Ж- овгийн З-ын Э-, ......., ял шийтгэлгүй, /РД: З-/.
Яллагдагч П.З-, З.Э-, Б.Б- нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 02 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” нэртэй амралтын газар З.Э-гийн найз охин Ц.А-г өөр эрэгтэй хүнтэй байна гэх шалтгааны улмаас амралтад амарч байсан хохирогч А.С-ын биед нь халдаж түүний толгой болон нүүр бие рүү нь цохиж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: П.З-, З.Э-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэрэгт хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн прокурор Б.Манлайбаатар, хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын тайлбар, дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй”, 1.3 дахь хэсэгт заасан ” мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзжээ. Б.Б-гийн мэдүүлгээр “хохирогч А.С-ыг зодох үйлдэл хийх үедээ гар утсыг нь н.Т- авч Б.Б-д өгсөн”, хохирогч А.С-ын мэдүүлгээр “намайг зодох үед гартаа утсаа барьчихсан байсан. Тэгсэн хажуугаас нэг нь утсыг нь ав гэж орилсон. Нэг нь харж зогсож байгаад шууд миний утсыг авчихсан. Тэрийг санаандгүй авсан гэж бодохгүй байна” гэх мэдүүлгүүдийг үндэслэн дээрх шүүгдэгч нарын үйлдсэн үйлдэлд өмчийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох, хохирогч А.С- болон гэрч н.Билгүүн нарыг амарч байгаа гэрт орж зодсон, хохирогчийг гэрээс гаргаж зодсон шүүгдэгч нарын үйлдлүүдэд нь олон нийтийн амгалан тайван байдал бүлэглэж алдагдуулсан гэмт үйлдлийн шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу тогтоох, шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийн хор уршгийн зэргийг шинжээчээр тогтоолгох зэрэг ажиллагааг хийлгүүлэхээр П.З-, Б.Б-, З.Э- нарт холбогдох эрүүгийн 2407001880180 дугаартай хэргийг Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Манлайбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “... Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж, хэргийг прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж гэж дүгнээд, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/224 дугаартай шүүгчийн захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байтал анхан шатны тойргийн шүүх хэргийн оролцогч нарын давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй талаар дурдсаныг анхан шатны шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон мэтээр ойлгон хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцүүлэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой агуулгаар дүгнэсэн байна. Гэтэл анхан шатны гэм буруугийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулсан үндэслэлийг дурдаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЗ/185 дугаартай шүүгчийн захирамжаар "яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, товыг тогтоох тухай” шийдвэр гаргаж, яллагдагч Б.Б-, П.З-, З.Э- нарыг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдааны товыг тогтоожээ. Анхан шатны тойргийн шүүх давж заалдах шатны шүүхээс хэргийг хүлээн аваад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйчлэлийг хүндрүүлэх бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг үндэслэн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/224 дүгээр "шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн.
Шүүх, хэргийг 60 хүртэл хоногоор хойшлуулсан хугацаанд хохирогч А.С-ын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох, хохирогчийн гар утас авсан үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, шүүгдэгч нарын хохирогч, гэрч нарыг унтаж, амарч байхад нь орж зодсон зэрэг асуудлыг шалгахад шаардлагатай гэж үзсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Б.Б-, П.З-, З.Э- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасан асуудлыг шалгаж, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/415 дугаартай албан бичгээр холбогдох материалыг шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан материалыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2025/ШЦТ/147 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.З-ыг 1,500 нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Б-г 1,500 нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 төгрөгөөр, шүүгдэгч З.Э-г 2,000 нэгжтэй тэнцэх буюу 2,000,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.С- болон түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын гомдлоор хянан хэлэлцэж “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж дүгнэн, Налайх, Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гарсан бол шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй гэсэн хоёрдмол салаа утгагүй зохицуулалтыг хуульчилсан. Ерөнхийдөө хэргийг прокурорт буцаах зохицуулалт нь зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд байхаар хуульчлагдсан бөгөөд шүүх нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь заалтад хүрэлцэхүйц байдлыг хангах агуулга бүрэн тусгагдсан ба анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдал бий эсэхийг шалгасны дараа шилжүүлэх ёстой. Гэвч шүүх нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангалттай тогтоогдоогүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан тодорхой ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт даалгана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан ажиллагаа нь хязгаарлагдмал буюу прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн үйл баримтын хэмжээнд нийцсэн байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан 60 хүртэл хоногийн хугацаанд хийгдэх ажиллагаа нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд бичигдэж, энэхүү ажиллагааг мөрдөгч, прокурор зайлшгүй гүйцэтгэх ёстой. Үр дүн нь 60 хоногт багтаж гараагүй нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан бусад шалтгаан бий болсон гэх үндэслэлээр шүүх хуралдааныг дахин 60 хүртэл хоногоор хойшлуулах бүрэн боломжтой байтал урьдчилсан хэлэлцүүлэг явуулан хэргийг прокурорт буцаасан нь хууль ноцтой зөрчжээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэсэн, мөн заалтын 9 дэх хэсэгт заасан “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ... гэж заасныг бөгөөд анхан шатны тойргийн шүүх 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хурал зарласан хэр нь прокурорт 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн өглөөний 09 цагт харилцаа холбооны хэрэгслээр хурлын тов мэдэгдсэн нь хууль зөрчжээ. Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор П.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/521 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Э.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг анхан шатны журмаар шийдвэрлэгдээд холбогдох шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн зүгээс 60 хоногийн хугацаатай холбоотой асуудлаар буюу нэмэлт ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад шүүх хуралдааныг эцэслэн шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулж, гэм буруутайд тооцсон гэх нөхцөл байдлыг ярьсан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, шүүхийн шийдвэр гарсан байна гэх үндэслэлээр гаргасан. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгоё гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанаас шүүх хуралдааны шат хүртэл илэрхийлээд явж байсан. Гэвч шүүх дээр хэрэг 60 хоногоор хойшилж, шинжээч томилсон эсэх асуудал эргэлзээтэй болсон. Үүнийг давж заалдах шатны шүүх хянаж үзээд, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр магадлал гарсан. Уг магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хүчингүй болгосон. Түүнээс өмнөх үе шатууд дахь асуудал яригдана гэсэн үг. Шүүгчийн захирамжийн дагуу хийгдэх ёстой байсан ажиллагаанууд буюу сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох, мөн зэрэглэлийг тогтоолгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг тогтоолгох, гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэх, мухарлах асуудал яригдана. Мөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогчийн өөрийнх нь мэдүүлгээр тухайн өдөр утас алга болсон талаар ярьдаг. Утас алга болсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах хэрэг юм уу эсхүл мөн хуулийн 17.2-т заасан дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэх, үйлдэл холбогдлоороо нэгдэж үйлдсэн эсэх хууль зүйн ойлголтын хувьд яригдах ёстой. Гэвч хяналтын прокурор энэ нөхцөл байдалд эсэргүүцэл бичээд байгаа нь ойлгомжгүй санагдаж байна. 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн захирамж дээр хяналтын прокурор өөрөө давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан тул нэмэлт ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэдэг байдлаар дэмжиж оролцсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хууль зүйн хувьд эсэргүүцэж биш, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх ёстой гэдэг байдлаар прокурор оролцсон. Эсэргүүцлийн агуулга 2 утгатай бичигдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх санаачилгаараа зарлаж, буцаах эсэх асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр шүүх үү шилжүүлэх эсэх асуудал яригдана. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт шилжүүлсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Э.С-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б-, П.З-, З.Э- нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын хэрэгжүүлэх ёстой үүрэг юм.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/224 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.
Гэтэл дээрх захирамжид заасан ажиллагааг прокурор хийж гүйцэтгээгүй байхад анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-, П.З-, З.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул давж заалдах шатны шүүх захирамжид заагдсан ажиллагааг гүйцэтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж заасан. Гэтэл прокурор хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийгээгүй, прокурорын хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй атлаа шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй тул хүлээж авах боломжгүй байна.
Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурор Б.Манлайбаатарын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ