| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/05882/И |
| Дугаар | 191/ШШ2025/02390 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/02390
2025 03 24 191/ШШ2025/02390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************************************тоотод оршин суух, ****************** дугаар регистртэй, ********** нар овогт Я ******* ийн Э **************** ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***************************** байрлах, ********************************************* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Я.Э***********************ийн өмчлөлийн ************************************тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б********,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е***********,
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А************* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Я.Э*********************** нь хариуцагч ********************************************* холбогдуулан ************************************тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ***************** дугаартай захирамжаар төлбөр төлөгч Я.Э***********************ээс 61.431.604.65 төгрөг гаргуулж, “Х**********************” ХК-д олгохоор шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар ************************************ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ***************************** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй. 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Банкны төлбөр барагдуулах газрын 209 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Н******** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамаарал бүхий хөндлөнгийн гэрчүүдийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садны, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна” гэж заасныг зөрчсөн байна. “Х****************” ХК-д ажилладаг буюу хамаарал бүхий этгээд, харин Х.Е************** нь Банкны төлбөр барагдуулах газарт дадлага хийж байсан Хууль сахиулахын их сургуулийн сонсогч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Я.Э***********************ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Банкны төлбөр барагдуулах газраас хураан авч тогтоол үйлдсэн бөгөөд төлбөр төлөгчид үлдсэн хувь дээр тогтоолын дугаар харагдахгүй байх тул бичээгүй орхисон болно. Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь хууль зөрчин эд хөрөнгө хураан авсан байх тул Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.
2.Хариуцагч ************************************** шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ******************** дүгээр захирамжаар Ядмаагийн Э***********************ээс 61.431.604 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банканд олгож, дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Я.Э***********************т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй. Иймд төлбөр төлөгч Я.Э***********************ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй ************************************** тоотод байрлах 38 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ********************** дүгээр тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг мөн төлөөгүй тул, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ***************** дугаар тогтоолоор хураан авсан. Хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр иргэн О.Н***********, Х.Е********* нар оролцсон бөгөөд Х.Е************ ДХИС-д суралцдаг дадлагын сонсогч биш, О.Н**************** нь худалдаа хөгжлийн банкны ажилладаггүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6, 117 дугаар, зүйлийн 117.1-т заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Учир нь нэхэмжлэгч Я.Э*********************** өмнө мөн ************************************** холбогдуулан ************************************** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн Б***************** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус хэрэг нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ************* дугаар шийдвэрээ шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гомдлын хариуг хүлээж авсан. Улмаар хуульд зааснаар 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой ч энэ хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна. Тийм учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *************** дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн **************** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх алба 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 9-1/1499 дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичиг,
хариуцагчаас хариу тайлбар, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ***************** дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 967 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ************************* дугаартай “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн **************************95 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 14-ний ****************** дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Я.Э*********************** нь Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан ************************************** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураасан 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдийн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар нь Я.Э***********************т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй төлбөрийг төлөх талаар санал санаачилга гаргаагүй. Иймээс Я.Э***********************ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэлтэй *********************************************** тоотод байрлах 38 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ****************** дүгээр тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг мөн төлөөгүй учир 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ************************** дугаар тогтоолоор хураан авсан тул тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******************* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шийдвэр гүйцэтгэх алба 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ************* дугаартай “Гомдол хариу өгөх тухай” албан бичиг, хариуцагчийн хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ************ дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн **************** дугаартай “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ************* дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 14-ний ************* дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Банкны Төлбөр барагдуулах газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ************************ дугаар шүүгчийн захирамжаар уригдсан тал Я.Э*********************** нь өргөдлийн шаардлага 61.431.604.65 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 10.000.000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 11.431.604.65 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15.000 төгрөгийн хамт “Х***********************” ХК-д бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд *************************** тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан Я.Э***********************ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэгдсэн ************************************** тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиолцсон зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
6.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүгчийн захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, уг ажиллагааны явцад Я.Э***********************ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэгдсэн ****************************************** тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тус тус үйлдсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь төлбөр төлөгч Я.Э*********************** нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхийн хүчин төгөлдөр ********************* дугаартай шүүгчийн захирамж, түүнд үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байна.
Төлбөр төлөгч Я.Э*********************** нь шүүгчийн захирамжаар тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Я.Э***********************ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэгдсэн ******************************* тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн ******************** тоот тогтоолоор битүүмжилж, мөн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ************************ тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан ажиллагааг хариуцагч явуулжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан уг орон сууц нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Я.Э***********************ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *********************** дугаарт бүртгэгдсэн ******************************************* тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууц байх ба өмчлөлийн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Я.Э*********************** нь эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаад хураахдаа төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамаарал бүхий хөндлөнгийн гэрчүүдийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садны, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна” гэж заасныг зөрчсөн. “Хөгжлийн банк” ХК-д ажилладаг буюу хамаарал бүхий этгээд, харин Х.Е****************** нь Банкны төлбөр барагдуулах газарт дадлага хийж байсан Хууль сахиулахын их сургуулийн сонсогч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Төлбөр төлөгчийн төлбөр барагдаж дуусаагүй байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Я.Э***********************ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан ажиллагаа хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ************************ дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Я.Э***********************ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН