| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2406067432294 |
| Дугаар | 2026/ДШМ/90 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/90
2026 01 20 2026/ДШМ/90
З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-,
Н.Ц-, П.Л- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд,
шүүгдэгч Н.Ц-,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2562 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Ц-, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарт холбогдох эрүүгийн 2406067432294 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн З-гийн Л-, ........,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1657 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, /РД: З-/;
2. Б- овгийн О-ын А-, .........., ял шийтгэлгүй, /РД:О-/;
3. Б- овгийн Д-ийн А-, ..........,
Сүхбаатар районы ардын шүүхийн 1987 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 247 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, /РД: Д-/;
4. Д- овгийн Г-ын Б-, ......., ял шийтгэлгүй, /РД:Г-/;
5. Б- овгийн Н-ын Ц-, ......., ял шийтгэлгүй, /РД: Н-/;
6. Б- овгийн П-ын Л-, ........, ял шийтгэлгүй, /РД: П-/;
Шүүгдэгч З.Л-, Н.Ц-, Г.Б-, Д.А-, П.Л-, О.А- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээс .... УЕУ улсын дугаартай “Нijet” маркийн тээврийн хэрэгслээр нийт 478,4 кг бүхий хэмжээтэй 8 шуудай цайрсан самрыг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-эд 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-од 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ид 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-т 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүгдэгч З.Л-ийг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч О.А-ыг түүний оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, Д.А-ийг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, Г.Б-г түүний оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс, Н.Ц-ийг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, П.Л-ыг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарахыг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 95,042,900 /ерэн таван сая Д- хоёр мянга есөн зуу/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 15,840,483 /арван таван сая найман зуун Д- мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг тус тус гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах агуулахад хадгалагдаж байгаа 8 шуудай буюу 478,4 кг цайрсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 9 дүгээр анги төгсөөд өөрийн буруугаас болж архи дарс ууж, амьдралын ёроолд унаж, траншейнд орж, хөл алдаж явсаар 2021 оны сүүлээр “мааньт” дахь албадан эмчилгээнд хамрагдаж, гарч ирээд дахин шинээр амьдрах итгэл минь сэргэснээр өөрийгөө өөрчлөн шинэ хүн шиг амьдрах гэж чин сэтгэлээсээ хичээж, хөдөлмөрлөсөөр ирсэн билээ. Ингэж явахдаа урьд нь хүйтэн нойтон газраар амьдарч явсан тул хүнд хүчир ажил хийж чадахгүй, төрсөн ах, бэр эгчээсээ амьжиргаа цагаан гуйж аваад ачаа ачиж ойр зуурын хоолны мөнгө, эхнэрийнхээ эмчилгээний мөнгийг олж амьдралаа залгуулдаг байсан юм. Би эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр маань хүнд хэлбэрийн арьс цайрах өвчтэй учраас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй тул гэртээ хүүхдээ хардаг. Би өнгөрсөн хугацаанд хайртай хүмүүсээсээ хол хөндий олон жил болсон, нийгмээс урт хугацаагаар тусгаарлагдсан байсны уршгаар хуулийн талын мэдлэг, мэдээлэл дутмаг явсан бөгөөд ойлгож мэдээгүйн улмаас алдаа гаргалаа. Үүний улмаас зорчих эрхээ хязгаарлуулж, “Байгаль орчин, уур амьсгалын санд 15,840,483 төгрөгийн хохирол төлөхөөр болж, гэр бүл, амь амьдралаа сүйрүүлэхээр дааж давшгүй их өр төлбөрт орлоо. Гэхдээ өөрийн мэдлэг боловсролгүйгээс болж Байгаль орчин уур амьсгалын санд учруулсан хохирол 15,840,483 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймээс надад хохирлыг төлж барагдуулах, эхнэрээ эмчлүүлж гэр бүлээ тэжээх, өвчний учир машин барьж тээвэр хийхээс өөр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйг минь харгалзан үзэж, зорчих эрх хязгаарлах ялыг албадлагын арга хэмжээ болгон өөрчилж, надад болон гэр бүлд минь аз жаргалтай, чиглэсэн зорилготой, сайхан амьдралд тэмүүлэх итгэл найдвар хайрлаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Лхагвадагвын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс П.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Үйлчлүүлэгч П.Л- нь тодорхой оршин суух хаягтай, “Улаанбаатар төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид машинистаар тасралтгүй 28, нийт улсад 35 жил ажиллаж хөдөлмөрлөсөн, ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө бүрэн төлж байсан. Ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, мөн миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн хэлэлцүүлэг хүртэл анхнаасаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн асуудлаар маргаагүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн, торгох ял оногдуулах боломжтой эсэхийг хянан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хуралдаанд прокурор гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан, тэдэнд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж, уг саналын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн хохирол төлбөрт 15,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирол төлбөр дээр нэмж торгох ял оногдуулбал эдийн засгийн хүндрэл учирч, торгох ял биелэгдэхгүй байх нөхцөл үүсэх эрсдэлтэй учраас торгох ял оногдуулах санал гаргах нь зохимжгүй гэж үзсэн. Тиймээс шүүгдэгч Н.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч П.Л-ын хувьд төрийн албан хаагч, машинист хийдэг, нааш, цаашаа их явдаг учраас зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй” гэж хэллээ. Шүүх хуралдаанд сая гаргаж өгч байгаа тодорхойлолт, цалингийн зээл төлдөг хүнд торгох ял оногдуулж өгнө үү гэж байгаа нь эрүүгийн хариуцлагыг зөв ойлгосон эсэх нь эргэлзээтэй байна. Хамгийн доод талын торгох ял 5,400,000 төгрөгөөс эхэлнэ. Зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольсноор шүүгдэгчийн эдийн засагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байхад энэ талаар зөвлөлдөөгүй юм болов уу гэж харж байна. Торгох ял оногдуулж өгнө үү гэж байгаа нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалтай нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч З.Л-, Н.Ц-, Г.Б-, Д.А-, П.Л-, О.А- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрээс .... УЕУ улсын дугаартай “Нijet” маркийн тээврийн хэрэгслээр нийт 478,4 кг бүхий хэмжээтэй 8 шуудай цайрсан самрыг түүж, бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ё.Ц-гийн “...Самар түүж бэлтгэсэн этгээдүүдэд холбогдуулан тус тусад нь дүгнэлт гарсан нь зүйтэй харагдаж байна. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Хэрвээ энэ хэргийг шүүхээс бураатай гэж үзвэл шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирлыг нэхэмжилж байна.” /1хх 31-33/,
иргэний нэхэмжлэгч Н.Н-ын “.......УЕУ улсын дугаартай “Дайхацу Хайжэт” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Би уг тээврийн хэрэгслийг “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 6,000,000 төгрөгийн зээл аваад худалдан авч байсан юм. Одоо зээлээ төлөөд дуусчихсан харин өмчлөх эрхийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авч амжаагүй байгаа. Миний төрсөн дүү Ц- нь 10 гаруй жил архи уугаад ах дүү нар нь архинаас гаргасан ба миний хувьд өөрийн ....УЕУ улсын дугаартай “Дайхацу Хайжэт” маркийн тээврийн хэрэгслийг өгөөд ажил хийгээд банк бусын зээл болох өдрийн 50,000 төгрөгийг өөрөө төлөөрэй гээд өгч байсан. Тийм болохоор тухайн үед манай тээврийн хэрэгслийг манай дүү Ц- унаж байсан. Харин сүүлд самарт яваад цагдаа дээр шалгагдаж байгаа гэж надад хэлсэн. Уг хэрэгт холбогдсон хүмүүсээс тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг гаргуулан авахыг хүсэж байна. Би өөрийн тээврийн хэрэгслээ улсын орлого болгомооргүй байна.” /1хх 39-40/,
гэрч Ж.Д-гийн “...Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гүүрний уулзвар дээр буюу 147 дугаар пост дээр үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг 40 минутын үед хойд талын ачааны хэсэг нь нэлээн доош суусан байдалтай, хүнд оврын ачаа ачсан, ....УЕУ улсын дугаартай “Дайхацу Хайжэт” маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад кабин дотор жолоочоос гадна 35-40 орчим насны 1 хүн хажууд нь суугаад явж байсан. Тэгээд би ямар ачаа ачиж явж байгаа талаар нь тодруулаад ачааг шалгаж үзэхэд самар байсан. Би эрх үүргийнхээ хүрээнд тухайн самартай машиныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс дээр хүргэж өгөхөөр явахад “Дайхацу Хайжэт” дотор жолооч нь ганцаараа бусад хүмүүс нь араас ирсэн тээврийн хэрэгсэлд суугаад явсан. ...” /1хх 53-54/,
гэрч Д.С-гийн “...Би тухайн хүмүүсийг танина. 1996 оноос хойш А- нь манайхыг Багахангай дүүрэгт байхад нутгийн хүүхэд тул орж гардаг байсан. Тэр үеэс А-ыг мэддэг болсон. Харин сүүлд 2015 оноос хойш Б-г мэдэх болсон. А-той сүүлд суусан эмэгтэй юм. Би С- гэсэн дугаарыг 3 жил гаран барьж байна. Манай нөхөр Ц- Ц- гэх дугаарыг олон жил барьж байгаа юм. А-, Б- хоёр 2024 оны 09 дүгээр сарын эхээр нөхөр бид хоёрыг гадуур явж байхад өдрийг нь сайн санахгүй байна. Тэр “самарт явж байна танай хашаанд машинаа үлдээчих үү” гэхээр нь би “тэг тэг” гээд тэр 2 манай хашаанд машинаа үлдээсэн байсан. Манай хашаанаас тэр 2 хэзээ машинаа авсныг би сайн мэдэхгүй байна. Намайг Толгойтод эгчийндээ байж байгаад ирэхэд машин нь байхгүй л байсан. Манай нөхрийн төрсөн дүү Б-гийн нөхрийг Л- /Л- гэж дууддаг/. Харин манай малыг Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд байдаг “Хадатын ам” гэх газарт хариулдаг найзыг маань А- /Дөш/ гэж дууддаг. Дөш хааяа хөлөө чирээд явдаг, 50 гаран насны хүн байгаа. ..." /1хх 57-59/,
гэрч Л.Ц-гийн “...А- надад 2024 оны 09 дүгээр сарын эхээр самарт явна гэж байсан. Тэгээд намайг хадлан дээр Ар гүнтэд байхад А- манай хашаанд машинаа үлдээсэн байсан. Тэгэхээр нь би самарт явсан байна гэж ойлгосон. Манай хашаанаас тэр хоёр хэзээ машинаа авсныг би сайн мэдэхгүй байна. ..." /1хх 62-64/,
шүүгдэгч З.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бөөндөө ярилцаж байгаад Улиастайн аманд очиж 8 шуудай самар түүгээд ирж байхдаа цагдаад баригдсан...”,
шүүгдэгч О.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид хэд ярилцаж байгаад Улиастай руу самарт яваад 8 шуудай самартай ирж байгаад замдаа цагдаад баригдсан...”,
шүүгдэгч Д.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Самарт явсан, үнэн...”,
шүүгдэгч Г.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тогоог нь барих гээд анх удаа самарт явж 8 шуудай самартай ирж байгаад баригдсан. Сургуульд явж байгаа хүүхдүүдийнхээ юмыг бэлдэх гээд самарт явсан...”,
шүүгдэгч Н.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид хэд самарт Улиастай руу явсан. Эхнэр, хүүхэдтэйгээ тусдаа гарах гээд амьдралын боломж байхгүй явсан юм...”,
шүүгдэгч П.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би ээлжийн амралттай явж байгаад салхинд гарчихъя гэж бодоод самарт явсан. Үүнийг харж үзээсэй гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3017 дугаартай “...Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр юм. Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du tour-ны Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт"- д орсон ургамал байна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica Du tour-ны үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du tour-ны уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 20-20.6% байх тул нойтон байна. Хуш модны самрыг МNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар, жинд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй. Хуш модны самрыг МNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 47,313,760 төгрөг, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр нь 236,568,800 төгрөг байна.” гэсэн /1хх 100-105/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3337 дугаартай “...Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 192.2 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг нь тооцвол 192.2x98,900=19,008,580 төгрөг байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг нь тооцвол 98,900x5x192.2кг=95,042,900 төгрөг байна.” гэсэн дүгнэлтүүд /1хх 107-108/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Ж.Д-самбуугийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн илтгэх хуудас /1хх 15/,
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-18/,
2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/,
“Ашид билгүүн” ХХК-ийн “....... УЕУ улсын дугаартай “Нijet” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 5,000,000 төгрөгийн үнэтэй байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 133-138/,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 218-227/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
Прокуророос З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор, ховор ургамал түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эхийг хязгаарлах ял шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900x192.2кг=19,008,580 төгрөг, үүнийг 5 дахин нэмэгдүүлж, 19,008,580*5=95,042,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 15,840,483 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлтэй болсон байна гэж үзлээ.
Тодруулбал, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон байна.
Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарыг ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бусаар түүж, бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт учирсан хохирлын тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор дүгнэж, уг хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Харин шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан .... УЕУ улсын дугаартай “Нijet маркийн тээврийн хэрэгслийг “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэж, шийдвэрлээгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь хуулийн нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой бөгөөд давж заалдах шатны шүүхээс тус асуудлыг хянан шийдвэрлэх нь шүүгдэгч нарын ял шийтгэл, эрх зүйн байдалд нөлөөлөхгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,
2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”
5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. ..." гэж тус тус хуульчилсан.
Хэрэгт авагдсан “Net capita”l ББСБ-ын албан бичиг болон иргэний нэхэмжлэгч Н.Н-, шүүгдэгч Н.Ц- нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....УЕУ улсын дугаартай “Daihatsu Hijet Truck” загварын автомашин нь Н.Н-ын өмчлөл болох нь тогтоогдсон байна.
Гэтэл шүүхээс уг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч Н.Н-ын тээврийн хэрэгслийн үнэ болох 5,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Ц-ийн “... надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг албадлагын арга хэмжээ болгож өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболдын “... шүүгдэгч П.Л-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, шүүгдэгч П.Л-, Н.Ц- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байдлыг харгалзан үзэхэд тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй ба шүүх шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж, хугацааг хамгийн багаар буюу 1 жилийн хугацаагаар тогтоосон нь хүнд биш байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2562 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Ц-, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2562 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Л-, О.А-, Д.А-, Г.Б-, Н.Ц-, П.Л- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ....УЕУ улсын дугаартай “Daihatsu Hijet Truck” загварын тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу З.Л-ээс 833,333 төгрөг, О.А-оос 833,333 төгрөг, Д.А-өөс 833,333 төгрөг, Г.Б-гаас 833,333 төгрөг, Н.Ц-оос 833,333 төгрөг, П.Л-ас 833,333 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ц-, шүүгдэгч П.Л-ын өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ