Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00244

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 318/ШШ2026/00244

Увс аймаг

 

    

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Г-ын,

Хариуцагч: Э.Г-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин нийт 30,622,782 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г,

Хариуцагч У.а.э.м газрын дарга Х.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Г.Г нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл нийт 1 жил, 17 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 30,622,782 төгрөг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Г нь 2025 оны 01 дүгээр сараас өөр байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан учраас дээрх хугацаанд түүнийг ажилгүй байсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1. У.а.э.м газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар нэхэжлэгч Г.Ггийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан У.а.э.м газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаар шийдвэрээр тогтоож, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7,561,280 төгрөгийг хариуцагч У.а.э.м газраас гаргуулж нэхэмжлэгч Г.Гд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу  2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

4.2. Нэхэмжлэгч Г.Г нь 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс Увс аймгийн Улаангом сумын ********* нөхөрлөл ББН-д архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнаар томилогдож, үндсэн цалин 1,230,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 20 хувь, ажилласан жилийн нэмэгдэл 9 хувь, хоол, унааны мөнгө өдөрт 7,000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ****** ББН-ийн даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/13 дугаартай тушаал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд өөр байгууллагад ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд авбал зохих цалин хөлснөөс түүний ****** ББН-д архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнаар ажиллаж авсан цалин хөлсийг хасч, зөрүүг хариуцагч У.а.э.м газраас гаргуулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Нэхэмжлэгч Г.Г-гийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх нэг сарын дундаж цалин хөлс 2,383,097 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 119,154.8 төгрөг болохыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ****** дугаар шийдвэрээр тогтоосон байх тул шүүхээс нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх дундаж цалин хөлсийг дахин тодорхойлохгүй.

Иймд нэхэмжлэгч Г.Ггийн ажилгүй байсан хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал 16 хоногт 1,906,476.8 (16*119,154.8) төгрөг, 2025 оны 02 дугаар сард 2,383,097 төгрөг, 2025 оны 3 дугаар сард 760,097 (2,383,097-1,623,000) төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 285,697 (2,383,097-2,097,400) төгрөг, 2025 оны 5 дугаар сард 418,761 (2,383,097-1,964,336) төгрөг, 2025 оны 6 дугаар сард 410,397 (2,383,097-1,972,700) төгрөг, 2025 оны 8 дугаар сард 50,206 (2,383,097-2,332,891) төгрөг, 2025 оны 9 дүгээр сард 577,006 (2,283,097-1,806,091) төгрөг тус тус гаргуулах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Г.Г нь 2025 оны 7,10,11,12 дугаар саруудад авбал зохих нэг сарын дундаж цалин хөлс 2,383,097 төгрөгөөс илүү цалин хөлс авсан болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байх тул дээрх саруудад хариуцагч байгууллагаас цалин хөлс гаргуулахгүй.

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч талаас 2026 оны 01 дүгээр сараас эхлэн түүний албан тушаалын нэг сарын үндсэн цалин 1,500,000 төгрөг болж нэмэгдсэн гэх тайлбар гаргасан бөгөөд түүнийг ажилд томилсон ****** ББН-ийн даргын 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/ тушаалд үндэслэн 2026 оны 01 дүгээр сард үндсэн цалин 1,500,000 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 300,000 төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 135,000 төгрөг, хоол, унааны хөнгөлөлт 147,000 төгрөг, нийт 2,082,000 төгрөгийн цалин хөлс авсан гэж тооцох үндэслэлтэй байх тул 301,097 төгрөгийг (2,383,097-2,082,000) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Ийнхүү дээрх тооцоололд үндэслэн нэхэмжлэгч Г.Ггийн 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 7,092,834.8 төгрөгийг хариуцагч У.а.э.м газраас гаргуулж, нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,529,947.2 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

5. Нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35,749 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.а.э.м газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 7,092,834.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,529,947.2 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч У.а.э.м газраас улсын тэмдэгтийн хураамж 35,749 (гучин таван мянга долоон зуун дөчин ес) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Я.УРНАА