| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2026/01503/И |
| Дугаар | 191/ШШ2026/03363 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/03363
2026 03 05 191/ШШ2026/03363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Ч........ тоотод байрлах, ....банк ХК /РД:......./-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ч.Анхтуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ....банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд
..... нь тус банктай 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дугаар ЗГ-R00000526 тоот Дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг жилийн 21.0 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар дижитал цалингийн зээл олгож зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээж зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 254 хоногоор хугацаа хэтрүүлэн- 9,589,984.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл өр төлбөртэй байна. Зээлдэгч ..... идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна.
Зээлдэгч зээл авах үеийн .....тоот хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 197/ШЗ2025/66154 дугаар захирамжаар тодорхойлогдож байгаа тул ...... эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү.гэжээ.
2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1 Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4-5/
2.2 Дижитал зээлийн гэрээ /хх-7/
2.3 Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-8-9/
2.4 Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-10/
2.5 Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ /хх-12-14/
2.6 Зээлийн хүүгийн тооцоолол /хх-15/
2.7 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/66154 дугаар захирамж /хх-16/
3. Тус шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШЗ2026/04778 дугаар захирамжаар С.Агваанхайдавын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ....банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. ....банк ХК, С.Агваанхайдав нарын хооронд 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дижитал зээлийн гэрээ, тус тус байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба С.Агваанхайдав нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах ....банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.
....банк ХК нь С.Агваанхайдавын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.
3. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... нь .....тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/66154 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
С.Агваанхайдавын Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанд буй Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 дугаар баг, Арвайхээр, мсүт 11 байр, 5 тоот хаягт шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч С.Агваанхайдав шүүхэд хүрэлцэн ирээгүй, тус хаяг оршин суудаг эсэх нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд ....банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч ....банк ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ....банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч ....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /......д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ