2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2026/01123

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 20 191/ШШ2026/01123

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***** дугаар хороо, **************, *******, ******* давхарт байрлах ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, **** дугаар хороо, ******* ******* ******* , , тоот хаягт оршин суух овогт (РД:)-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,213,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.ад холбогдуулан 24,213,574 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

Зээлдэгч Х. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний үндсэн дээр 2024.09.18-ны өдөр 6000299352 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 27,040,000 төгрөгийн зээлийг сарын 1,65 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан болно. Зээлдэгч нь 6000299352 тоот Цахим зээлийн гэрээ-ний дагуу хүлээсэн үүргээ 144 хоногийн хугацаанд биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байна. Уг 6000299352 тоот Цахим зээлийн гэрээ нь 2027.03.18-ны өдрийг хүртэл хүчинтэй байна. Иймд хариуцагчаас нийт 24,213,574 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Х. нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Х. нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нийт 10,179,470 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 14,034,104 төгрөгт дараах байдлаар харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1.2026.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


2.2026.02.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


3.2026.03.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


4.2026.04.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


5.2026.05.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


6.2026.06.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


7.2026.07.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


8.2026.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


9.2026.09.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


10.2026.10.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


11.2026.11.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


12.2026.12.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


13.2027.01.30-ны өдөр 1,000,000 төгрөг,


14.2027.02.28-ны өдөр 1,034,104.80 төгрөгийг сар бүр төлөхөөр нийт 14 сарын хугацаанд төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,213,574.80 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 24,213,574.80 төгрөгөөс 10,179,470 төгрөгийг төлсөн тул үлдэх 14,034,104.80 төгрөгийг 2026.01.30-ны өдрөөс 2027.01.30-ны өдрийг сар хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027.02.28-ны өдөр 1,034,104.80 төгрөг төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

*******-ийн төлөөлөгч 2025.09.08-ны өдөр Э.т 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр гадна эвлэрэх эрхийг тусгайлан заасныг дурдав.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн урьдчилан төлсөн 279,018 төгрөгөөс 139,509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 139,509 төгрөг болон хариуцагч Х.аас 139,509 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1. *******-ны нэхэмжлэлтэй Х.ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 24,213,574.80 төгрөгөөс 10,179,470 төгрөгийг хариуцагч Х. төлж барагдуулсан тул үлдэх 14,034,104.8 төгрөгийг 2026.01.30-ны өдрөөс 2027.01.30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2027.02.28-ны өдөр 1,034,104.8 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,018 төгрөгөөс 139,509 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 139,509 төгрөг болон хариуцагч Х.аас 139,509 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА