Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 954

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч М.Э, шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.З холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай хэргийг, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч А.З нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дээрээс такси барьж иргэн С.Б пруис-20 маркийн машинаар гэрлүүгээ хүргүүлж буухдаа машины урд талын суудалд тавьсан байсан жижиг гар цүнхийг хулгайлан авч 1.240.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.З мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэв.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3-6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 8-9/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Бүжидмаагийн өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18/, А.З мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 35/, А.З иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 25/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Э  А.З нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам дээрээс такси барьж иргэн С.Б приус-20 маркийн машинаар гэр рүүгээ хүргүүлж буухдаа машины урд талын суудалд тавьсан байсан жижиг гар цүнхийг хулгайлан авч 1.240.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч А.З нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси барьж гэрлүүгээ хүргүүлж буухдаа иргэн С.Б приус-20 маркийн машины урд талын суудалд тавьсан байсан жижиг гар цүнхийг хулгайлан авч 1.240.400 төгрөгний хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.Б өгсөн: “...Би уг нь таксинд яваад байдаггүй хүн байгаа юм. Тэгээд тэр хүүхэд машины арын суудал дээр суугаад “ахаа би утсаар ярьмаар байна та утсаараа яриулчихаач” гэсэн тэгэхээр нь би утсаараа 3-н дугаар руу залгуулсан бөгөөд нэг дугаар нь холбогдохгүй, нөгөө 2 дугаар нь дуудаад авахгүй байсан. Тэгээд би “ахын дүү хаа хүрэх юм бэ, ах нь хүргээд өгье” гэсэн. Тэгсэн тэр охин манайх энүүхэн энд ойрхон гэсэн, тэгээд машинаа эргүүлээд очиход би гудамжаа андуурчээ гэхээр нь буцаад хотын төв рүү  чиглээд явсан бөгөөд явж байгаад Сэлбийн 5 дугаар гудамжны 67 тоот хашааны урд талд буугаад үлдсэн. Тэгээд би тэр хүүхдийг буухаар нь тамхи авъя гэж бодоод онгорхой түц хайсаар байгаад Тэнгис кино театрын урд онгорхой түц байхаар нь машины урд сандал дээр байсан цүнхнээсээ мөнгөө авах гэтэл хар өнгийн даавуун цүнх байхгүй байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар А.З өгсөн: “...Би найз нартайгаа 10 дугаар хороололд буудалд архи ууж байсан. Тэгээд тасарсан байсан ба нэг сэрхэд Дарь эхэд найз О гэрт сэрсэн өглөө танихгүй хүн ирээд намайг бариад аваад явсан. Би тэр цүнхийг хараагүй. Эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж аваад л гомдол саналгүй гэсэн. Би архи ууж согтуурсан үедээ өөрийн гар цүнхтэй андуураад тухайн цүнхийг авсан юм шиг байна..” гэх мэдүүлэг /хх-н 35/,

 Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч А.З нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.   

Шүүгдэгч А.З нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Шүүгдэгч А.З ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

             Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.