Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2026/ДШМ/79

 

 

 

 

     2026         01             19                                        2026/ДШМ/79

 

Ч.А, С.А, Б.М,

Д.Б, Б.Н, Б.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,   

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Ц.Дуламсүрэн, 

цагаатгагдсан этгээд С.А, Б.М, тэдгээрийн өмгөөлөгч К.Манлай,

цагаатгагдсан этгээд Б.М-гийн өмгөөлөгч Б.Солонго,

цагаатгагдсан этгээд Б.Б, түүний өмгөөлөгч У.Түвшин,

цагаатгагдсан этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн,

хохирогч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, С.Дэлгэрмаа,

хохирогч О.М-ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

хохирогч  “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас,

хохирогч Р.Т, Т.З, тэдгээрийн өмгөөлөгч Я.Баярсайхан,

хохирогч Г.Э,

хохирогч Д.Л-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Н,

иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Янжинлхам, Д.Алтансүх,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1995 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас, иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ч.А, С.А, Б.М, Д.Б, Б.Н, Б.Б нарт холбогдох 1809046760956 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г овгийн Ч-н А ............................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

2. Б овгийн С-ийн А ........................  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй;

3. Б овгийн Б-ийн М ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

4. Х овгийн Д-ийн Б ................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

5. Х овгийн Б-ийн Н  ................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

6. Р овгийн Б-ын Б .......................   тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

1. Ч.А нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Т Б-ны Т-ны тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа:

- өөрийн албан тушаалын байдал, нэр хүндийг ашиглаж, тус тооцооны төвийн ахлах теллер С.А-тэй бүлэглэн 2 удаа, харилцааны менежер Д.Б-тай бүлэглэн 3 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Б.Н, Д.Б нартай бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 1 удаа, ганцаараа 43 удаагийн буюу нийт үргэлжилсэн үйлдлүүдээрээ ганцаараа болон бусадтай бүлэглэн 49 иргэнийг залилж, нийт 4,257,361,767 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэрэгт,

- нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор өөрийн шууд удирдлагад ажилладаг харилцааны менежер Д.Б-тай бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Б.Н нартай бүлэглэн 3 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 27 удаа, ахлах теллер С.А, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 5 удаа, вип теллер Б.М, харилцааны менежер Б.Н нартай бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Б.Н, Д.Б нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М-тэй бүлэглэн 32 удаа, вип теллер Б.М, ахлах теллер С.А нартай бүлэглэн 3 удаа, ахлах теллер С.А-тэй бүлэглэн 7 удаа, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 2 удаа, ганцаараа 2 удаагийн буюу нийт үргэлжилсэн 83 удаагийн үйлдлээр Т Б-ны харилцагчдын харилцах болон хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан, тэдний өмнөөс кредит карт захиалан авсан, бичил бизнесийн зээл авсан, данснаас нь шууд өөрийн данс руу шилжүүлэн авсан үйлдлүүдээрээ Т Б-нд нийт 4,475,742,909 төгрөгийн хохирол учруулан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт,

2. С.А нь Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С.А-тэй Т-ны тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байхдаа:

- тус тооцооны төвийн захирал Ч.А-ийн ашиг сонирхлын үүднээс бүлэглэн, түүний хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж, 4 удаагийн үйлдлээр бүлэглэн 4 иргэнийг залилан нийт 393,292,500 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт, 

- тус тооцооны төвийн харилцааны менежер Д.Б-тай бүлэглэн 27 удаа, харилцааны менежер Б.Нтай бүлэглэн 3 удаа, харилцааны менежер Б.Н, Д.Б нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 6 удаа, вип теллер Б.М, харилцааны менежер Б.Н нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М-тэй бүлэглэн 8 удаа, захирал Ч.А-тэй бүлэглэн 5 удаа буюу нийт үргэлжилсэн 51 үйлдлээрээ С.А-тэй харилцагчдын харилцах болон хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан, тэдний өмнөөс кредит карт захиалан авсан, бичил бизнесийн зээл авсан үйлдлүүдээрээ Т Б-нд нийт 1,941,719,406 төгрөгийн хохирол учруулан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

3. Б.М нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С.А-тэй Т-ны тооцооны төвийн вип теллерээр ажиллаж байхдаа:

- тус тооцооны төвийн захирал Ч.А-ийн ашиг сонирхлын үүднээс түүнтэй бүлэглэн, түүний хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж, 1 удаагийн үйлдлээр 72,085,800 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,  

- захирал Ч.А-тэй бүлэглэн 33 удаа, ахлах теллер С.А-тэй бүлэглэн 9 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 4 удаа, харилцааны менежер Д.Б-тай бүлэглэн 2 удаа буюу нийт үргэлжилсэн 48 үйлдлээрээ С.А-тэй харилцагчдын харилцах болон хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан, тэдний өмнөөс кредит карт захиалан авсан, бичил бизнесийн зээл авсан үйлдлүүдээрээ Т Б-нд нийт 3,447,340,774 төгрөгийн хохирол учруулан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт, 

4. Д.Б нь Сүхбаатар дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С.А-тэй Т-ны тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа:

- тус тооцооны төвийн захирал Ч.А-ийн ашиг сонирхлын үүднээс түүнтэй бүлэглэн, түүний хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж, 8 удаагийн үйлдлээр 5 иргэнийг залилан нийт 130,740,800 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,  

- захирал Ч.А-тэй бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А-тэй бүлэглэн 27 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Б.Н нартай бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А, вип теллер Б.М нартай бүлэглэн 6 удаа, вип теллер Б.М-тэй бүлэглэн 2 удаа буюу нийт үргэлжилсэн 37 үйлдлээрээ С.А-тэй харилцагчдын харилцах болон хадгаламжийн дансыг барьцаалж зээл авсан, тэдний өмнөөс кредит карт захиалан авсан, бичил бизнесийн зээл авсан үйлдлүүдээрээ Т Б-нд нийт 580,600,786 төгрөгийн хохирол учруулан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

5. Б.Н нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С.А-тэй Т-ны тооцооны төвийн харилцааны менежерээр ажиллаж байхдаа:

- тус тооцооны төвийн захирал Ч.А-ийн ашиг сонирхлын үүднээс түүнтэй бүлэглэн, түүний хууль бус үүрэг даалгаврыг биелүүлж, 3 удаагийн үйлдлээр 1 иргэнийг залилан нийт 15,000,000 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,   

- тус тооцооны төвийн ахлах теллер С.А-тэй бүлэглэн 3 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М-тэй 1 удаа буюу нийт үргэлжилсэн 5 үйлдлээрээ С.А-тэй харилцагчдын өмнөөс кредит карт захиалан Т Б-нд нийт 2,500,000 төгрөгийн хохирол учруулан, Ч.А-ийг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт,

6. Б.Б нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор битүүмжилсэн 2010 онд үйлдвэрлэгдсэн JTMHU09J000000000 арлын дугаартай, 0000 ААА улсын дугаартай Тоyota Land Cruiser-200 маркийн автомашиныг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...... дүүргийн .... дүгээр хороо, ..... гудамж, Т төв .... тоот ажлын байранд 03/01 дугаартай албан бичгээр Б.Батболдод шилжүүлж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

- Нийслэлийн прокурорын газраас:

шүүгдэгч Б овгийн С-ийн А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б овгийн Б-ийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х овгийн Д-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х овгийн Б-ийн Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Р овгийн Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.А, Б.М, Д.Б, Б.Н, Б.Б нарыг цагаатгаж,

            шүүгдэгч Б.А 60 хоног, Б.М 38 хоног, Д.Б 23 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Б.А, Б.М, Д.Б, Б.Н, Б.Б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

            хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрсдийн оршин суугаа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

- Шүүгдэгч Ч.А-ийг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 7,066,195,922 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Т Б” ХК-д олгож,

шүүгдэгч Ч.А-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205014659 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 53 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хохирогч нарын хохирлыг нөхөн төлж барагдуулахад зарцуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ийн асаргаанд байдаг нөхөр Н.М, насанд хүрээгүй хүүхэд болох М.А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж,

- Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т Б-наас нийт 4,274,540,466 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсанаар нэр бүхий хохирогч нарт олгохоор, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлсийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нарт буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж,

хүмүүсийн дансны цахим хуулга бүхий диск 7 ширхэг, С.А-тэй тээврийн товчоо тооцооны төвийн хард диск 1 ширхэг зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц дансуудыг битүүмжилсэн, С.А-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, М.А-гийн өмчлөлийн “Хан файнанс” ХХК-ийн зээлийн барьцаанд байгаа 0000 ААА улсын дугаартай Тоёота Рав-4 загварын автомашин, Н.Н-ын нэр дээр бүртгэлтэй зуслангийн зориулалттай газар, шүүгдэгч У.Б-ы өмчлөлийн “Хан файнанс солюшн” ББСБ-д зээлийн гэрээний барьцаанд тавьсан 0000 ААА улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 загварын автомашин зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, М.А-гийн өмчлөлийн 0000 ААА улсын дугаартай Тоёота Рав-4 загварын автомашин, шүүгдэгч С.А-ийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. ...Анхан шатны тойргийн шүүхийн 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн хохирлыг хариуцагч “Т Б” ХК-аас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Х Х” ХХК-д олгох, үлдсэн 19,442,355 (арван есөн сая дөрвөн зуун дөчин хоёр мянга гурван зуун тавин таван) төгрөгийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч “Х Х” ХХК-д учирсан ...зайлшгүй төлбөр буюу 19,398,150+14,450+29,755=19,442,355 (төгрөгийн хохирлыг хариуцагч Т Б хариуцан төлөх ёстой.

2. ...Чойдогжамцын Ариунгэрэлийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Х Х” ХХК-д нийт 119,442,355 төгрөгийн хохирол, М.И-д нийт 131,856,665.07 төгрөгийн хохирол учирсан. Анхан шатны тойргийн шүүх шийтгэх тогтоолоор 110,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч “Т Б” ХК-аас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.И-д олгох, үлдсэн 21,856,665.07 төгрөгийн хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч М.И-д учирсан ...21,856,665.07 төгрөгийн хохирлыг хариуцагч Т Б хариуцан төлөх ёстой.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Х Х” ХХК, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.И-д тус тус учирсан нийт хохирол, хор уршийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нөхөн төлүүлж, арилгуулбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бүрэн хангагдах бөгөөд хохирогч тус бүрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зохих хэмжээнд сэргээгдэх болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулж, ...хохирлыг тус тус хариуцагч “Т Б” ХК (РД:000000)-иас гаргуулж, хохирогч тус бүрт олгох шийдвэрийг гаргана уу. ...” гэв.   

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...НЭГ. Хохирлын асуудлын хувьд:

...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтад шүүгдэгч Ч.А-ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлууд хамаарах эсэх асуудлаар:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу Ч.А-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг ажил олгогч “Т Б” ХК нь хариуцахын тулд Ч.А нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан байх ёстой.

Шүүхээс шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас цагдаагийн байгууллагад баригдах хүртэл бүхий л цаг хугацаанд гадны хөрөнгө оруулалт авах зорилгоор тасралтгүй олон удаагийн үйлдлээр их хэмжээний гадаад гуйвуулга хийж байсан, хохирогч нараас авсан мөнгөө дараагийн гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгож байсан зэргээс үзэхэд гэмт хэрэг болох болсон шалтгаан, нөхцөлийг хувьдаа ашиг хонжоо олох, өөртөө давуу байдал бий болгосон гэж анхан шатны шүүх дүгнэсэн бөгөөд тус дүгнэлт үндэслэл бүхий байгаа болно. Шүүгдэгч Ч.А нь өөрийнхөө албан тушаалын байдлаа залилах гэмт хэргийг үйлдэх хэрэгсэл болгож ашигласан бөгөөд хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа залилах гэмт хэргийг үйлдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.А-ийн залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3,092,556,296 төгрөгийг “Т Б” ХК нь огт хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

1.2. Шүүгдэгч Ч.А-ийн эрх мэдэл, давуу байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хохирогч нар нь тухайн хохирлыг бий болгоход хэрхэн оролцсон тухайд:

1.2.1. Иргэний хариуцагчийн хувьд Ч.А-ийн нэр бүхий 63 иргэн, 1 хуулийн этгээдэд нийт 4,504,821,065 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэгтэй огт маргадаггүй болно. Шүүхээс шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас цагдаагийн байгууллагад баригдах хүртэл бүхий л цаг хугацаанд гадны хөрөнгө оруулалт авах зорилгоор тасралтгүй олон удаагийн үйлдлээр их хэмжээний гадаад гуйвуулга хийж байсан, хохирогч нараас авсан мөнгөө дараагийн гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгож байсан зэргээс үзэхэд гэмт хэрэг болох болсон шалтгаан, нөхцөлийг хувьдаа ашиг хонжоо олох, өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн.

Түүнчлэн, шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “хохирогч нартай 2014 оноос эхлэн хүүтэй мөнгө зээлж нөгөө зээлдэгчийн хүүг төлөх байдлаар явсаар өрийн сүлжээ бий болж хүүгийн циклд орж, эцэст нь хүүгээ төлж чадахаа байхуйц нөхцөл байдал хүрээд хүүгийн төлөлт тасалдах болсон” гэж мэдүүлсэн. Ч.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад С.А-тэй төлөвлөгөө биелүүлэхийн тулд хохирогч нарыг Т Б-нд данс нээлгэж, долларын хадгаламжийн данс нээлгэж, өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр хамтран эзэмшигчээр оруулж, визэнд оруулах мөнгийг байршуулаад, дараа өөрөө тус хадгаламжийг барьцаалж зээл авах зэрэг үйлдлүүдийг хийсэн гэж мэдүүлж байсан. Гэтэл хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитой дүгнэхэд Ч.А нь С.А-тэй Т-ны захирлаар ажиллахаасаа өмнө гадаад руу нэлээд өндөр дүн бүхий гадаад гуйвуулга хийсэн байсан.

Мөн 2014 оноос өндөр хүүтэй мөнгө зээлж, хүүгийн цикл өрөнд орчихсон санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал байсан бөгөөд өөрийнхөө өндөр хүүтэй зээлүүдийнхээ хүүг төлөхийг тулд Ч.А нь С.А-тэй Тээврийн товчоо тооцооны төвийн гүйцэтгэх захирлаар томилогдмогцоо албан тушаалаа залилах гэмт хэргийн хэрэгсэл болгон ашиглаж, харилцагч татах нэрийдлээр Т Б-нд хадгаламжийн данс нээлгүүлж, тус хадгаламжийг барьцаалан зээлдэх зэргээр тус мөнгийг өөрөө авч өөрийн өндөр хүүтэй зээлийнхээ хүүг төлөхөөр ашиглаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

1.2.2. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн хохирогч нар нь Ч.А-тэй байнгын тогтмол хүүтэй мөнгө зээлэх харилцаатай хүмүүс байсан. Зарим хохирогч нар хүү авч, ашиг олох зорилгоор Т Б-нд хадгаламжийн данс нээхдээ Ч.А-ийн хамаарал бүхий иргэдийг хамтран эзэмшигчээр оруулсан, зарим хохирогч нар нь өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар зурж гүйлгээ хийснийг мэдсэн боловч холбогдох арга хэмжээг авахгүйгээр эс үйлдэхүйгээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу байгууллага нь хариуцлагаас чөлөөлөгдөхийн тулд хохирогч нар нь шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн тус гэмт хэрэгт дараах байдлаар оролцсон байхыг шаардаж байна.

1. өөрөө санаатай,

2. илтэд болгоомжгүй хандсан,

3. хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй. Тус гэмт хэргийн хохирогч нар өөрсдөө ашиг олох эсхүл өөрийн нэрийг ашиглаж, гарын үсэг зурж банкны гүйлгээ хийхийг зөвшөөрсөн эсхүл хууль бус гүйлгээг мэдсэн хэрнээ холбогдох байгууллагаад мэдэгдэхгүй байх зэрэг тухайн гэмт хэргийн улмаас учирах хохиролд өөрсдийн оролцоотой байсан болно.

69 дүгээр хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудаст Ч.А-ийн тайлбараар Ч.А нь гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус тайлбартаа хохирогч нартай ямар харилцаа холбоотой байсан, өндөр хүүтэй мөнгө удаан хугацаанд зээлж байсан талаарх бүх мэдээллээ үнэн зөв мэдүүлсэн байна. Үүнд:

- Хохирогч Э.Э-ийн 1,396,650,348 төгрөгийн хохирлын асуудлаар: Хохирогч Э.Э-, Эн нарын хувьд төрсөн анх дүү нар бөгөөд Ч.А анх тэдний ах Э гэдэг хүнээс хүүтэй мөнгө зээлж байсан. Тэр хүн нь дүү Э.Э-ыг танилцуулж, Э.Э-аас урт хугацааны турш хүүтэй мөнгө зээлж байсан. Мөн Э.Эн төрсөн ах Э.Э-ийг Ч.А-д танилцуулсан байдаг. Ч.А Э.Э-т Австралийн визэнд орох хүмүүс байна. Та тэдний нэр дээр долларын хадгаламжийн данс нээж, өөрөө хамтран эзэмшигчээр орчих, тэгээд сар бүрийн 6 хувийн хүүтэй, та 5 хувийн хүүг ав, би 1 хувийн хүү авъя гэж тохиролцсон. /Э.Э-ийн мэдүүлэг 14-р хх-212-213 хуудас, Ч.А тайлбар 69-р хх-178-179 хуудас/ Э.Э-т нь Ч.А-ийн дээрх саналыг хүлээн авч, Ч.А-ийн хамаарал бүхий 17 иргэний нэр дээр 30,000 ам.долларын хадгаламжийн данс нээж, нийт 510,000 ам.долларыг байршуулж тус хадгаламжийн данснуудад Э.Э- өөрөө хамтран эзэмшигчээр орсон байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр “Э.Э- нь Ч.А-д 2018.04.04-2018.10.18-ны өдрийг  хүртэлх хугацаанд нийт 2,198,240,000 төгрөгийн зээл олгож, эргэн төлөлтөнд 1,713,400,000 төгрөг, зээлийн хүүд 459,153,360 төгрөг авсан бөгөөд төлөөгүй зээлийн үлдэгдэл 484,840,000 Э.Э- нь хүү авч ашиг олох зорилгоор Ч.А-ийн саналыг хүлээн авч өөрт учирч болох эрсдэлийг бий болгоход санаатайгаар идэвхитэй үйлдэл хийн оролцсон бөгөөд үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйн улмаас түүнд хохирол учирсан байна. Тийм учраас “Т Б” ХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу ажилтан Ч.А-ийн өмнөөс хариуцлага хүлээх үүргээсээ чөлөөлөгдөх бөгөөд хууль зүйн хувьд хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

- Хохирогч Э.Эны 124,350,000 төгрөгийн хохирлын хувьд, урьд нь Ч.А-тэй өндөр хүүтэй мөнгө зээлдэг зээлийн харилцаатай байсан. Хүү тооцож авдаг байсан зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. /Шинжээчийн дүгнэлт, Э.Эны мэдүүлэг 13-р хх-ийн 118-119, Э.Эны дансны хуулга 13-р хх-ийн 140 хуудас, Ч.А-ийн тайлбар 69-р хх-ийн 178-179/ Өөрөөр хэлбэл, Э.Эн нь Э.Э-ийн нэгэн адил хүү тохирч авч байсан бөгөөд ашиг олох зорилготой тул Э.Энд учирсан хохирлыг “Т Б” ХК нь Ч.А-ийн өмнөөс хариуцах үүргээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу чөлөөлөгдөнө.

- Хохирогч “Х Х” ХХК-ийн 100,000,000 төгрөгийн хохирлын хувьд, тус компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал М.И- нь Ч.А-ийн “Х Х” ХХК-ийн данснаас 100,000,000 төгрөгийн гүйлгээг дур мэдэн өөртөө шилжүүлэн авсан үйлдлийг хүлээн зөвшөөрч Ч.А-ийн тус хууль бус шинжтэй үйлдлийг мэдсээр байж өөрөө гарын үсгээ зурж гүйлгээний баримтыг нөхөн бүрдүүлж өгсөн байна. /Ч.А-ийн тайлбар 69-р хх-ийн 178-179, М.И-гийн мэдүүлэг 15-р хх-ийн 105 хуудас/ Мөн Ч.А нь “Х Х” ХХК-ийн данснаас 35,000,000 төгрөгийг дахин дур мэдэн зарлагаар гаргасан байдаг. Учир нь М.И- Ч.А-ийн өмнөх хууль бус үйлдэл дээр холбогдох байгууллагад мэдэгдэлгүйгээр шууд өөрөө нөхөж гарын үсэг зуран баримтыг бүрдүүлж өгсөн учраас Ч.А тус хууль бус үйлдлийг дахин хийсэн байна. “Х Х” ХХК-ийн захирал М.И- нь Ч.А-ийн хууль бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдэгдээгүй буюу эс үйлдэхүйгээрээ түүний хууль бус үйлдлийн улмаас хохирол бий болгох, дахин хохирлын дүн өсөх нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд “Х Х” ХХК-д учирсан хохирлыг “Т Б” ХК нь Ч.А-ийн өмнөөс хариуцах үүргээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу чөлөөлөгдөнө.

- Хохирогч М.И-гийн 110,000,000 төгрөгийн хохирол нь Ч.А-тэй эртний танил бөгөөд зээлийн харилцаатай байсан, хүү тохирч авч байсан нь шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогддог. /М.И-гийн мэдүүлэг 15-р хх-ийн 114-115, Ч.А-ийн тайлбар 69-р хх-ийн 178-179, шинжээчийн дүгнэлт/

М.И- нь хүү авч байсан бөгөөд ашиг олох зорилгоор Ч.А-тэй харилцаатай байж байгаад өөртөө учирах хохирлыг бий болгосон тул түүнд учирсан хохирлыг “Т Б” ХК нь Ч.А-ийн өмнөөс хариуцах үүргээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасны дагуу чөлөөлөгдөнө. Бусад хохирогч нар нь мөн л Ч.А-тэй харилцан хүү тохирч ашиг олох зорилгоор мөнгө зээлж, өөрсдөдөө хохирол үүсэх эрсдлийг бий болгосон идэвхитэй үйлдлийг хийсэн байдаг. Тийм учраас анхан шатны шүүхээс хохирогч нарт учирсан хохирлыг шууд ажил олгогч хариуцах учиртай гэж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хохирогч бүр өөрт үүссэн хохирлыг бий болгоход өөрийн оролцоо байсан эсэхэд нэг бүрчлэн дүгнэлт хийн “Т Б” ХК-аас биш Ч.А-ээс хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

“Т Б” ХК нь ганцхан иргэний хариуцагч биш бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно.

Иргэний хуулийн хүрээнд “Т Б” ХК нь Ч.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүхэлд нь хариуцахгүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т заасныг үндэслэн “Т Б” ХК нь ажил олгогчийн хувьд Ч.А-ийн өмнөөс хариуцлага хүлээх үүргээсээ чөлөөлөгдөхөөр заасан байна.

Иймд дээрх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1995 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 10 дахь заалтад өөрчлөлт оруулж, Ч.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Т Б” ХК-нд учирсан хохирол 2,791,655,361 төгрөгийг Ч.А-ээс гаргуулах гэж өөрчлөлд оруулж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Б.Янжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “...хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно...” гэж заасан. Нийт 62 хохирогчид Иргэний хуулийн 498.1-ээр “Т Б” ХК хариуцлага хүлээхээр заасан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч байна. 62 иргэнээс 5 иргэн нь Бичил бизнесийн зээлийн гэрээнд өөрсдөө гарын үсэг зурж, нотариат орж баталгаажуулаад шүүгдэгч Ч.А-д тус зээлийг ашиглуулахыг зөвшөөрсөн байдаг. Өөрсдөө идэвхтэйгээр тухайн үйлдэлдээ оролцсон. Зөвшөөрлийг Ч.А-д олгосон. Харин 8 иргэний кредит картын зээл авсан. Үүнээс 4 нь зөвшөөрөл олгосон. 4 нь зөвшөөрөл олгоогүй. Бусад 49 хохирогч Ч.А-ийн тайлбар /69 дүгээр хавтаст хэрэгт авагдсан/, №9 шинжээчийн дүгнэлтээр хүү авсан, ашиг хүртсэн буюу Иргэний хуулийн 498.3-т заасны дагуу 62 хохирогч нарын 4-өөс бусад нь бүгд зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, кредит картын захиалгыг хийж кредит картаа ашигласан, хүү авсан зэргээр 498.3-д заасны дараа бүгд оролцсон. /30-31 дүгээр хавтаст хэрэгт авагдсан/. Иймд Иргэний хуулийн 498.3-т заасны дагуу 4.2 тэрбумыг “Т Б” хариуцахгүй гэж үзэж байгаа.

Түүнчлэн хохирогч Э.Э-ийн хохирлын тухайд, №9 шинжээчийн дүгнэлтээр 510.000 амдолларын зээлийн хүүд Ч.А 154.668 амдолларыг төлсөн байдаг. Уг дүнг тухайн үеийн валютын ханш буюу 2566 төгрөгөөр тооцож, нийт 396.878.088 төгрөгийг Э.Э-ийн хохирлын дүнгээс хасуулах саналтай байна. Эцэст нь хэлэхэд 62 хохирогч нь Ч.А-д хүүтэй мөнгө зээлж ашиг хүртэж, зээлийн гэрээнд өөрсдөө гарын үсэг зурж, Ч.А-д зээл гаргаж өгч, кредит картыг өөрсдөө захиалан Ч.А-д ашиглуулах, зөвшөөрсөн зэргээр өөрт учрах хохиролд гар бие оролцсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул “Т Б” ХК-ийг Иргэний хуулийн 498.3-т заасны дагуу 4.2 тэрбумын хохирлыг хариуцах үүргээс чөлөөлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ч.А-ээс 4.2-ын тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нараас өөрийн гэм буруутай үйлдэлдээ дахин дахин уучлалт гуйж, гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байгаа гэдгээ илэрхийлж байна. “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадасын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, “Х Х” ХХК-ийн 100,000,000 төгрөг дээр 19,000,000 төгрөгийн гэм хорын хохирол нэхсэн байна. 69 дүгээр хавтаст хэрэгт бүх харилцагч, хохирогч нартай ямар харилцаа хамааралтай холбоотой байсан талаар миний өгсөн тайлбар авагдсан. Би хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. 19,000,000 төгрөгийн гэм хорын хохирлын хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оноос хойш 2018 оны 10 сар хүртэл бүх хохирогч нараас мөнгө зээлэх саналыг тавьсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл 2014 оноос орон сууцын конторын орлогуудыг надад барьцаалж, зээл өгч, ашиг олж байсан хүн өнөөдөр яагаад хохирогчоор оролцож байгааг ойлгохгүй байна. Хамгийн сүүлд “Х Х” компани мөн адил орон сууцын контор, оршин суугчдын орон сууцын мөнгө байршуулдаг мөнгийг байршуулж 2014 оноос 2018 он хүртэл мөнгө зээлж байсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр Ч.А-ийн данснаас тухайн орон сууцын конторуудын данс руу болон М.И-гийн данс руу “кассын үлдэгдэл шилжүүлэв” гээд шилжүүлсэн нь нотлогддог./29-31 дүгээр хавтаст хэрэг/. Түүнчлэн Ө.Алтангадас өмгөөлөгчийн шүүгдэгч гомдолд Ч.А-ээс хэдэн удаа М.И- мөнгө зээлээд, түүний хэдийг Ч.А буцааж өгсөн, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг дурдаагүй. Миний хувьд хувь зээлд 120,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх шинжилгээгээр хэдэн төгрөгийн хүү төлсөн нь гарсан. “Х Х” компанийн үлдэгдлийг 135,000,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг нь гарын үсэг, баримтгүй гэдгээр Т Б хаасан. Үлдэгдэл 100,000,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрсөн. “Х Х” ХХК-ийн 100,000,000 төгрөгийг чекээр гаргаж өгсөн өдрөө, надаас бэлнээр 10,000,000 төгрөгийг авсан гэдгээ мэдүүлэгтээ өгөөгүй. Би үүнийг өнөөдрийг хүртэл бэлнээр авсан мөнгөнд нотлох баримтгүй учраас орлогыг төлсөн хүүдээ оруулаагүй. Иймд гэм хорын хохирол болох 19,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Би хохирогч нарын итгэлийг алдахгүй гэж 2014-2018 онуудад хүү төлж явсаар байгаад өнөөдөр би хамгийн том гэмт хэрэгтэн, шүүгдэгч болсон гэдгээ хаалттай торны цаана суухдаа ойлгож байна. Би ч гэсэн эдгээр хүмүүстэй адилхан амьдралтай хүн. Би нэг ч удаа эдгээр хүмүүст Монгол Улсад хүүтэй мөнгө зээлэх эрх бүхий субъект гэж хэлж байгаагүй. Би учруулсан хохирлоо би хүлээн зөвшөөрч байгаа. Над дээр гарсан байсан бүх хохирлыг ажил хийж, ямар нэгэн байдлаар төлж барагдуулахаа илэрхийлж байгаа.

С.А-тэй хохирлын дүнг анхан шатны шийтгэх тогтоолын 158-172 дугаар талд 7,597,377,361, 177 дугаар хуудаст 7,066,195,922 төгрөг зэргээр бичсэн байсан. С.А-тэй гомдолд 7,589,377,361 төгрөг гэж бичсэн байна. Гэтэл анхан шатны шийтгэх тогтоолын 172 дугаар хуудсанд “...залилах гэмт хэргийн тухайд хохирогч нараас зээлийн хүү гэх хэлбэрээр шүүгдэгч Ч.А-ээс буцаан шилжүүлэн авсан төлбөрийг хохирол барагдуулсанд тооцсоноор тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор тогтоох юм...” гэж тусгасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7,5 тэрбум төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг бүхэлд нь буюу 2014-2018 оныг шалгасан. Тухайн дүгнэлтэд би 22 тэрбум төгрөг хохирогчдоос зээлээд 19 тэрбум төгрөг буцааж төлөөд 3 тэрбум гаруй төгрөгийн хохиролтой гардаг. Миний иргэдэд зээл, зээлийн хүү хэлбэрээр буцаан төлсөн төлбөр анхан шатны шүүхээс гаргасан хохирлын дүнгээс хасагдаагүй, миний хохирлын дүнг бодитоор тооцоогүй. Анхан шатны шийтгэх тогтоолын 159 дүгээр хуудсанд 4,504,021,065, 160 дугаар хуудсанд 4,504,821,065 төгрөг, 172 дугаар хуудсанд 4,274,540,466 төгрөг гэх хохирлыг дурдсан байдаг. Хамгийн сүүлийн иргэдэд төлөх хохирогч нарын хохирол хүртэл 3 өөр дүнтэй гарсан байсан. С.А-тэй 2,791,655,361 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Т Б намайг хоригдоход, очсон бүх хүний төлбөрийг барагдуулсан байсан. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийг Ч.А-тэй хүүгийн харилцаанд орсон эсэхийг шалгаагүй мөнгийг өгсөн. Жишээлбэл, н.Ц гэх хүн 90,000,000 төгрөгийн хохирлоо Т Б-аар төлүүлсэн. Ч.А-ээс 215,000,000 төгрөгийн хүү авсан байсан. 125,000,000 төгрөг илүү байдаг. Тэгтэл н.Л-д 658,690,000 төгрөгийн хохирлыг Т Б-аар хаалгасан. 237,000,00 төгрөгийн хүүг би тухайн хүнд төлсөн байдаг. Би анхан шатны шүүх хуралдаанд Г.Э гэх хүний 145,000,000 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл улсын яллагчаас “...та Ч.А-ээс хэдэн төгрөгийн хүү авсан бэ...” гэж асуухаар 20,650,000 авсан гэж хариулдаг. Гэтэл шүүх шинжилгээний дүгнэлтээр, С.А-тэй хяналт шалгалтаар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 268,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Гэх мэтчилэн 2,791,000,000 төгрөг 1.7, 1.4 тэрбум болж хасагдах ёстой юм. Би иргэний хэрэгт шалгагдаагүй, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул миний бодит хохирлыг үнэн зөвөөр тооцож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.А-ийн хувьд хийсэн үйлдэл дээрээ маргадаггүй. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Нөхөр нь өвчний улмаас 100 хувь асаргаанд байдаг. Бага насны нэг хүүхэдтэй. Шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгах саналыг гаргаж байна. Хохирогч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж, өмгөөлөгчтэй тохиролцож гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний үр дунд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт талуудын хооронд хийсэн хэлцлийн төлбөрийг энэхүү зардалд хамруулан тооцох нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд шүүгдэгч Ч.А-ийн хувийн байдлыг харгалзан бодит хохирлыг үнэн зөв тооцуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.А, Б.М нарын өмгөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас, иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Эдгээр гомдолд миний үйлчлүүлэгч нартай холбоотой гомдол гаргаагүй учраас гомдолд тайлбар байхгүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.М-гийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б-ийн өмгөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Б-ы өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т Б” ХХК-иас тус компанийн ажилтан Ч.А-ийн үйлдсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 460,050 ам.доллар буюу 1,142,251,635 төгрөг, иргэний хариуцагч “Т Б” ХХК-ийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас учирсан хохиролд 49,950 ам.доллар буюу 128,158,713 төгрөг, нийт 510,000 ам.доллар буюу 1,270,410,348 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-д олгуулах нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Т Б” ХХК- иас тус компанийн ажилтан Ч.А-ийн үйлдсэн албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн улмаає учирсан бодит хохиролд 126,240,000 төгрөг, хор уршигт 190,410,000 төгрөг, нийт 316,650,000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-д олгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангасан.

Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ тогтоох хэсгийн 9 дэх заалтаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т Б-наас нийт 4,274,450,466 төгрөгийг гаргуулж хавсралтад дурдсанаар нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Хавсралт 1, хүснэгтийн 62-т Э.Э-т нийт 1,396,650,346 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. 10 дахь заалтаар “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 7,066,195,922 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Т Б” ХХК-д олгосугай гэж, 11 дэх заалтаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй” гэж тус тус шийдвэрлэсэн. Тодруулбал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц- нь иргэний хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан нийт 1,587,060,348 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох 1,270,410,348 төгрөгийг бүхэлд нь хангаж, харин нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 316,650,000 төгрөгөөc 126,240,000 төгрөгийг шаардлагыг хангаж буюу нийт 1,396,650,348 төгрөгийг “Т Б” ХХК-иас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын зарим хэсэг болох 190,410,000 төгрөгийн шаардлагыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц- нь иргэний хариуцагч “Т Б” ХХК-иас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Т Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар гомдол гаргасан. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх хэлэхдээ анхан шатны шүүх Т Б-наас хохирлыг гаргахаар шийдвэрлэхдээ ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хохирлыг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 172-173 дугаар талд хохирлыг Т Б-наас гаргуулахтай холбоотой дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: “...шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Ч.А нь гэмт хэрэг үйлдэх бүхий л цаг хугацаанд С.А-тэй Тээврийн товчоо төвийн захирал ажилтай байсан бөгөөд залилах гэмт хэргийн хохирогч нартай албан тасалгаандаа уулздаг байсан, ингэхдээ тухайн хүмүүсийн данс нь дахь мөнгөний мэдээллийг мэддэг байсан, өөрийн албан тушаалаараа амлалт өгдөг байсан, Т Б-наас ийм үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгодог байсан, мөн Иргэний хуульд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр хуульчилсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т Б-наас гаргуулах тухай тайлбар, дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд хууль болон шударга ёсны зарчимд нийцнэ...” гэж дүгнэн нэр бүхий /хавсралт 1/ хохирогч нарт учирсан хохирол нийт 4,274,540,466 төгрөгийг иргэний хариуцагч “Т Б” ХХК-иас гаргуулж хохирогч нарт олгуулахаар, шүүгдэгч Ч.А-ээс 4,274,540,466 төгрөгийг гаргуулан иргэний хариуцагч “Т Б” ХХК-д олгуулахаар тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Учир нь, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан заалт нь ажил олгогчийн гэм бурууг шууд тогтоож байгаагаараа онцлог зохицуулалт болдог. Ажилтны үйлдсэн зөрчил нь гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатайгаар хүсэж эсхүл болгоомжгүй хэлбэрээр буюу хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан байдлаар илэрхийлэгдэнэ. Үр дүн нь бусдын эрхийг хамгаалсан хууль тогтоомж зөрчигдөн эрх ашиг нь хөндөгдөж улмаар гэм хорын хохирол учруулсан байна гэж үзнэ. Ажилтны учруулсан гэм хорыг арилгах үүргийг ажил олгогчид хуулиар ногдуулсан байгаа нь ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрлөх явцыг холбогдох хууль тогтоомж, заавар журмын үндсэн дээр хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай гэж үзэж байгаатай холбоотой юм.

Хэрэгт авагдсан баримтуудаар Т Б хяналт тавих үүргээ биелүүлээгүй болох нь Дотоод хяналт шалгалтын захирал А.Б-ийн “...С.А-тэй дотоод хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт, иж бүрэн, гэнэтийн байдлаар 3 төрлийн хяналт шалгалтыг явуулдаг. Намайг ажил авснаас хойш буюу 2018.01.31-ний өдрөөс хойш бараг 2 жилийн хугацаанд Т-ны тооцооны төвд шалгалтын ажиллагаа хийгээгүй байсан. 2018.05.18-ны өдөр Т-ны тооцооны төвд дотоод хяналт шалгалтын ажлыг хийлгэсэн ба шалгалтаар тухайн үеийн тайланг хэлэлцээд Ч.А-д сануулах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан...” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Ажил олгогч Т Б нь ажилтан болон салбарынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй, салбар, удирдах ажилтнуудынхаа үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих үүргээ биелүүлээгүй байх ба эхний хяналт шалгалтаар Ч.А-ийн үйлдлийг таслан зогсоосон бол нэр бүхий хохирогч нарт нийт 7,597,377,361 төгрөгийн хохирол учрахгүй байх боломжтой байсан.

Давж заалдах гомдолд шинжээчийн 40 дугаартай дүгнэлтийг дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн №40 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн бусад дүгнэлтүүд нь хоорондоо илт зөрүүтэй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байсан учраас улсын яллагч нь тухайн эрүүгийн хэргийн хохирлын тооцоог гаргахдаа шинжээчийн аль нэгэн дүгнэлтийг үндэслээгүй. Харин хохирогч нар баримтыг үндэслэн хохирлын тооцоог гаргасан болохыг шүүхийн хэлэлцүүлэг хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга, бусад болон улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд тайлбарласан.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц- болон түүний өмгөөлөгчид “Т Б” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э- болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Ц-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, зээлийн болон хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнүүд, зээл олгосон болон зээлийн хүү төлсөн баримтууд, дансны хуулга, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг маш дэлгэрэнгүй шинжлэн Ч.А, түүний өмгөөлөгч нь, мөн иргэний хариуцагч “Т Б” ХХК- судалсан бөгөөд шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчид болон тэдгээрийн өмгөөлөгчид нь дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүхээс хохирлын тооцоог гаргахдаа хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаас гаргаж өгсөн баримтад тулгуурлан бодит хохирлыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй. Мөн залилах гэмт хэргийн тухайд хохирогч нараас зээлийн хүү гэх хэлбэрээр шүүгдэгч Ч.А-ээс буцаан шилжүүлэн авсан төлбөрийг хохирол барагдуулсанд тооцсоноор тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор тогтоох юм. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үед үйлчилж байсан валютын ханш тус бүрээр тооцох нь хуульд нийцнэ гэж үзсэн болно...” гэж дүгнэн шүүгдэгч Ч.А-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарт нийт 7,597,377,361 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс 3,322,836,895 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ч.А болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Т Б” ХХК нар төлж барагдуулсныг дурдаад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т Б” ХХК-иас нийт 7,597,377,361 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй 4,274,540,466 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулахаар, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ээс 7,066,195,922 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Т Б” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч “Т Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Б, Ц.Б, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Алтансүх нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1995 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч О.М-ын өмгөөлөгч Э.Шинэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол авагдсан. /73 дугаар хавтаст хэргийн 217-219 дүгээр тал/. С.А-тэй зүгээс давж заалдах гомдлын 29 дүгээр талд уг асуудалтай холбоотой дурдсан байсан тул энэ талаарх тайлбарыг гаргаж байна. Иргэний хариуцагч С.А-тэй зүгээс яагаад энэ хохирол, төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байгаа вэ гэхээр шүүгдэгч Ч.А-ийн хувьд С.А-тэй тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хохирогч нарт хохирол учруулсан үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Т Б хариуцах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байна гэж үзсэн.

Ажил олгогч С.А-тэй зүгээс ажилтандаа тавих зохих хариуцлага, хяналтын чиг үүргээ хангалттай биелүүлээгүйгээс болж хохирогч болон хохирлын хэмжээ ихэсгэх боломжийг бий болгосон учраас “Т Б” ХК нь хохирол төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иймд “Т Б” ХК-иас хохирогч нарын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байгаа. Нэмэлтээр нэг зүйл хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан байх ёстой 5,000,000 төгрөгийг бэлнээр Ч.А-д өгснийг би мэдүүлэгтээ дурдаад, үүнийг шүүгдэгч Ч.А өөрөө бататгасан байдаг. Тухайн мөнгөн дүн нь анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт тусгагдаагүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 5,000,000 төгрөгийг нэмж оруулах саналтай байна. ...” гэв.

Хохирогч Р.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оноос хойш өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэлэх тайлбар байхгүй. С.А-тэй тухайд, хадгаламжид байсан 17 сая төгрөгийг олгож өгнө үү гэж хэлмээр байна. Өөр хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Р.Т, Т.З нарын өмгөөлөгч Я.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нарын гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч Д.Л-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байгаа. 2018 оны 7 дугаар сард мөнгө зээлүүлсэн. Тухайн мөнгөн дүн зөрүүгүй байгаа тул мөнгөө гаргуулж авмаар байна. ...” гэв.

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын байр суурийг дэмжин оролцож байна. Харилцагч нарын хувьд Ч.А-тэй хувийн харилцаатай, хүүтэй мөнгө зээлдэг байсан учраас “Т Б” ХК төлбөрийг хариуцах ёсгүй гэж үзэж байгаа. ...” гэв.

Иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогч “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүхийн гаргасан давж заалдах гомдолд хэлсэн тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-тай холбоотой гарсан шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ч.А-ийн хувьд нийтийн албан тушаалтан мөн. Учир нь, хэрэгт авагдсан баримтын хүрээнд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд мөн. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч этгээд байсан. Авлигатай тэмцэх газраас гаргасан тодорхойлолт байгаа. Үүгээр нийтийн албан тушаалтан мөн гэдгийг эцэслэн тодорхойлсон. 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т Б нь ХХК-ийн хэлбэрээр байгуулагдаад, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ХК болж өөрчлөгдсөн. Анх тухайн хэрэгт хамааралтай цаг хугацаанд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорац хувь эзэмшигчээр байсан. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэдэг нь гарцаа байхгүй . Шүүгдэгч Ч.А-ийн хувьд С.А-тэй Сүхбаатар дүүрэг, салбарын харьяа Тээврийн товчоо, тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Түүний албан үүрэг бүрэн эрхийг тухайн ажлын байрны тодорхойлолт, “Т Б” ХК-ийн дотоод дүрэм журмаар зохицуулагддаг байсан. Нийтийн албан тушаалтныхаа хувьд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар тухайн хүн нь тухайн өөрийн хадгаламж эзэмшигч, харилцагч этгээдүүдтэй хувийн харилцаа тогтоохыг хориглогддог. Энэ нь эрх зүйн зөрчилд тооцогдоно. “Т Б” ХК нь хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн цаг хугацаанаас хойш явагдаж байгаа үйл ажиллагаагаар бол өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, өөрийн харилцагч нар нь хохирсон гэдгийг зөвшөөрч байсан. /29 дүгээр хавтаст хэргийн 43-57 дугаар тал/, С.А-тэй захирлын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн Б/56 дугаартай тушаалаар А.Б-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар С.А-тэй Дотоод хяналт шалгалтын газрын хянан шалгагч А.Б-т сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын шийтгэл, С.А-тэй захирлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/1082 дугаартай Ч.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Сүхбаатар дүүрэг салбарын харьяа Тээврийн товчоо тооцооны төвийн захирал Ч.А-д ногдуулсан сахилгын шийтгэл, түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсний дараах цаг хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах, С.А-тэй захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1922 дугаартай тушаалаар Сүхбаатар дүүрэг салбарын захирал Н.Т-д хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/2014 дугаартай тушаалаар Сүхбаатар дүүрэг дэх салбарын ерөнхий нягтлан бодогч Т.О-т тус тус хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн санаачилгаар цуцлах сахилгын шийтгэлүүдийг ногдуулсан. Тухайн хариуцлага хүлээсэн этгээдүүдээс ямар нэгэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлэл, гомдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж, шийдүүлсэн тохиолдол байдаггүй. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Нэг талаас “Т Б” ХК-ийн өөрийн буруутай үйл ажиллагаагаа, нөгөө талаас дээрх дурдагдсан нэр бүхий албан тушаалтнууд өөрийн буруутай үйл ажиллагаануудыг бүрэн хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. 2018 оны 5-6 сарын хугацаанд Тээврийн товчоо салбарт Т Б-наас иж бүрэн шалгалтыг хийсэн. Уг шалгалтын дараагаас 2018 оны 6 сараас эхлэн Ч.А-ийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл олон хохирогч, олон харилцагч нарыг хохироосон. Шалгалтаар тодорхой зөрчил дутагдал, ноцтой асуудал хөндөгдсөн. “Т Б” ХК буруутай. Олон харилцагч нарт маш их хэмжээний зээл, хадгаламж барьцаалсан зээл авсан. Эрсдэл учрахуйц хэмжээний мөнгөн гүйлгээ, янз бүрийн зээлийн үйл ажиллагаа гарсан тохиолдолд Т Б үүн дээр анхаарал хандуулж, хяналт шалгалтыг нарийвчлан явуулсан тохиолдолд дээрх үйлдлийг илрүүлж, таслан зогсоох хангалттай боломж нөхцөл байсан боловч энэ үйл ажиллагааг ойлгомжгүй шалтгаанаар хэрэгжүүлээгүй, орхигдуулсан нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 42 хохирогчийн 2,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн гэдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй хохирлыг хохирогч нарт нөхөн төлсөн асуудлууд гарч ирдэг. Түүний охин Т, А, Ш гэх хүмүүс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хангалттай дурдагдаж яригдаж байсныг онцлох нь зүйтэй. Үүнийг болохоор төлчихдөг. Гэтэл бусдыг нь төлөхгүй гэх ийм ялгамжтай, тэгш бусаар асуудалд хандах нь буруу. Хадгаламж эзэмшигчдэд хүү төлж байсан. Тухайн хүмүүсийн хүүг хохиролд нөхөн тооцуулна гэх асуудал ярьж байна. Гэтэл Т Б өөрөө хүү олоод ашиг олоод яваад байгаа. Уг хүү хөндөгдөж яригдах ёстой. Тооцооллоор 400,000,000-900,000,000 төгрөгийн бодит хүү бий. Хүний хадгаламжийг барьцаалж, банкнаас зээл авахуулаад, зээл төлөөд явж байгаа. Тухайн зээлийн тодорхой хэсгийг Ч.А төлсөн гэж мэдүүлдэг. Энэ адилхан хохиролд тооцогдох зүй ёсны асуудал. Нөгөө талаас хүүтэй холбоотой асуудлыг хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад огт хөндөгдөөгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэг дээр ч хөндөгдөж яригдаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр гэнэт яригдаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яригдсан тохиолдолд тодорхой эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдүүд мэтгэлцэх, тодорхой хүсэлт гомдлыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох, бодит байдлыг тогтоолгох боломж нөхцөлийг хангах ёстой. Хэрэг учрал болсон гэсэн цаг хугацаанд огт хамааралгүй, иргэний эрх зүйн харилцааны шинжтэй асуудлуудыг гэнэт гаргаж ирж, хохирлыг нөхөн тооцуулна гэж байгаа нь үндэслэлгүй юм. 10,000,000 төгрөгийн хүү өгсөн. Үүнийг огт яриагүй, хэлэлцээгүй гэх асуудал ярьж байна. Анхнаасаа хүү гэж тооцоогүй Н.И-д нийт 120,000,000 төгрөгийн хохирол учирсан. Уг 120,000,000 төгрөгийн хохирлоос 10,000,000 төгрөгийг авсан гэж үзээд, 110,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Улмаар 110,000,000 төгрөгөөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан байгаа. Хохирогч “Х Х” компанийн тухайд, хариуцагч С.А-тэй ХК-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсан 35,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийн хохирлын асуудал яригддаг. 35,000,000 төгрөгийг нь төлсөн. 100,000,000 төгрөг төлөгдөөгүй явж байх жишээтэй. Энэ бүхнийг харгалзан хариуцагч “Т Б” ХК-иас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Янжинлхам, Д.Алтансүх нар нь тайлбаргүй гэв.

Прокурор Н.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзэж байгаа. Тухайн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гэдэг агуулгаар дэмжиж оролцоно. Гомдол гаргасан талуудын тайлбартай холбогдуулан дараах үгүйсгэлийг хийе. Хохирогч М.И-, “Х Х” компанийн өмгөөлөгч Ө.Алтангадасаас хор уршгийг нэхэмжилсэн. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж тодорхойлсон боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан зардал биш. Өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал, шуудан хөлслөхтэй холбогдуулан гаргасан зардал, хууль зүйн туслалцаа авахтай холбогдуулан гаргасан хохирогчийн зардал нь иргэний журмаар тусдаа шийдвэрлэгдэх асуудал. Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь тухайн хэргийн хамт шийдвэрлэгдэх хор уршгийн зардал биш. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш, жич нэхэмжлэх эрхтэй болохыг шүүх дурдаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж байна.

М.И-гийн эхний овгийн үсгийг и үсгээр тэмдэглэсэн 165,179 дүгээр хуудсан дээр засвар оруулахтай холбоотой асуудлыг эсэргүүцсэн байр суурь суурийг илэрхийлэхгүй байна.

“Т Б” ХК-ийн албан тушаалтан Ч.А-ийн тухайд, хохирогч нар “...бид гэрт нь очоогүй, хувиараа гадуур уулзаагүй, Ч.А гэх нэрд итгэж мөнгө зээлээгүй. Мөн өөрийн бичиг баримтыг ашиглуулаагүй. Бүх зүйл С.А-тэй салбар дээр болсон. “Т Б” ХК-ийн нэг салбарын захирал гэх албан тушаалын байдалд нь итгэж мөнгө зээлүүлсэн...” гэх зүйлийг ярьдаг. Прокуророос яллах дүгнэлтийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн. Албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн хүний хариуцах хөрөнгийг “Т Б” ХК гаргах нь зүйтэй гэх тайлбаруудыг шүүх хуралдаан дээр гаргаж, түүнийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Шүүгч тодорхой зүйлүүдийг “Т Б” ХК-ийг хариуцагч өмгөөлөгч нараас асуугаад байна. Гэвч тодорхой байдлаар хариултыг өгөхгүй байна. Шал өөр байдлаар төөрөгдөлд оруулж өгч байна. Өөрөөр хэлбэл, иргэдээс гаргасан төвлөрүүлсэн хадгаламж, зээлийн мөнгөн хөрөнгөөр Т Б үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа юм шиг зүйл яриад байна. Энэ нь огт үндэслэлгүй. 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Зоос банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 100 хувийн төрийн өмчийн хөрөнгөөр Т Б үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2000 оны №375 тоот тушаалаар батлагдсан банк, түүний нэгж байгуулах зөвшөөрлийн журмыг үндэслэн Монгол банкнаас 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр банкны зөвшөөрлийн гэрчилгээ олгож, 100 хувь төр эзэмшихээр болсон. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журам тус тус батлагдсан. Үүнтэй холбоотойгоор тус нэмэлт өөрчлөлтийн хүрээнд банкны системийн энэ нөлөө бүхий банкнуудыг нээлттэй хувьцаат компани болгох, банкны системийн нөлөө бүхий бус компаниудыг хувьцаат компани хэлбэртэй болгох, банкийг нээлттэй хувьцаат компани болгох төлөвлөгөөг 2021 оны 7 сарын 1-ний өдөр багтаагаад Монгол банк, санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, хянуулах зохицуулалтын талаар тусгаж, Т Бийг нээлттэй компани хэлбэрт шилжүүлэх шаардлагатай гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сараас нээлттэй компани болсон. Ингэхдээ төр 80 хувийн хувьцаа эзэмшигчээ авч, үлдсэн 20%-ийг нь иргэдэд нээлттэй байлгахаар үлдээсэн. Нэг ёсондоо төрийн тодорхой үүргүүдийг Т Б-аар дамжуулан иргэдэд түгээж эхэлсэн. “Т Б” ХК нь бусад банкнуудын нэгэн адил тодорхой банкны  үйл ажиллагааг төрийн үйл ажиллагаатай хослуулан хэрэгжүүлж явсан. Өнөөдрийг хүртэл төр банкны 80%-ийн хувьцаа эзэмшиж байгаа. Гэтэл иргэдийн хадгаламжийн мөнгөөр Т Б өдөр тутмынхаа үйл ажиллагааг хэвийн өргөжүүлээд, топ 5 банкны нэгээр шалгараад явж байна гэх зүйл хэзээ ч байхгүй. Үндэслэлгүй ташаа зүйлийг шүүгч нарт ойлгуулж өгч байна. Ийм үүднээс Авлигын эсрэг конвенцод зааснаар төрийн тодорхой чиг үүргийг тодорхой цаг хугацаанд, тодорхой зорилго чиглэлтэйгээр хэрэгжүүлж буй удирдах, гүйцэтгэх албан тушаалтан өөрөө төрийн байгууллагын албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтанд хамаарахаар олон улсын гэрээ, конвенцод тусгаж өгсөн. Энэ ч утгаар С.А-тэй бүх ажилчид, нийтийн албан тушаалтан мөн байхаар, мөн Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа. Анхан шатны шүүхээс хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг бүгдийг нь нэг мөр нотлох баримтад тулгуурлаж үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Хохирогч, хэргийн бусад оролцогч бүх хүмүүс өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, тэдгээрийн хүсэл нэг дор нэгдмэл хангагдах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ харилцаа 2018 оноос буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас өмнөх цаг хугацаанд үргэлжилж байсан харилцаа ч бий. Алийг нь гэмт хэрэг гэж үзэх, алийг нь иргэний маргаан гэж үзэх, алийг нь нөхөн төлөгдсөн гэж үзэхийг прокурор яллах дүгнэлтдээ нэг бүр зааглан бичээд, түүнийгээ шинжлэн судалж, шүүхээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхойлсон. Гэмт хэргийн улмаас бий болсон хохирлоос гадна иргэний эрх зүйн харилцаа үүсэж байсан асуудлууд дээр буюу урьд өмнө нь болж байсан харилцаанд нөхөн төлсөн хүүгээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын мөнгөн дүнгээс хасуулах хүсэлт, гомдлуудыг гаргаж байсан. Эдгээр зүйлүүдийг хооронд нь хольж хутгаж болохгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хүү гэж нөхөн төлсөн мөнгөн дүнгүүдийг прокуророос бүгдийг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлүүлэхээр хасуулсан. Түүнийг хүү гэж үзэхгүй. Гэмт хэрэг гэж үзсэн болбол үүн дээр хүү, алданги гэх асуудал яригдахгүй. Үүнтэй холбоотой авсан төлбөр мөнгийг бүгдийг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоор нөхөн төлүүлэхээр саналаа илэрхийлж, дүгнэлтийг гаргасан. Шүүгч тухайн хүсэлт, дүгнэлтийг хүлээж авч хангаж, шийдвэрлэсэн. Ийм учраас шүүгдэгч Ч.А-ийн гаргаж буй иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн хохирлыг эрүүгийн журмаар хасуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож өнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй, хуулийн шаардлагыг хангаж гарсан тул тухайн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч “Х Х” ХХК, М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас, иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж шийдвэрлэв.   

Прокуророос, шүүгдэгч С.А, Б.М, Д.Б, Б.Н нарт холбогдуулан ирүүлсэн Ч.А-тэй бүлэглэн, хамжигчаар оролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргүүдийг,  

Шүүгдэгч Б.Бд холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтад үндэслээгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлэх ёстой.  

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримуудыг анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо харьцуулах, эх сурвалжийг магадлах аргаар шалгалгүйгээр яллах дүгнэлтээс өөрөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч С.А, Б.М, Д.Б, Б.Н нарт холбогдуулан ирүүлсэн Ч.А-тэй бүлэглэн, хамжигчаар оролцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...шүүгдэгч нар нь дээрх мөнгийг нэр бүхий хохирогч нараас бэлнээр болон бэлэн бусаар авч Ч.А-д дамжуулан өгсөн байх боловч хохирогч нар нь тус мөнгийг анхнаасаа Ч.А-д зээлж байгаа гэдгээ мэдэж байсан, зарим тохиолдолд шүүгдэгч нар нь тэдгээрийн хооронд үүссэн бодит харилцааг мэдээгүй, зарим тохиолдолд мөнгө зээлэх харилцаанд тухайн хоёр хүнийг холбож өгсөн гэж өөрийгөө ойлгож байсан болохоос ямарваа нэг байдлаар өөртөө ашиг хонжоо олох, бусдыг хохироох санаа зорилго агуулж байгаагүй болох нь хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын тогтвортой өгсөн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогджээ. ...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Гэтэл прокурор тэдний үйлдлийг “Залилах” гэмт хэргээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэгт хамтран оролцох”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийн хамжигч” /гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн/ -ийг журамласан байхад яллах нотлох баримт болгож буй хохирогчдын мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримтын үндэслэл, шүүгдэгч нарын мэдүүлгийн эх сурвалж, прокурорын яллаж буй нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр, мөн шүүгдэгч тус бүрийн хохирогч нарыг төөрөгдөлд ороход болон эд хөрөнгийг Ч.А-д шилжүүлэн өгөхөд дэмжлэг болсон, хохирогч нарын мөнгийг Ч.А-д шилжүүлэн өгөөд байгаа үйлдэл оролцоог нотлох баримтаар үгүйсгэлгүйгээр “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг нийт үргэлжилсэн 83 удаагийн үйлдлээр үйлдсэнд холбогдсон.

          Ч.А нь 2 удаагийн үйлдлийг ганцаараа, бусад 81 удаагийн үйлдлийг С.А-тэй дүрэм, журмын дагуу өөр өөрийн үүрэг хүлээж банкны зохих зохих үйл ажиллагааг хийдэг харилцааны менежер, ахлах теллер, вип теллер зэрэг албан тушаалтнуудтай бүлэглэн үйлдсэнд холбогдсон байхад,

          шүүгдэгч ахлах теллер С.А-ийн харилцааны менежер Д.Б-тай бүлэглэн 27 удаа, харилцааны менежер Б.Н-тай бүлэглэн 3 удаа, харилцааны менежер Б.Н, Д.Б нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 6 удаа, вип теллер Б.М, харилцааны менежер Б.Н нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М-тэй бүлэглэн 8 удаа, захирал Ч.А-тэй бүлэглэн 5 удаа нийт 51 удаагийн үйлдлээр Т Б-нд нийт 1,941,719,406 төгрөгийн хохирол учруулан хийсэн,

шүүгдэгч вип теллер Б.М-гийн захирал Ч.А-тэй бүлэглэн 33 удаа, ахлах теллер С.А-тэй бүлэглэн 9 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 4 удаа, харилцааны менежер Д.Б-тай бүлэглэн 2 удаа буюу нийт 48 удаагийн үйлдлээр Т Б-нд нийт 3,447,340,774 төгрөгийн хохирол учруулан хийсэн,

шүүгдэгч харилцааны менежер Д.Б-ы захирал Ч.А-тэй бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А-тэй бүлэглэн 27 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Б.Н нартай бүлэглэн 1 удаа, ахлах теллер С.А, вип теллер Б.М нартай бүлэглэн 6 удаа, вип теллер Б.М-тэй бүлэглэн 2 удаа буюу нийт үргэлжилсэн 37 удаагийн үйлдлээр Т Б-нд нийт 580,600,786 төгрөгийн хохирол учруулан хийсэн,

шүүгдэгч харилцааны менежер Б.Н-ийн ахлах теллер С.А-тэй бүлэглэн 3 удаа, ахлах теллер С.А, харилцааны менежер Д.Б нартай бүлэглэн 1 удаа, вип теллер Б.М-тэй 1 удаа буюу нийт үргэлжилсэн 5 үйлдлээр Т Б-нд нийт 2,500,000 төгрөгийн хохирол учруулан хийсэн,

“С.А-тэй харилцагчдын харилцах болон хадгаламжийн дансыг барьцаалж зээл авах, зээлийн мөнгийг нь харилцагчгүйгээр гарган авах, Ч.А-д олгох,

харилцагч болон иргэдийн өмнөөс кредит карт захиалан картнаас мөнгийг нь картны эзэнгүйгээр гарган авах,

бичил бизнесийн зээл авах, зээлийн мөнгийг олгох, гарган авах” зэрэг банкны ажилтнуудын ажлын байрны үүрэг, дүрэм, журмыг зөрчсөн ажиллагаануудыг тус тооцооны төвийн захирал Ч.А дангаараа хийх боломжтой гэж дүгнэж, шүүгдэгч С.А, Б.М, Д.Б, Б.Н нарт холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг нотолж буй гэж хэлэлцүүлсэн банкны үйл ажиллагааны хууль, дүрэм, журам зэрэг баримтууд, тэдний тус бүрийн ажлын шаардлагыг зөрчиж хийсэн үйлдлүүдэд бүхэлд нь дүгнэлт өгч хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохгүйгээр, ажил үүргийн хувьд гүйцэтгэсэн үйлдлүүдийг нь нотлох баримтаар няцаан үгүйсгэлгүйгээр шүүгдэгч С.А, Б.М, Д.Б, Б.Н нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаахгүй байна гэж үзлээ.

            Мөн 2010 онд үйлдвэрлэгдсэн JTMHU09J000000000 арлын дугаартай, 0000 ААА улсын дугаартай Тоyota Land Cruiser-200 загварын автомашиныг битүүмжлэх үйл ажилллагаанд оролцсон “Хан файнанс солюшин” ББСБ-ын 100% хөрөнгө оруулагч Б.Бд холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг үйлдээгүй тухай дүгнэлтийг хийхдээ, тус автомашиныг битүүмжилсэн талаар бүрэн мэдээлэлтэй Б.Б-ын үйлдэл, битүүмжилсэн үйл ажиллагаанд оролцсон ба битүүмжилсэн шийдвэр дээр Б.Б-ын гарын үсгийг зурсан шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг нотлох баримтаар няцаан үгүйсгэлгүйгээр, дан ганц гүйцэтгэх захирал Б.Б-ын талаар буюу түүний үйлдлийг үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Б.Бат-Эрдэнийг цагаатгаж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн:

39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр,

36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

Иймд С.А, Б.М, Д.Б, Б.Н, Б.Б нарыг цагаатгасан буюу С.А, Б.М, Д.Б, Б.Н нарт  холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах”, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргүүдийг, шүүгдэгч С.Б-д холбогдуулсан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.   

Шийтгэх тогтоолд заасан хууль зүйн дүгнэлт нь хэргийг үйл баримт, бодит байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирлыг анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн талаарх агуулга бүхий хохирогч “Х Х” ХХК, хохирогч М.И- нарын өмгөөлөгч Ө.Алтангадас, иргэний хариуцагч, нэхэмжлэгч “Т Б” ХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудад давж заалдах шүүх дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна. 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан Ч.А-д урьд авсан цагдан хорих,

С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох,

Б.М, Б.Н, Б.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1995 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.А-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах, хэргийн бусад оролцогч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Б.М, Б.Н, Б.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тус тус таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ