| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/09604/И |
| Дугаар | 191/ШШ2026/01168 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмчийн бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2026/01168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********************* байранд байрлах ******* ******* ******* ******* СӨХ (*******)-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********************* хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******),
Хариуцагч: ******************* тоот хаягт байрлах ХХК (РД:-д тус тус холбогдох
********* дүүрэг, **** дугаар хороо, **** дугаар хороолол, дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх *******ай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., хариуцагч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* СӨХ нь хариуцагч ХХК болон Ж.******* нарт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны зоорийн давхрын 302.1 м.кв талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх *******ай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
******* ******* ******* ******* СӨХ нь дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн болон орон сууцны байшингийн бүртгэлийг хөтөлж баяжилт хийхийг хариуцан ажиллаж байна.
Манай холбоонд харьяалагддаг дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь *******айн орон сууц ашиглалтад орсон 2007 оноос хойш эзэнгүй, хэн ашиглагддаг нь тодорхойгүй, цоожтой, ус алдах, шугам гэмтэх асуудал гарахад хариуцах эзэнгүй байсан бөгөөд 2022 оноос ХХК ны зогсоол, авто машины засвар болон угаалгын үйл ажиллагаа явуулж оршин ******* эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна.
ХХК-д оршин ******* эрхийг хамгаалах зорилгоор удаа дараа шаардлага тавьж, өмчлөгч Ж.*******ыг СӨХ-той уулзах, бичиг баримтаа авчирч гэрээ байгуулах талаар амар болон албан бичгээр мэдэгдэхэд хариуцагч нар тодорхой баримтаар өмчлөх эрхээ нотолж чадахгүй байна. ХХК-аас Бид садан төрлүүд учраас гарааш ашиглалтын гэрээ байгуулаагүй, Ж.*******ын данс руу төлбөрийг шилжүүлдэг. гэх хариу өгсөн. Ж.*******ад шаардлага хүргүүлэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний харагдац муутай хуулбар илгээн *******айн эд хөрөнгийн өмчлөгч гэж тайлбарлаж ХХК-тай байгуулсан Гараашны зогсоол түрээслэх, түрээслүүлэх гэрээг гаргаж, cap бүр түрээсийн төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжиж байна. дүгээр байрыг 2007 онд Глоб интернэшнл ХХК барьж ашиглалтад оруулахдаа зоорийн давхрын 302.4 м.кв талбайг оршин ******* дундын өмчлөлийн талбайн зориулалтаар төлөвлөж ашиглалтад оруулсан ба 2007 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд хэн нэгэн эзэмшээгүй болно.
Дээр дурдсан нөхцөл байдлаас үзэхэд зоорийн давхрын маргаан бүхий 302.4 м.кв талбай нь дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байх тул ******* ******* ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь бусдын хууль бус эзэмшлээс дундын өмчлөлийн эд хөрөнгийг шаардах эрхтэй байна. гэжээ.
2.Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа:
Манай компани дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбай бүхий зогсоолыг 2022 оноос амаар гэрээ байгуулан түрээсэлсэн. ******* ******* ******* ******* СӨХ нь түрээсийн гэрээг үзүүлэхийг удаа дараа шаардсан тул 2025.04.01-ний өдөр өмчлөгч Ж.******* түрээсийн гэрээг байгуулсан.
Манай компани нь 2025.04.01-ний өдрийн түрээсийн гэрээний 5.2.1-т Эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл болон зориулалтын дагуу ашиглана гэж заасны дагуу авто зогсоолын зориулалтаар ашигладаг. Тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс автомашины угаалга болон засварын үйлчилгээг тусгай эрх бүхий аж ахуй нэгжүүдтэй хамтран хийлгэсээр ирсэн. Тухайлбал, автомашин угаалгын гэх байгууллага, засвар үйлчилгээний гэх байгууллагатай хамтран ажилладаг. Уг гараашийг дулаан зогсоолын зориулалтаар ашиглаж ирсэн ба оршин ******* эрхэд халдсан зүйлгүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр, хэрхэн оршин ******* эрхэд халдаж байгаа талаар тайлбар, холбогдох нотлох баримт ирүүлээгүй байна. дүүргийн дугаар хороо 13 дугаар хороолол дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг хууль бус зориулалтаар ашиглаж оршин ******* эрх ашигт халдаагүй. Иймд манай " ХХК-д холбогдуулан гаргасан дүүргийн дугаар хороо 13 дугаар хороолол дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх *******ай гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Ж.******* ирүүлсэн хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь миний бие албадан чөлөөлүүлэхээр шаардаж буй үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд өмчлөгчийн эрхийн хүрээнд уг үл хөдлөх хөрөнгийг ХХК-д түрээсийн гэрээний дагуу түрээсэлж байгаа болно. гэжээ.
4.Зохигчоос хэрэгт дараах баримтуудыг өгсөн байна.
4.1.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ******* ******* СӨХ-ны 2023.05.01-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тэмдэглэл, ******* ******* ******* ******* СӨХ-ны гэрчилгээ, ******* ******* ******* ******* СӨХ-ны 2024.11.25-ны, 2025.04.07-ны өдрийн албан бичгийг,
4.2.Хариуцагч ХХК-аас улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ.
5.Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас дүүрэг, дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 29 дүгээр байрны зоорийн давхар б тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан бүрдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* СӨХ-ны хариуцагч ХХК болон Ж.******* нарт холбогдуулан гаргасан дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх *******ай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.******* ******* ******* ******* СӨХ нь хариуцагч ХХК болон Ж.******* нарт холбогдуулан дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх *******ай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ;
... ХХК 2022 оноос тус 302.4 м.кв талбайг ны зогсоол, авто засвар, угаалгын үйл ажиллагаа явуулж оршин ******* эрхийг зөрчиж байна. Мөн өмчлөгч Ж.******* нь уг талбайг өмчлөх эрхтэй талаар баримтаа өгч СӨХ-той гэрээ байгуулахыг шаардахад өмчлөгч гэдгээ нотолж чадаагүй. Глоб интернэшнл ХХК нь дүгээр байрыг 2007 онд ашиглалтад оруулахдаа зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн талбайн зориулалтаар төлөвлөсөн 2007-2022 оныг хүртэл хэн нэгэн эзэмшээгүй. гэж тайлбарласан.
2.1.Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ; ...манай компани тус 302.4 м.кв талбайн өмчлөгч Ж.*******тай тохиролцож 2022 оноос түрээсэлж гэрээнд заасан автозогсоолын зориулалтаар ашигладаг. Тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс автомашины угаалга болон засварын үйлчилгээг эрх бүхий аж ахуйн нэгжээр хийлгэсээр ирсэн. ******* ******* эрхийг зөрчсөн талаар баримтгүй. гэж;
2.2.Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ; ... Тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул ХХК-д түрээсэлсэн. гэж тус тус маргасан.
3.Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. гэж,
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн *******ай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө. гэж заасан.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Маргааны зүйл болох дүүргийн дугаар хороо, 13 дугаар хороолол дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайтай, авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анх 2010.0.23-ны өдөр , нар бүртгэгдэж 2021.03.1-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр нь өөрт ногдох хэсгээ Ж.*******ад бэлэглэж, 2021.05.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусад хамтран өмчлөгчид бэлэглэх гэрээгээр нь өөрт ногдох хэсгээ Ж.*******ад бэлэглэж улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж.******* бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргээр тогтоогдож байх тул түүнийг тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.
4.2.Хариуцагч ХХК нь маргааны зүйл болох 302.4 м.кв талбайг Ж.*******тай байгуулсан түрээсийн гэрээний ашиглаж байгаа болох талуудын тайлбараа тогтоогдож байна.
4.3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* СӨХ нь Глоб интернэшнл ХХК дүгээр байрыг 2007 онд ашиглалтад оруулахдаа зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн талбайн зориулалтаар төлөвлөсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******ай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.
Иймд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн *******ай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгож, хариуцагч ХХК, Ж.*******ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ... Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.******* болох талаар маргахгүй. Харин хариуцагч нар тус талбайд ны зогсоол, автомашин засвар болон угаалгын үйл ажиллагаа явуулж оршин ******* эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******ай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмын дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ******* ******* СӨХ-ны хариуцагч ХХК, Ж.******* нар холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******ай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн *******ай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* СӨХ-ны хариуцагч ХХК, Ж.******* нарт холбогдуулан гаргасан дүүрэг, дугаар хороо, 13 дугаар хороолол, дүгээр байрны зоорийн давхрын 302.4 м.кв талбайг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх *******ай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******ай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн *******ай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******ай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх *******ай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА