| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2026/01086/И |
| Дугаар | 191/ШШ2026/01991 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2026/01991
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, ***-2, *** Тауэр, *** давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-******* (РД:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-******* (РД:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Б.*******-******* нь ******* ББСБ ХХК-тай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулсан боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул түүний оршин суух хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.01-ний өдрийн 197/ШЗ2025/59147 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.01-ний өдрийн 197/ШЗ2025/59147 дугаартай захирамжийг хавсарган ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. ******* *******-******* (РД:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа шүүхэд гаргана. гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Б.*******-*******той бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулсан боловч тэрээр гэрээний үүргээ зөрчсөн. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.01-ний өдрийн 197/ШЗ2025/59147 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
6.******* ББСБ ХХК болон Б.*******-******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн болох нь бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.
Б.*******-******* **** дүүрэг, *** дүгээр хороо, *** 1 гудамж, ** тоот хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.10.01-ний өдрийн 197/ШЗ2025/59147 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Шүүхийн журмаар ажиллагаа явуулж, Б.*******-*******ын бүртгэлтэй дээрх хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх тодорхойлолтыг хорооны Засаг дарга ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч .******* ББСБ ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******-******* (РД:*******)-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* *******-******* (РД:*******)-ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК (утас:*******)-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА