| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10061/И |
| Дугаар | 191/ШШ2026/02255 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2026/02255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** хот, **** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******),
Нэхэмжлэгч: *** хот, **** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* (РД:*******) нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** хот, *** тоот хаягт оршин суух, ******* ******* овогт (ИБД:)-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүд болох Д.*******, Э.*******, Х., үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж. нар улсын бүртгэлийн Ү- дугаартай 39 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хуваалгах, энэ маргаан шийдвэрлэх хүртэл хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүд тус орон сууцтай холбоотой асуудлаар амгалан тайван байдал алдагдуулахгүй байх үндсэн нэхэмжлэлтэй, өөрийн өмчлөлийн орон сууцад оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад;
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гэрч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
.Нэхэмжлэгч Д.*******, Э.******* нар хариуцагч Ж.д холбогдуулан гэр бүлийн гишүүд болох Д.*******, Э.*******, Х., үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж. нар улсын бүртгэлийн Ү- дугаартай 39 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хуваалгах, энэ маргаан шүүхээр шийдвэрлэх хүртэл хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүд тус орон сууцтай холбоотой асуудлаар амгалан тайван байдал алдагдуулахгүй байх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
... Д.******* нь Ж.тэй 99 онд танилцаж 995 оноос хамт амьдарч 2006.09.6-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ж. 2007.0.08-ны өдөр охин *******ын *******гийн овгийг сольж өөрөөр овоглосон. Ж. нь Ж.гийн төрсөн ах юм. Ж. 202.0.23-ны өдөр нас барснаас хойш Ж. нь дүү болон хүүтэйгээ Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, 2 дугаар хороолол, дугаар байрны тоот орон сууцанд ирж ... би орон сууцны эзэмшигч нь байна. Орон сууцыг худалдаж 80 хувийг өг. гэж, 2025.05 дугаар утсаар ... хөөж гаргана, цагдаа, шүүхээр явна гэж удаа дараа дарамталсан. 2025.0.02-ны өдөр ач охин Х.г гэртээ байхад худал хэлж гэрт орох гэж хаалга эвдэхээр завдсан ба ажлын байранд ирж түлхүүрийг булааж хувилах гэж оролдсон. Мөн тус орон сууцад амьдарна, том өрөөг суллаж өг гэж хүчээр дайрч Э.*******г зодож, Д.*******ыг үгээр доромжилж эд хөрөнгөөс татгалзсан бичиг хийж өгөхийг шаардсан тул аргагүйн эрхэд хамт амьдрахгүй гэсэн бичиг хийж өгсөн. Ж.гийн дээрх үйлдлээс болж сэтгэл санаа тогтворгүй болж бие өвдөж эмчилгээ хийлгэж, ажлаа хэвийн хийлгэх боломжгүй дарамтад орж байна. Э.*******, ач охин Х., Ж.******* хамт 995 оноос хойш 30 жил тус орон сууцанд амьдарсан. Иймд орон сууцыг Д.*******, Э.*******, Х. Ж. нар тэнцүү хэмжээгээр хувааж хүн бүрт 25 хувь ногдохоор тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
2..Нэхэмжлэлийн дэх шаардлага болох орон сууцыг тэнцүү хувааж тус бүрт 25 хувиар хуваалгах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь эцэг, эхээс өвлөгдөж Ж. болон Ж. гэсэн 2 өмчлөгч бүртгэгдэж 202.02.09-ний өдөр 00809 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байсан. Ж. нь 202.0.23-ны өдөр нас барсан. Жилийн дараа өвлөх эрх нээгдэж 2 хүний өмч байсан орон сууцнаас Ж.д холбогдох 50 хувийг түүний эхнэр Д.*******, охин Э.******* нар хүлээн авч орон сууцны 50 хувийг эзэмших болсон. Д.*******, Э.******* өв хүлээн авсан даруйдаа өмчлөгч Ж.д мэдэгдэлгүй орон сууцны гэрчилгээг солиулж 3 хүний өмч болгон бүртгүүлснээс гадна үнэлгээг 220,000,000 төгрөг болгон тогтоосныг үндэслэн нэхэмжлэгч нар өөрт ногдох хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэж үзэж байна. Ж. 2025.05 дугаар сард нэхэмжлэгч нарыг хуульд заасан хугацаанд өвлөх эрхээ нээлгэсэн, хамт очиж үл хөдлөх эд хөрөнгийн газарт хүсэлт гаргаж нас барагчийн нэрийг хасуулсныг Е-Mongolia-гаас лавлагаа авахдаа мэдсэн. 50, 50 хувийн өмч байсан эд хөрөнгийг аль нэг талынх нь өвлөгч нар өвд заагдсан хэмжээгээр өмчлөх эрхтэй учир энэхүү үл хөдлөх хөрөнгийн 50 хувийг өмчлөх эрхээ хамгаалуулах хүсэлттэй байна.
2.2.Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох Ж. болон түүний хамаарал бүхий этгээдүүд амгалан тайван байдал алдагдуулахгүй байх тухайд;
Нэхэмжлэлд Ж.г нас барсны дараа Ж. нь дүү болон хүүтэйгээ гэрт очиж байнга дарамталж хөөсөн, 2025.0.02-ны өдөр хүүхэд айлган хаалга цоож эвдэхээр завдсан гэх мэт гүтгэж амгалан тайван байдал алдагдуулахгүй байх талаар дурдсан нь үндэслэлгүй. Орон сууцыг Ж.тэй хамтран өмчилдөг ч түүнийг амьд байхад болон нас барсны дараа ч хүндэлж маргаан гаргаж байгаагүйг хамаатан садан мэднэ. Өнгөрсөн жил, 5 сарын хугацаанд Д.*******тай удаа уулзсан. Д.*******ын хүсэлтээр 202.09 сард тэрээр ахын тэтгэврийг өвлөхөд 20 жил хүрэхгүй байсан учраас шүүхэд хандсанд дүү Ж.ийн хамт гэрчийн мэдүүлэг өгсөн. 2025.05 сард өв нээлгэхэд нь орон сууцыг худалдаж 50:50 хувиар хуваах тухай тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ солигдож, үнэлгээ тавигдсаныг мэдсэнийхээ дараа 2025.06 сард 220,000,000 төгрөгөөр худалдан авагчийг дагуулж хүүтэйгээ хамт очиход ... миний бодол өөрчлөгдсөн, охин бид хоёрт 70 хувийг өгөхгүй бол зарахгүй. гээд худалдан авагчийг хөөж явуулсан. Ж. нь 2025.0.02-ны өдөр эрүүл мэндийн шалтгаан болон хүйтний улирал
эхэлсэн тул орон сууцны өрөөнд амьдарч харьяа эмнэлэгээс үйлчилгээ авах зорилгоор ирэхэд орон сууцад оруулаагүй. Ж.гийн дүү Ж., хүү С.Мөнхбат нартай холбоотой үндэслэлгүй тайлбар өгсөн. Ж. нь 70 настай, нөхөр нь 2000 онд нас барсан. 2 хүүхэд нь тусдаа амьдардаг. Ж. нь дахь хүүгийнхээ хашаа байшинд ганцаараа амьдардаг. Нэхэмжлэгч нарын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагүй. Харин ч орон сууцандаа орж чадахгүй эрх нь зөрчигдөж байна. Орон сууцыг тус бүр 25 хувийн өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрөхгүй. гэжээ.
3.Хариуцагч Ж. нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцад оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоох, өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Ж. нь улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоот эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдарч байсан. Тус орон сууцыг 998 онд Ж., Ж. нар өмчилж байгаад Ж. 20 онд нас барж өв залгамжлалаар 202 оноос Ж., Ж. нар өмчлөх болсон. Ж. нь уг орон сууцанд гэр бүлийн хамт эхнэр, дагавар охины хамт амьдарч байгаад 202.0.23-ны өдөр нас барсан.
Д.*******, Э.******* нар 2025.05.02-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Г. хандаж Ж.******* өмчилж байсан 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан.
Улмаар Д.*******, Э.******* нар Ж.д мэдэгдэлгүйгээр 2025.05.02-ны өдөр 3 өмчлөгчтэй болгож бүртгүүлж өөрсдийн өвлөх гэрчилгээний дагуу 50 хувийг эзэмших бус түүнээс илүү хувиар эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлэн өмчлөх эрхэд халдаж байна.
Ж. нь Д.*******тай 2006 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан, охин Х.******* нь 2007 онд овгоо сольж Ж.гээр овоглосон ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд тэдний нэрийг оруулаагүй. Тэд гэр бүлийн хамтын орлогоороо газар авч хашаа байшин бариулсан боловч түүнд нь одоог хүртэл Д.*******ын эх дүү нар амьдарч байгаа. Ж. нь тухайн орон сууцнаас хууль ёсны 50 хувийг өмчлөх эрхээ хамгаалуулах эрх үүсэж байна. Ж. нь тухайн орон сууцанд амьдарч харьяалалын дагуу эмнэлэгт үзүүлж эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй авч эрхээ эдлэх шаардлагатай байна. гэжээ.
.Нэхэмжлэгч Э.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлд Э.******* нь Ж.******* охин биш тул өв залгамжлах эрхгүй, Ж.д мэдэгдэлгүй хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэрээ оруулсан гэж үндэслэлгүйгээр гүтгэж, гадуурахсан үйлдэл нь өвлөх эрхэд санаатай саад учруулж, үл хөдлөх хөрөнгийг 50 хүртэл хувийг өөрөө авахаар санаархаж буй үйлдэл гэж үзэж байна.
Д.******* нь Ж.тэй 99 онд танилцаж 995 оноос 202 оныг хүртэл 30 жил хамт амьдарсан энэ хугацаанд хариуцагчийн хөгжлийн бэрхшээлтэй дүү Ж.г 996 оноос 2008 он хүртэл асарч, халамжилж амьдарсан ба энэ талаар хариуцагчийн ах, дүү, хөрш, найз нөхөд бүгд батална. Харин хариуцагч нь 2008 оноос хойш Ж.г өөр хадлан болон хувийн ажилдаа туслуулна гэж авч яваад биеийн байдлыг нь дордуулж улмаар Ж. 20 онд нас барсан.
Э.*******г Ж.******* охин биш хэмээн үзэж буйд гомдож байна. Учир нь; талийгаач амьд байхдаа 2007.0 дүгээр сард улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргаж *******ын *******г ******* ******* болгож овгийг өөрчилснөөс хойш хуулийн дагуу төрсөн охинтой адил эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Э.******* нь Ж.******* хууль ёсны өвлөгч ба Х. нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч болох эрхтэй байхад эрхгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийг нийт хувааж Ж.д 25 хувь ногдохоор тогтоож өгнө үү гэжээ.
5.Зохигч дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа 3 хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, овог өөрчилсний бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа 2 хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг;
Хариуцагчаас: шүүхэд төлөөлөх итгэмжлэл, нас барсны гэрчилгээ, төрсний гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.07.30-ны өдрийн /930 дугаартай албан бичиг, өвлөх эрхийн гэрчилгээ, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025.0.02-ны өдрийн Д.*******ын бичвэр бүхий баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
.Нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарын хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.гийн сөрөг нэхэмжлэлийг зарим хэсгийг хангах нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Д.*******, Э. ******* хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан
гэр бүлийн гишүүд болох Д.*******, Э.*******, Х., үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж. нар улсын бүртгэлийн Ү- дугаартай 39 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хуваалгах, энэ маргаан шийдвэрлэх хүртэл хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүд тус орон сууцтай холбоотой асуудлаар амгалан тайван байдал алдагдуулахгүй байх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ;
... Д.******* нь Ж.тэй 99 онд танилцаж 995 оноос хамт амьдарч 2006.09.6-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Ж. 2007.0.08-ны өдөр охин *******ын *******гийн овгийг сольж өөрөөр овоглосон. Ж. 202.0.23-ны өдөр нас барснаас хойш Ж. нь орон сууцыг худалдаж 80 хувийг өгөхийг шаардах, орон сууцад орох, хаалга эвдэхээр завдсан. Э.*******, ач охин Х. нар Ж.******* хамт 995 оноос хойш 30 жил тус орон сууцанд амьдарсан. Иймд орон сууцыг Д.*******, Э.*******, Х. Ж. нар тэнцүү хэмжээгээр хувааж хүн бүрт 25 хувь ногдохоор тогтоож өгнө үү. гэжээ.
2..Хариуцагч Ж. нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ; ... Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууцыг ах Ж.******* хамт өмчилж байсан. Ж. нь тухайн орон сууцад гэр бүлийн хамт амьдарч байгаад 202.0.23-ны өдөр нас барсан. Түүний эхнэр Д.*******, охин Э.******* нар Нийслэлийн тойргийн нотариатч Г. 2025.05.02-ны өдөр хандаж Ж.******* өмчилж байсан 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээг авсан. Д.*******, Э.******* нар Ж.д мэдэгдэлгүйгээр орон сууцыг 3 өмчлөгчтэй болгож бүртгүүлж өөрсдийн өвлөх гэрчилгээний дагуу 50 хувийг эзэмших бус түүнээс илүү хувиар эзэмшихээр өмчлөх эрхэд халдаж байна. гэж тайлбарласан.
2.2.Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцад оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ;
... Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууцыг ах Ж.******* хамт өмчилж байсан. Ж. нь уг орон сууцанд гэр бүлийн хамт эхнэр, дагавар охины хамт амьдарч байгаад 202.0.23-ны өдөр нас барсан.
Д.*******, Э.******* нар Нийслэлийн тойргийн нотариатч Г. 2025.05.02-ны өдөр хандаж Ж.******* өмчилж байсан 50 хувийг өвлөх эрхийн гэрчилгээ авсан.
Улмаар Д.*******, Э.******* нар надад мэдэгдэлгүйгээр 2025.05.02-ны өдөр 3 өмчлөгчтэй болгон бүртгүүлж өвлөх гэрчилгээний дагуу 50 хувийг эзэмших бус түүнээс илүү хувиар эзэмших хүсэлтэй гэдгээ илэрхийлэн өмчлөх эрхэнд халдаж байна. Тухайн орон сууцны 50 хувийн өмчлөгч тул уг орон сууцанд амьдарч харьяалалын дагуу эмнэлэгт үзүүлж эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй авч эрхээ эдлэх шаардлагатай байна. гэжээ.
2.3.Нэхэмжлэгч Э.******* сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ;
... Э.******* нь Ж.******* охин биш тул өв залгамжлах эрхгүй, Ж.д мэдэгдэлгүй хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэрээ оруулсан гэж үндэслэлгүйгээр гүтгэж, гадуурахсан нь өвлөх эрхэд саад учруулж, үл хөдлөх хөрөнгийг 50 хүртэл хувийг авахаар санаархаж байна. Талийгаач амьд байхдаа 2007.0 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргаж *******ын *******г ******* ******* болгож овгийг өөрчилснөөр хуулийн дагуу төрсөн охины адил эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Э.******* нь Ж.******* хууль ёсны өвлөгч ба ач охин Х. нь нас барагчтай хамт амьдарч байсан тул хууль ёсны өвлөгч болох эрхтэй байхад эрхгүй гэсэн нь үндэслэлгүй тул орон сууцыг хувааж Ж.д 25 хувь ногдохоор тогтоож өгнө үү. гэжээ.
3.Талуудын хооронд уг орон сууцны өмчлөгчөөр Э.*******, Ж., Д.******* нар үйл баримтын талаар маргаагүй, харин орон сууцнаас ногдох хувь хэмжээний талаар болон орон сууцыг эзэмшихтэй холбоотой маргасан байна. Тодруулбал; нэхэмжлэгч Д.*******, Э.******* нар тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс гадна охин Х. нь Ж.******* өв залгамжлагч тул эдгээр хүнд тус бүрт 25 хувь ногдоно гэж, хариуцагч Ж. нь Х. өв залгамжлагч биш, мөн нэхэмжлэгч нар Ж.******* ногдох 50 хувийг өвлөж авсан гэж орон сууцнаас ногдох хэмжээний талаар маргасан.
3..Хэрэгт авагдсан баримтаар маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, 2 дугаар хороолол, дугаар байр, тоот орон сууцыг 998.05.29-ний өдөр Ж., Ж. нар өв залгамжлалаар, 202.02.09-ний өдрийн бүртгэлээр өмчлөгч Ж. нас барснаар өв залгамжлалаар Ж. өмчлөгчөөр, мөн өмчлөгч Ж. 202.0.02-ны өдөр нас барснаар түүнд ногдох хэсгийг Д.*******, Э.******* нар өв залгамжлалын дагуу хүлээн авснаар уг орон сууцны өмчлөгчөөр Э.*******, Ж., Д.******* нар бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.
.Иргэний хуулийн 08 дугаар зүйлийн 08. дэх хэсэгт Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. гэж заасан.
..Нэхэмжлэгч Д.*******, Э.******* нар дээрх орон сууцыг өв залгамжлалын дагуу өмчилсөн байх тул Иргэний хуулийн 08 дугаар зүйлийн 08. дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгч байна.
5.Нэхэмжлэгч Д.******* болон нас барагч Ж. нар 2006.09.6-ны өдөр гэр бүл болсон, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007.03.2-ний өдрийн 76 дугаартай захирамжаар овогтой *******гийн овгийг овогтой ******* гэж өөрчилсөн, мөн Ж. нь 202.0.23-ны өдөр нас барсан болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. (хх-ийн 9-0)
6.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58. дэх хэсэгт Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 2 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ. гэж, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520. дэх хэсэгт Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. гэж, 520 дугаар зүйлийн 520..-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, гэж, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт Энэ хуулийн 520., 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө. гэж хууль ёсны өвлөгчийн дарааллыг тодорхойлсон байна.
6..Нас барагч Ж.******* өвийг түүний эхнэр Д.*******, охин Э.******* хүлээн авсан болох нь 2025.05.02-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. Уг гэрчилгээгээр Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, 2 дугаар хороолол, дугаар байр, тоот орон сууцнаас өвлүүлэгчид оногдох хэсэг 50 хувийг өвлөгчид өвлүүлсэн ба тус гэрчилгээг үндэслэн орон сууцны өмчлөгчөөр Д.*******, Ж., Э.******* нар бүртгэгдсэн болох нь тогтоогдсон энэ талаар зохигч маргаагүй. Иймд маргааны зүйл болох орон сууцны 50 хувийг нэхэмжлэгч нар өвлөж авсан гэж үзнэ.(хх-ийн 8, -6)
6.2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт Энэ хуулийн 520., 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө. гэж зааснаар орон сууцыг нэхэмжлэгч Э.*******гийн охин Х.г оролцуулан этгээдэд хувааж нэг хүн ногдох хэмжээг 25 хувиар тогтоох үндэслэлгүй болно.
Учир нь; нэхэмжлэгч нар өв нээгдэх үед Х.г нас барагчийн асрамжид нэгээс доошгүй жил түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гэх үндэслэлээр өвлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, мөн Х. өв залгамжлагчаар бүртгүүлсэн ч Ж.д ногдох хэмжээг багасгах үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарын хариуцагч Ж.д холбогдуулан орон сууцыг тэнцүү хуваалгаж нэг хүнд 25 хувь ногдохоор тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарын нэхэмжлэлээс энэ маргаан шүүхээр шийдвэрлэх хүртэл хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүд тус орон сууцтай холбоотой асуудлаар амгалан тайван байдал алдагдуулахгүй байх шаардлагын талаар;
7..Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9. дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Нэхэмжлэгч нарын дээрх шаардлага нь бие даасан шаардлага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна.
8.Хариуцагч Ж.гийн нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарт холбогдуулан гаргасан ...өөрийн өмчлөлийн орон сууцад оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоох, өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах сөрөг нэхэмжлэлийн талаар;
8..Хариуцагч Ж. нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгч талаар энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.-д дүгнэсэн. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87. дэх хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгчид харилцан өөрөөр тохиролцоогүй бол өмчлөгч бүр тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй бөгөөд өөрт оногдох хэсэгт ногдох үр шимийг өмчлөх эрхтэй. гэж, мөн хуулийн 06 дугаар зүйлийн 06.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч нар хариуцагчийг орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй.
8.2.Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ... өөрийн өмчлөлийн орон сууцад оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоох гэсэн бие даасан шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байна.
9.Зохигчийн тайлбарт орон сууцыг худалдан борлуулж ногдох хувийг авах талаар өмнө нь ярилцаж байсан талаар дурдсан тул шүүх хуралдаанд талуудаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нэхэмжлэгч ... орон сууцыг хуваалгана... гэж, хариуцагч ... орон сууцны өмчлөгч тул эзэмших эрхээ хэрэгжүүлнэ гэж тус тус тайлбарласан тул шүүх мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3-т зааснаар тус тус баримтлан
ТОГТООХ НЬ:
.Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87. дэх хэсэгт зааснаар нээхмжлэгч Д.*******, Э.******* нарын хариуцагч Ж.д холбогдуулан гаргасан гэр бүлийн гишүүд болох Д.*******, Э.*******, Х., үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж. нар улсын бүртгэлийн Ү- дугаартай 39 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тэнцүү хуваалгах, энэ маргаан шүүхээр шийдвэрлэх хүртэл хариуцагч болон түүний хамаарал бүхий этгээдүүд тус орон сууцтай холбоотой асуудлаар амгалан тайван байдал алдагдуулахгүй байх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, Э.******* нарт холбогдуулан гаргасан хариуцагч Ж.гийн нэхэмжлэлээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх өөрийн өмчлөлийн орон сууцад оруулахгүй байгааг хууль бус болохыг тогтоох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн ., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******ын төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.гийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 70,200 төгрөг гаргуулж хариуцагч Ж.д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9., 9.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА