| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2026/01069/И |
| Дугаар | 191/ШШ2026/02283 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/02283
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол (***), *** гудамж, *** оффис ** давхар, *** тоот хаягт байрлах ******* ББСБ ХК (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *** дүүрэг, *** дугаар хороо, **** хотхон, *** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 62,099,379.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ө.*******ад холбогдуулан 62,099,379.7 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Зээлдэгч Өлзийбаяр овогтой ******* нь ******* ББСБ ХК-ийн ******* аппликейшнийг ашиглаж 2024.02.29-ний өдөр ******* зээлийн шугам буюу зээлэх эрх нээх цахим зээлийн гэрээ, 2024.04.16-ны өдөр ******* зээлийн шугам буюу зээлэх эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгчийн ашиглах боломжит дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглах буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Ө.******* нь ******* зээлийн шугам буюу зээлэх эрх нээх гэрээний дагуу 2024.02.29-ний өдрөөс 2024.09.25-ны өдөр хүртэл нийт 17 удаагийн хүсэлтээр 37,185,134 төгрөгийн зээлийг сарын 3,99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд: 2024.02.29-ний өдөр 905,134 төгрөг; 2024.02.29-ний өдөр 31,040,000 төгрөг; 2024.05.02-ны өдөр 100,000 төгрөг; 2024.05.19-ний өдөр 500,000 төгрөг; 2024.05.19-ний өдөр 50,000 төгрөг; 2024.05.24-ний өдөр 600,000 төгрөг; 2024.05.28-ны өдөр 230,000 төгрөг; 2024.05.29-ний өдөр 100,000 төгрөг; 2024.06.07-ны өдөр 250,000 төгрөг; 2024.07.30-ны өдөр 840,000 төгрөг; 2024.09.30-ны өдөр 740,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч нь 2025.06.17-ны өдрийн байдлаар ******* зээлийн гэрээний дагуу нийт 37,185,134 төгрөг зээлсэн бөгөөд үндсэн зээлд 6,890,776 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7,645,424 төгрөг төлсөн. ******* зээлийн гэрээний дагуу нийт 11,000,000 төгрөгийн зээлийг авч ашигласан бөгөөд үндсэн зээлд 1,253,763 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,686,237 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 3.5.1.1.(а)-д Зээлдэгч нь өөрийн ашиглах буй ******* зээлийг эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө, 3.5.4-т Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл ээлж дараалалд суутгана, 5.2.1-т Зээлдэгч нь зээлдэгч эрх, дээд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглах буй зээлийн нөхцөл-д заасан эргэн төлөх хуваарийн дагуу тухайн хугацаанд хүүгийн хамт ил маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээ, хугацаандаа төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлийг бүрэн арилгаагүй. ******* зээлийн үндсэн зээлд 30,294,358 төгрөг, зээлийн хүүд 10,451,503.71 төгрөг, ******* зээлийн үндсэн зээлд 9,746,237 төгрөг, зээлийн хүүд 3,258,577.89 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгчийн санхүүгийн чадвартай холбогдолтой хүсэлтийг харгалзан зээлийн гэрээний хүүг 3.6% болгон бууруулж, үндсэн төлбөр тэнцүү төлөлттэй байсныг нийт төлбөр тэнцүү төлөлттэй болгон, зээлдэгчид ашигтай нөхцөл бүхий гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсныг зээлдэгч хүлээн зөвшөөрсөн. 2025.06.28-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 30,294,358 төгрөгт 1077306-01 тоот, 11,000,000 төгрөгт 1119666-01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэрээний хугацааг 60 сар буюу 1077306-01 тоот гэрээг 2037.12.28-ны өдөр хүртэл, 1119666-01 тоот гэрээг 2033.04.25-ны өдөр хүртэл тогтоосон. Харин зээлийн хуримтлагдсан хүү 10,451,503.71 төгрөгт 1077306-02 тоот, 3,258,577.89 төгрөгт 1119666-02 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж 1 жилийн хугацаанд тэнцүү хуваан төлөхөөр тохиролцсон. Гэвч зээлдэгч нь дээрх гэрээнүүдээр тохирсон хуваарийг зөрчиж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч Ө.*******тай удаа дараа түүний харилцах утасны дугаараар холбогдож зээл төлөх талаар мэдэгдэж шаардсан боловч үр дүн гараагүй. Иймд хариуцагч Ө.*******тай байгуулсан 1077306 тоот ******* зээлийн шугам буюу зээлэх эрх нээх зээлийн гэрээ, 2025.06.28-ны өдрийн 1077306-01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу үндсэн зээл 30,294,358 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,219,712.2 төгрөг, нийт 36,514,070.2 төгрөг, 1077306-02 тоот төлбөр барагдуулах гэрээний үүрэг 10,451,503 төгрөг, 1119666 тоот ******* зээлийн шугам буюу зээлэх эрх нээх зээлийн гэрээ, 2025.06.28-ны өдрийн 1119666-01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу үндсэн зээл 9,746,237 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,000,992.7 төгрөг, нийт 11,747,229.7 төгрөг, 1119666-02 тоот төлбөр барагдуулах гэрээний үүрэг 3,258,577 төгрөг, нотариатын зардал 128,000 төгрөг, нийт 62,099,379.7 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., хариуцагч Ө.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нийт 42 сарын хугацаанд банк ХК дахь ******* ББСБ ХХК-ийн эзэмшлийн 60000500 тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
1. 2026.01.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
2. 2026.02.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
3. 2026.03.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
4. 2026.04.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
5. 2026.05.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
6. 2026.06.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
7. 2026.07.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
8. 2026.08.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
9. 2026.09.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
10. 2026.10.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
11. 2026.11.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
12. 2026.12.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
13. 2027.01.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
14. 2027.02.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
15. 2027.03.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
16. 2027.04.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
17. 2027.05.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
18. 2027.06.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
19. 2027.07.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
20. 2027.08.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
21. 2027.09.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
22. 2027.10.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
23. 2027.11.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
24. 2027.12.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
25. 2028.01.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
26. 2028.02.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
27. 2028.03.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
28. 2028.04.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
29. 2028.05.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
30. 2028.06.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
31. 2028.07.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
32. 2028.08.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
33. 2028.09.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
34. 2028.10.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
35. 2028.11.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
36. 2028.12.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
37. 2029.01.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
38. 2029.02.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
39. 2029.03.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
40. 2029.04.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
41. 2029.05.15-ны өдөр 1,470,000 төгрөг,
42. 2029.06.15-ны өдөр 1,829,397.7 төгрөгийг төлөхөөр эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Ө.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62,099,379.7 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 62,099,379.7 төгрөгийг 2026.01.15-ны өдрөөс 2029.05.15-ны өдрийг хүртэл хугацаанд сарын бүрийн 15-ны өдөр 1,470,000 төгрөг, 2029.06.15-ны өдөр 1,829,397.7 төгрөг төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* ББСБ ХК-ийн төлөөлөгч Э. нь 2025.12.15-ны өдөр П.д 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр зааснаас гадна эвлэрэх эрхийг тусгайлан олгожээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн урьдчилан төлсөн 468,447 төгрөгөөс 234,223 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 234,223 төгрөг болон хариуцагч Ө.*******аас 234,223 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ө.*******ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 62,099,379 төгрөгийг 2026.01.15-ны өдрөөс 2029.05.15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 1,470,000 төгрөг, 2029.06.15-ны өдөр 1,829,397 төгрөг төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 468,447 төгрөгөөс 234,223 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 234,223 төгрөг болон хариуцагч Ө.*******аас 234,223 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА