| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Болортуяа |
| Хэргийн индекс | 191/2025/10558/И |
| Дугаар | 191/ШШ2026/02412 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02412
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,
Нэхэмжлэгч: *** хот, **** дүүрэг, *** дугаар хороо, ****-2, *** тауэр, *** давхарт байрлах ******* банк ХК-ийн (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** хот, *** дүүрэг, *** дүгээр хороо, **** 22 гудамж, *** тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 25,017,831 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан 25,017,831 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Зээлдэгч Э.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан ба гэрээний үндсэн дээр 2025.02.28-ны өдөр ******* дугаартай цахим зээлийн гэрээг байгуулж 26,440,000 төгрөгийн зээлийг сарын 1,95 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Иймд хариуцагчаас 25,017,831.60 төгрөгийг төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* болон хариуцагч Э.******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, дараах нөхцөлөөр тохиролцсон болно. Үүнд:
Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 25,017,831 төгрөгөөс нийт 2,655,000 төгрөг төлсөн. Үлдэх 22,362,831 төгрөгийг 18 сарын хугацаанд 2026.02 дугаар сараас эхлэн сар бүрийн 15-ны дотор 1,242,379.53 төгрөгийг төлөхөөр тохиролцож байна. *******өн зохиогч эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,017,831төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 25,017,831.60 төгрөгөөс 2,655,000 төгрөг төлж, үлдэгдэл 22,362,831 төгрөгийг 2026.02 дугаар сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1,242,379.53 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.
******* банк ХК-ийн төлөөлөгч Б. нь Э.*******т 2025.09.08-ны өдөр 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* банк ХК-ийн урьдчилан төлсөн 283,039 төгрөгөөс 141,519 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 141,519 төгрөг болон хариуцагч Э.*******гаас 141,519 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 22,362,831 төгрөгийг 18 сарын хугацаанд 2026.02 дугаар сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 1,242,379.53 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,039 төгрөгөөс 141,519 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 141,519 төгрөг болон хариуцагч Э.*******гаас 141,519 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА