| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзий Алтантуяа |
| Хэргийн индекс | 2506000000919 |
| Дугаар | 2026/ДШМ/22 |
| Огноо | 2026-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.4., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/22
2026 01 05 2026/ДШМ/22
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Чингүүн,
шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Т-д холбогдох 2506000000919 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А- овгийн Ц-гийн Т-, ........., /РД:Ц-/,
Шүүгдэгч Ц.Т- нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ..................
ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2361 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтын “Шүүгдэгч Ц.Т-г “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг
“Шүүгдэгч Ц.Т-г “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж,
7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гээс 288,080 (хоёр зуун наян найман мянга ная) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-т олгож. ...” гэсэн хэсгийг нэмж,
9 дэх заалтаас “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. ...” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т-, түүний өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн цагдан хоригдсон 83 (наян гурав) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА