Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 955

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч А.С, шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн А.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч А.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугээр хорооны нутаг дэвсгэр М.А, арван найман насанд хүрээгүй хохирогч С.У нарын 5000 төгрөг, бөгж, биеийн тамирын өмд, цамц зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-6/, мөрдөн шалгах ажиллагааны явцад М.А хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх 9-11/, насанд хүрээгүй хохирогч С.У мэдүүлэг /хх 13-14/, насанд хүрээгүй гэрч О.О мэдүүлэг /хх 18-19/, насанд хүрээгүй гэрч Б.А мэдүүлэг /хх-20/, гэрч Ж.А мэдүүлэг /хх 23/, мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.С-с А.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугээр хорооны нутаг дэвсгэр М.А, арван найман насанд хүрээгүй хохирогч С.У нарын 5000 төгрөг, бөгж, биеийн тамирын өмд, цамц зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.    

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч А.А нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны Баянзүрх дүүргийн 13 дугээр хорооны нутаг дэвсгэр М.А, арван найман насанд хүрээгүй хохирогч С.У нарын 5000 төгрөг, бөгж, биеийн тамирын өмд, цамц зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

   Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А  өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчим найз У хамтаар түүний найз А уулзан А-н дүүг авах гээд 14 дүгээр сургууль руу урдаас нь гэр хороолол дундуур өгсөж явтал ард явж байсан 17 орчим насны 2 эрэгтэй хүүхэд хойд гудамжаар ороод явсан ба хэсэг хугацааны дараа гэнэт бидний урдаас гарч ирсэн. Тэгээд хөх куртка өмссөн алаг эрээн саравчтай малгайтай залуу нь яагаад гайхаад хараад байгаа юм, яасан пээдгэр юм бэ гээд намайг 3 алагдсан чинь манай найз У яагаад байгаа юм бэ гээд болиулж мөн намайг алгадсан залуутай хамт явж байсан саарал юүдэнтэй цамц өмссөн түүнээс арай нас жаахан гэмээр хүүхэд нь түүнийг болиулж цааш холдуулсан ба У хамт явсан охиноо цааш гудамжны үзүүр хүртэл хүргэж өгөхөөр явсан ба тэр хооронд цэнхэр курткатай залуу миний цавьны дотор хэсэг рүү өвдгөөрөө өшиглөөд нүүр рүү дахиж 2 удаа алгадсан. Тэгэхэд У куртканы оронд энийг авчих гээд 5000 төгрөг өгсөн мөн У бөгжийг тайлуулж аваад бид 2 ийг автобусанд суугаад явчихгүй юу гээд явуулсан үүнээс болж цагдаад хандсан. Цагдаа ирж миний утсан дээрээс залгасан дугаарыг нь шалгаж дуудаж барьж өгсөн. Миний алдсан өмд цамцнаас бусад цаг бөгж 5000 төгрөгийг буцааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар А.А өгсөн  "...Яллагдагчаар татах тогтоолыг уншиж танилцлаа. Авсан эд зүйлээ буцаагаад өгсөн учирсан хохирлыг барагдуулсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-35/, хохирогчийн нарын“...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тэмдэглэл /хх-37-38/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.     

            Шүүгдэгч А.А нь хохирогч М.А, насанд хүрээгүй хохирогч С.У нарт учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

            Шүүхээс шүүгдэгч А.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

             Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч А.А улсын яллагчийн сонсгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.  

            Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар биеийн тамирын цамц, өмд 1 ширхэг хураагдан ирсэн болохыг тус тус дурдав.