Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 303/ШШ2026/00240

 

 

 

 

2026 оны03 сары 11ны өдөр Дугаар 303/ШШ2026/00240

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ******* ******* ХК,

Хариуцагч:  ******* овогт *******ийн *******,

Хариуцагч: ******* овогт *******ийн ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 39,148,573.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* болон ******* овогтой ******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* *******тай ЗГ: 6105112945 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 33,760,000.00 (Гучин гурван сая долоон зуун жаран мянга) төгрөгийн зээлийг жилийн 8 (Найм) хувийн хүүтэй, 240 (хоёр зуун дөч) сарын хугацаатай зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБ6105112945 дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн ******* овогтой *******ын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10-р баг, Рашаант Шинэ төгөл 1 гудамж 193а байр, 1 тоот хаягт байршилтай, 50.42мкв талбайтай, Ү-0320005871 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Мөн ******* овогтой ******* болон ******* овогтой ******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* *******тай ЗГ: 6105123244 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,490,000.00 (Арван есөн сая дөрвөн зуун) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,700,000.00 (Нэг сая долоон зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 14.4 (арван дөрөв аравны дөрөв) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай авсан.

******* овогтой ******* болон ******* овогтой ******* нар нь ЗГ:6105112945 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 231 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна. Мөн ЗГ:6105123244 тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 380 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна.бөгөөд Монгол *******ны "Актив ангилах журам" зөрчин муу зээлийн ангилалд орж *******ны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд *******, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Л.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 39,148,573.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын 39,148,573.60 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг, Рашаант Шинэ төгөл 1 гудамж 193а байр, 1 тоот хаягт байршилтай, 50.42мкв талбайтай, Ү-0320005871 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Л.*******, Б.******* нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 211,946 төгрөг,  хариуцагч Л.*******, Б.******* нараас 211,946 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Л.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын 39,148,573.60 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг, Рашаант Шинэ төгөл 1 гудамж 193а байр, 1 тоот хаягт байршилтай, 50.42мкв талбайтай, Ү-0320005871 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 211,946 төгрөг,  хариуцагч Л.*******, Б.******* нараас 211,946 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах тус тус эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА