Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 148

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: А.Ц ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ц д холбогдох эрүүгийн 1828000000119 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч*******ын овогтой Ц  нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ы 2-25 тоотод ******* овогтой Э тэй маргалдаж, нүхэнд түлхэж унагасаны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ц д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ц  нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ы 2-25 тоотод ******* овогтой Э тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүхэнд түлхэж унагасан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ц ын шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Э  нь 2 метрийн өндөртэй шинээр ухсан жорлонгийн нүхэнд унаж эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч А.Ц  шүүхийн хэлэлуүүлэгт:...”2018 оны  07 сарын 24-ний орой манай хүүхэд намайг унтаж байхад дуудсан. Тэгээд манай хүү нэг шил архитай орж ирсэн байсан. Би тэр архинаас 3 татсан. Хүү гэртээ унтаж байсан. Тэгээд гэртээ хоол хийгээд байж байтал манай бэр гуйвсан байдалтай орж ирсэн. Би ундаа уу гэж хэлсэн чинь битгий хуц гээд чиний хоол хийнэ гэж юу байдаг юм гээд тогоотой хоолыг хөшиглөсөн. Тэгээд гадаа гараад миний үснээс зулгаагаад намайг газраар чирээд 00 нүх ухсан газар руу чирсэн. Би нүхний аман дээр зууралдсан байж байхдаа гараараа түлхсэн чинь Э  нүх рүү унасан. Би нүх рүү унагах гэж түлхээгүй зүгээр л өөрөөсөө зайлуулах гэж түлхсэн. Манай хүү өөрийнхөө гэрт унтаж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд цагдаагийн байгууллага руу явсан” гэв.

          Эрүүгийн 1828000000119 дугаартай хэргээс:

         Хохирогч С.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 08 сарын 11-ний өглөө манай нөхөр З  нь хадам аав Ц ын хамт архи уугаад байхаар нь миний уур хүрээд Далан гэх гадар луу явсан. Тэгэхдээ 0,5 литрийн Ерөөл нэртэй архи  аваад очсон. Тухайн газар авч очсон архиа уучихаад буцаад такси бариад гэрлүүгээ явж байсан гэдгээ санаж байна. Гэрт очоод юу болсон талаар санахгүй байна. 0,5 литрийн архи ганцаараа уусан байсан болохоор тухайн үед согтсон байсан. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд босоод гэртээ ирэхэд манай хадам аав А.Ц  болон манай нөхөр З  нар гэрт байхгүй, цагдаа аваад явсан байсан. Манай хажуу айлын эмэгтэй надад хандаж танай хадам аав чамайг наад нүх рүү чинь унагасан гэж хэлсэн. Тухайн намайг унагасан гэх нүх нь жорлонгийн хажууд шинээр ухсан байсан 2 метр орчим гүнтэй шинэ жорлонгийн нүх байсан юм. Тухайн үед нүүр хэсэгт зулгарсан, баруун шуу болон бугалга хөндүүр болсон байсан. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй. /хх-8-9 дүгээр хуудас/,

Яллагдагч А.Ц  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би хөдөө ******* суманд байж байгаад Өмнөговь аймгийн ******* сумын *******ы 2-25 тоот хашаанд байрладаг гэртээ ирээд хоёр хоносон. 2018 оны 08 сарын 11-ний өглөө гэртээ унтаж байхад манай хүү З  гаднаас гэрт орж ирээд намайг дуудаж сэрээсэн. Тэгэхдээ 0,75 Ерөөл архи уу гэж хэлсэн. Тэгэхээр нь чи бид хоёр архи уухгүй гэж хэлэхэд нөгөө архиа задлаад өөрөө уусан. Тухайн үед манай хүү архи уучихсан согтуу байсан. Тэгээд архиа задлаад өөрөө нэг хундага уучихаад надад хийж өгсөн. Тэгэхэд нь би амсаад буцаагаад өгсөн. Тэр архийг манай хүү ганцаараа уучихаад согтоод унтаад өгсөн. Тухайн үед З гийн эхнэр С.Э  гэртээ байхгүй байсан. Манай хүү унтаад өгөхөөр нь би хоол хийж байхад гаднаас бэр болох С.Э  архи уучихсан согтуу орж ирээд миний хийж байсан тогоотой хоолыг өшиглөөд асгачихсан. Тэгэхээр нь яаж байгаа юм гэж асуухад чиний хоол хийнэ гэж юу байдаг юм, чиний хийсэн хоолноос идэхгүй гэж хэлсэн. Тэгээд намайг зуураад гэрээс гаргасан. Гэрийн гадна бид хоёр зууралдаад С.Э  намайг татаад жорлонгийн хажуу талын шинэ ухсан жорлонгийн нүхний тэнд очоод намайг тийшээ унагана гээд байсан. Тэгэхээр нь би С.Э ийг түлхэхэд тухайн нүх рүү унасан. Тэгээд байж байтал гэрээс З  юу болсон бэ гээд гараад ирсэн. Сандраад байж байтал цагдаа ирсэн.  /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч Э.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 сарын 11-ний өдөр гэрээсээ гараад жорлон орох гээд явж байхад зүүн талын хашаанд хоёр хүн маргалдаад байсан. Тухайн хоёр хүн нь хадам аав, бэр хоёр байх шиг байсан. Бэрийнх нь нөхөр болох хүн хажууд нь байсан. Намайг харахад хөгшин эрэгтэй хүн нь муудалцаж байсан эмэгтэй хүнээ жорлонгийн шинэ ухсан нүх рүү түлхээд унагасан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллага руу утасдаж мэдэгдсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. /хх-10-11 дүгээр хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 13-ны өдрийн №387 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 1. С.Э ийн биед зүүн дээд зовхи, хацар, эрүү, зүүн бугалга, баруун шуу, шилбэнд цус хуралт, зүүн дээд зовхи, хацар, мөр, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи  гэмтэл нь мохоо мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Иймд шүүгдэгч А.Ц ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч А.Ц  нь тус хэрэгт холбогдсон цагаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэргээс харагдаж байна. Тухайн үед хохирогч Э  нь Ц ын эрх чөлөөнд халдаж, гадаа байгаа 00-ийн нүхний хажууд муудалцсаны улмаас өөрөөсөө холдуулах зорилгоор түлхэхэд нь нүхэнд унаж биедээ гэмтэл авсан нь хэргийн хүрээнд хангалттай нотлогдож байна. Ял оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг гарах болсон нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

          Шүүх шүүгдэгч А.Ц ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч А.Ц  шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.Ц  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д ...”гэм буруугаа хүлээн

Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 33-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Ц ын ял шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Ц ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-28 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн ******* сумын Богд багийн Засаг даргын 2018 оны 08 сарын 17-ны өдрийн №225 дүгаар тодорхойлолт  /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-31 дүгээр хуудас/ шинжлэн судлав.

            Шүүгдэгч А.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайж овгийн А.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Ц  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ