Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/36

 

2026           01            07                                                                                     2026/ДШМ/36            

 

 

Б.Н-, С.Т-,

Б.Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч Б.Н- С.Т- нарын өмгөөлөгч Б.Адалбек,

шүүгдэгч С.Т-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Гансүх,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2417 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Н-, С.Т-, Б.Н- нарт холбогдох эрүүгийн 2309000001980 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Б- овгийн Б-гийн Н-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 224 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21/59 дугаар тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан (РД:Б-).

2. Б- овгийн С-н Т-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 503 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар сарын 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 806 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг  жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 6 сарын хорих ял болгож, энэ тогтоолоор эдлэх 6 сарын хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 503 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг жилийн хорих ялаар тогтоосон, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусгавар болсон (РД:С-).

3. С- овгийн Б-гийн Н-, ......, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг хоёр жил зургаан  сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан (РД:Б-).

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Н- нь бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу:

1. Яллагдагч Б.Л-той бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л-” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Д.Б-ын өмчлөлийн 725,000 төгрөгийн үнэтэй “Samsung-S10” загварын гар утас, “Берешка” загварын гар цүнх, “LG” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

2. Яллагдагч Б.Л-той бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б- бейкери” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.О-ийн өмчлөлийн 1,050,000 төгрөгийн үнэтэй “I phone xs” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

3. Яллагдагч Б.У-, Б.Л- нартай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “У-” их дэлгүүрийн 5 давхарт байрлах лангуунаас хохирогч Б.Х-ын өмчлөлийн 225,000 төгрөгийн үнэтэй “Samsung Galaxy А-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, уг гар утсанд суулгасан “Хаан” банкны Х- тоот данснаас 485,000 төгрөг, “Голомт” банкны Х- тоот данснаас 490,000 төгрөг тус тус шилжүүлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Б.Н-той бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Х-” зочид буудалд хохирогч М.Ч-ийн хамт үйлчлүүлж байхдаа түүний гар утсандаа суулгасан “Хаан” банк дахь Ч- тоот харилцах данснаас 10,370,000 төгрөгийг “Хаан” банк дахь Ү.И-ын эзэмшлийн И- тоот харилцах данс руу шилжүүлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Б.Н-той бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Х-” зочид буудлын 402 тоот өрөөнөөс хохирогч У.А-, Б.Г- нарын “I Phone 7 plus”, “I Phone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч У.А-д 1,375,000 төгрөг, Б.Г-өд 300,000 төгрөгийн нийт 1,675,000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Б.Н-той бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Нисдэг машин” худалдааны төвийн 00-н өрөөний гадна талаас хохирогч С.А-ийн өмчлөлийн 174,000 төгрөгийн үнэтэй “LG j-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн өдөр хулгайлан авсан гар утсанд суулгасан С.А-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь А- тоот харилцах данснаас “Хаан” банк дахь С.Д-гийн эзэмшлийн 5023285563 тоот дансанд 445,000 төгрөгийг, С.А-ийн эзэмшлийн Д- тоот данснаас 20,000 төгрөгийг “Хаан” банк дахь С.Д-гийн эзэмшлийн Д- тоот дансанд тус тус шилжүүлж, нийт 639,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

7.Шүүгдэгч Б.Н-той бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Д-” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Э.Ж-гийн 250,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг гар утсанд суулгасан “Хаан” банкны аплейкешныг ашиглаж хохирогч Э.Ж-гийн Ж- тоот данснаас 8,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 8,850,000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Шүүгдэгч Б.Н-, яллагдагч Б.У- нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-” үсчний газраас хохирогч Д.О-ын өмчлөлийн 350,000 төгрөгийн үнэтэй “Redmi 8 pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,

9. Шүүгдэгч Б.Н-, С.Т- нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “О-” зочид буудлын гадна талаас хохирогч Б.Б- өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үлдээсэн 750,000 төгрөгийн үнэтэй “Oppo А93” загварын гар утас, бэлэн 20,000 төгрөг, “Хаан” банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, хулгайлан авсан гар утсанд суулгасан Б.Б-ийн эзэмшлийн “Хаан” банк дахь Б- тоот харилцах данснаас мобайл банканд нь 1 удаагийн код ашиглан “Хаан” банк дахь Н.Г-ын эзэмшлийн Г- тоот дансанд 520,000 төгрөгийг, “Хаан” банк дахь С.Гантулгын эзэмшлийн Г- тоот дансанд 20,000 төгрөг, “Хаан” банк дахь Х.Ж-ын эзэмшлийн Ж- тоот дансанд 40,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,330,000 төгрөгийг шилжүүлэн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч С.Т-, Б.Н- нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Б.Т-ыг “гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, түүний эзэмшлийн 669,600 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung А-51” загварын гар утсыг залилж авсан,

11. Шүүгдэгч С.Т-, Б.Н- нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д-” нэртэй зочид буудалд хамт байсан хохирогч М.Г-ын эзэмшлийн “Хаан” банкны картыг авч, улмаар “Хаан” банкны Г- тоот данснаас нийт 9,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Н-, С.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Н-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд; зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Т-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;  Зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэм буруутайд,

шүүгдэгч Б.Н-ыг бусадтай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 38 хоногийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 38 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, нийт 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосон хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан 3 жил 38 хоногийн хорих ял, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 2 жил 38 хоногийн хорих ял, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 2 жил 38 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хоёр жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, санаатайгаар дахин гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 185 хоног, шүүгдэгч С.Т-ийн цагдан хоригдсон 167 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Т-, Б.Н- нараас тус бүр 4,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Г-т, шүүгдэгч Б.Н-эс гэм хорын хохиролд 12,837,730 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Б-д 362,500 төгрөг, Б.О-т 525,000 төгрөг, Б.Х-д 400,000 төгрөг, М.Ч-эд 5,185,000 төгрөг, Б.Б-ид 443,330 төгрөг, У.А-д 687,500 төгрөг, Б.Г-өд 150,000 төгрөг, Д.О-т 116,700 төгрөг, С.А-д 319,500 төгрөг, Б.Т-ад 223,200 төгрөг, Э.Ж-д 4,425,000 олгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд шүүгдэгч С.Т-ийн хохиролд тушаасан 666,500 төгрөгийг хохирогч Б.Т-, хохирогч Б.Б- нарт тус тус гаргуулан олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Н- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ээж, дүүгийн хамт амьдардаг, ээжтэйгээ хамт үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, цаашид засрал хүмүүжил олж дахин гэмт хэрэг үйлдэхгүй нийгэмшин амьдрах чин хүсэлтэй, гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй. Хохирогч Г-т учруулсан хохирлоо төлж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хамгийн бага ялаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-, С.Т- нарын өмгөөлөгч Б.Адалбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Т-ийн гаргасан давж гомдлыг дэмжиж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2417 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 4 дэх хэсгийг нэмж нэгтгээд, 6 дахь хэсэг дэх Б.Н-ын ялыг хойшлуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалттай хэр нийцэж байгаа вэ гэдгийг давж заалдах шатны хэргийг бүхэлд нь хянах тул харгалзан үзнэ үү. Эхний удаа жирэмсэн байсан. Дараагийн удаа хүүхэдтэй байсан гэдгээр 2 удаа боломж олгоод байна. Миний үйлчлүүлэгч болон ар гэрийн зүгээс Б.Н-д боломж олгоод байж надад боломж олгоогүй гэдэг байдлаар гомдол гаргасан. Мөн үүнийг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Т-ийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Т-ийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Гомдолд гаргасан агуулгын хувьд хууль, эрх зүйн мэдлэггүй улмаас хамтарч гэмт хэрэг үйлдсэн. Б.Н-, Б.Н- нарт оногдуулсан ялыг хойшлуулсан. Шүүгдэгч С.Т-д 3 жил 38 хоногийн ял оногдуулсанд гомдсон ба, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлаар гаргасныг дэмжиж оролцож байна. Өмнө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэж, Б.Н-д өмнөх шийтгэх тогтоолыг хойшлуулсан байдаг. 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн зүүн тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор дахин хойшлуулсан. Үүнд хууль хэрэглээг хэрхэн зөв хэрэглэсэн эсэхийг шүүх бүрэлдэхүүн хянаж үзнэ үү. Шүүгдэгч С.Т- хохирлоо төлсөн Өнөөдрийн шүүх хуралдаанд 500.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг гаргаж өгсөн. Үүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан. Шүүгдэгчийн хувьд Т-, Б-ийн үйлдэлд  хохирлыг төлсөн. Бусад шүүгдэгч Б.Н-, Б.Н-ийн хувьд ямар нэгэн байдлаар хохирол төлөөгүй. Эрүүгийн хуульд тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж чанар нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байна гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдлыг хэрэглэх боломжтой гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “....хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах…” гэж заасан. Энэ зохицуулалтаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргах боломжтой. Цаашдаа залуу эмэгтэй хүүхэд нийгэмшээд амьдрах эрхтэй. Ээж, нялх дүүгийн хамт гурвуулаа амьдардаг. Ээжтэйгээ хамт үсчин хийгээд явах боломжтой. Найз нөхдөдөө уруу татагдсан байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон. Бусад хоёр шүүгдэгчийн ял хойшлогдсон тул миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялын хэмжээг бага ч гэсэн хасах боломжтой гэж харж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2417 дугаар шийтгэх тогтоол хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоосон. Эрүүгийн болон Эрүүгийн хэргийн шийтгэх тухай хуулийг зөрчөөгүй. Шийтгэх тогтоолыг буруутгах үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. Шүүгдэгч С.Т- нарын өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч рүү хандсан асуудлуудыг яриад байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6, 6.7 зүйл заалтыг зөв хэрэглэсэн. Хорих ял оногдуулах, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах ямар үндэслэл байгааг харж, хууль зүйн үндэслэлээ гаргаж байгаасай гэж боддог. Ямар ч үндэслэлгүй дүгнэлт гаргаж байгаад харамсаж байна. ...” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч С.Т-, Б.Н- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

Прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулах санал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан. Анхан шатны шүүх прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн. Дээрх хорих ялыг оногдуулахдаа тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хуулийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Эрүүгийн хариуцлагыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, эрүүгийн хуулийн ерөнхий анги, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нөхцөл байдлуудыг зөв хэрэглэж, шүүгдэгч С.Т-д 3 жил 38 хоногийн хорих ял оногдуулсан ба анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрийг үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийдвэрийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж, шийдвэрлэсэн дээр тайлбар хэлж байна. Шүүгдэгч Б.Н- нь хэргийг хянан шийдвэрлэж байхад 6 сартай буюу бага насны хүүхэдтэй байсан, энэ  нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно…” гэх заалтыг үндэслэн прокуророос 2 жил хүртэлх хугацаагаар хорих ялыг хойшлуулах саналыг гаргаж шүүхээс дээрх саналын дагуу шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч С.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Б.Н- нь бусадтай бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр буюу:

1.1 Б.Л-той бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л-” хүнсний дэлгүүрийн лангуунаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Д.Б-ын өмчлөлийн 650,000 төгрөгийн “Samsung S-10” загварын гар утас, 48,000 төгрөгийн “Bershka” брэндийн гар цүнх, 27,000 төгрөгийн “LG” загварын гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 725,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Б-ын “...Тэгээд тэр эмэгтэй намайг дуудаад “эгч ээ, би танаас юм асууя, манай эгчийн төрсөн өдөр нь маргааш юм, аль дарс нь гоё вэ, та надад санал болгооч” гэж намайг дуудахаар нь би араас нь гарч очоод тайлбарлаж өгсөн. Бид тэнд 1 минут гаруй хугацаанд бид ярилцсан, ...намайг тайлбарлаж байхад хамт орж ирсэн эрэгтэй нь нэг давхрын хэсэгт утсаар яриад зогсоод байсан. Би дарсаа тайлбарлаж өгөөд дуусаж байхдаа үүдэнд зогсож утсаар ярьж байсан эрэгтэй чимээгүй болоод байхгүй болсон байсныг нь мэдээд нэг давхар руу буухад надаар юм тайлбарлуулж байсан эмэгтэй нь шууд юмаа авахаа болиод намайг дагаж бууж ирсэн. Тэгээд надад “за эгч ээ, та надад утасныхаа дугаарыг өгчих, танай дэлгүүр хэдээс хаах вэ, би өнөөдөр орой юм уу, эсвэл маргааш өглөө ярьж байгаад ирье” гэж хэлсэн. Би утасныхаа дугаарыг тэр охинд хэлэхэд ...миний утасны дугаарыг утсан дээрээ тэмдэглэж аваагүй, намайг “та цаасан дээр бичээд өгөөч” гэж хүссэн. Би цаас хайж байгаад дугаараа бичээд өгсөн, бичиж өгч байхад тэр охин саяны залуу ямар сонин хулгайч царайтай залуу вэ гэж хэлсэн. Тэр үед нь би нээх их юм бодоогүй. Тэр охиныг гараад явсны дараа би ганцаараа байсан. Утсаа хайхад миний утас олдоогүй. Тэгэхэд дахиад өөр үйлчлүүлэгч манай дэлгүүрт орж ирсэн, мөн манай ажлын нэг залуу дэлгүүрт орж ирсэн. ...Би утсаа олоогүй учраас “дэлгүүрийнхээ хяналтын камерыг шүүж үзье, сая үйлчлүүлсэн эрэгтэй юу ч аваагүй байж маш их сэжигтэй гараад явсан” гэж санаад хяналтын камерыг шүүхэд манай дэлгүүрт орж ирсэн юүдэнтэй цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн манай дэлгүүрт надаас юм асуугаад байсан охины хамтаар орж ирээд нэг нэгнийгээ нударч харагдсан. Дараа нь эмэгтэй нь хоёр давхрын хэсэг рүү гараад намайг дуудсан. Энэ нь тэр хоёр хүн хамт явж байна гэж надад бодогдуулсан. Тэгээд намайг дээшээ гарсны дараа эрэгтэй нь лангууны ард байсан хар түрийвчийг өөрийн хувцасны дотор хэсэгт хийгээд нуугаад гараад зүүн гар тийш гүйж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. ...” /1хх 10/ гэх мэдүүлэг,

Дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 38 минутад 20-25 насны эрэгтэй, 20-25 орчим насны эмэгтэй дэлгүүр рүү 10 цаг 39 минутад орж байгаа, дотор талын хяналтын камерын бичлэгт 10 цаг 40 минутад дэлгүүрт гурван хүн байх ба, эмэгтэй нь касс дээр зогсож байгаа, эрэгтэй нь хоёр давхарт гарч утсаараа оролдож байгаа, 10 цаг 44  минутад дэлгүүрийн кассын араар цагаан өнгийн цамцтай этгээд эд зүйл аваад дэлгүүрээс гарч явж байгаа бичлэг байв.гэсэн тэмдэглэл, уг бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх 29-30/,

Дамно ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын №СБ1-21-922 дугаартай “...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 725,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 20-21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

1.2 Б.Л-той бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б- бейкери” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.О-ийн өмчлөлийн 1,050,000 төгрөгийн үнэтэй “I Phone xs” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирол учруулсан болох нь:

            2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20:01:28 цагт гар утсаа алга болгосон гэх дуудлагын лавлагаа /1хх 43/,

хохирогч Б.О-ийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б- бейкер”-т ажил дээрээ ажиллаж байтал 19 цагийн орчимд 16-18 орчим насны эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орж ирсэн. Тэр хоёр хүн “торт, сэндвич, бургер, ундаа авъя” гэхээр нь би торт савлаж өгөх гээд савлагааны хэсэг рүү явсан. Торт савлаж өгөөд тооцоо хийх гэтэл, тэр хоёр хүн “картаа мартсан байна, картаа аваад ирье” гээд гарсан, эргэж орж ирээгүй. Би тооцооны хуудас тулгаж байсан ширээн дээр иртэл гар утас байхгүй байсан. Би өөрийнхөө дугаар руу ажлын дугаараас залгатал ямар нэг хүн авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Эрэгтэй нь саарал өнгийн цамц тохсон байсан, эмэгтэй нь тайрмал үстэй байсан...” /1хх 50-51/ гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 01-ний №БЗД2-21-604 дугаартай“...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй гар утас нь 1,050,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 57-58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

1.3 Б.У-, Б.Л- нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У-” их дэлгүүрийн 5 давхарт байрлах хохирогч Б.Х-ын лангуунаас түүний өмчлөлийн 225,000 төгрөгийн үнэтэй “Gamsung galaxy A-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

улмаар тус гар утсанд суулгасан аппликейшнаар хохирогч  Б.Х-ын Хаан банк дахь эзэмшлийн Н- дугаарын дансанд нэвтэрч Б.М-ийн Хаан банк дахь эзэмшлийн М- дугаарын данс /430,000 төгрөг/-аар болон бусад гүйлгээ хийх зэргээр 4 удаагийн шилжүүлгээр 485,000 төгрөг, Голомт банкны Х- дугаарын дансанд нь нэвтэрч 2 удаагийн шилжүүлгээр 490,000 төгрөг авч, нийт 1,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

иргэн Б.Х-аас гэмт хэргийн шинжтэй гаргасан гомдол, мэдээлэл /1хх 93-94/,

хохирогч Б.Х-ын “...гаднаас үл таних эмэгтэй орж ирээд хүүхдийн өмд цамц авах гээд үзэж байсан. Тэгээд бас нэг үл таних эрэгтэй худалдан авагч орж ирээд бараа сонгоод 340,000 төгрөгийн бараа аваад явсан. Тэгээд нөгөө эмэгтэй хувцас үзээд байж байтал гэнэт тэр эмэгтэй “би картаа өөр лангуун дээр мартаад явсан байна, буцаад ирнэ ээ” гээд гараад явсан. Тэр хоёр хүнээс хойш ямар нэгэн хүн орж ирээгүй худалдаа наймаа хийгээгүй. Би гэнэт гар утсаа санаад үзэх гэтэл миний гар утас өрөөнд байхгүй байсан. Би гайхаад хүний гар утас гуйгаад дугаар руугаа залгахад дуудаад байсан, хэн ч аваагүй. Би цагдаад хандах гээд ажлаасаа гараад ирэх замдаа АТМ орж “Хаан” банкны карт болон “Голомт” картаа шалгахад “Хаан” банкны картаас ямар ч байсан ойролцоогоор 470,000 дээш зарлага гарсан байсан. “Голомт” банкнаас хэдэн төгрөг авсан байсныг мэдэхгүй, миний гар утас дэлгэц дээрээ код байхгүй миний гар утсанд интернэт банкны нууц үгнүүд хадгалсан байсан. Тэгээд миний гар утсаар интернэт банкаар гүйлгээ хийж миний данснаас мөнгө авсан байж магадгүй. “Тэди” худалдааны төвөөс 2018 онд 400,000 төгрөгөөр авч байсан 300,000 төгрөг үнэлж байна. Солонгос улсын “Samsung” брэндийн гар утас Galaxy 10 маркийн гар утас юм. ...” /1хх 103-104/,

гэрч Б.М-ийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 45 минутын орчимд Баянзүрх хүнсний захын “Хаан банк”-ны 854 АТМ дээр мөнгө авах гээд зогсож байтал нэг үл таних эмэгтэй эгч над дээр хүрч ирээд “миний дүү эгч нь чиний данс руу мөнгө хийгээд авч болох уу” гэж асуусан. Би “за тэг тэг” гэж хэлээд дансны дугаараа хэлээд, тэр эгч над руу 430,000 төгрөг шилжүүлээд, би АТМ-ээс мөнгө авч өгсөн юм...” /1хх 115-116/,

гэрч Д.Д-ын “...Тухайн өдөр юу худалдан аваад 20,000 төгрөг миний данс руу шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. Манай лангуун дээр суусан охин мэдэж магадгүй гэж бодож байна. Тухайн өдөр 20,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол дэвтэр дээр 20,000 төгрөгөөр зардаг эрэгтэй хүүхдийн Та-яо машины цуглуулаг болон төмөр машины цуглуулаг авсан байна. Би тухайн үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай лангууг харсан хяналтын камер байхгүй байдаг, гэхдээ манай лангуу руу ирж байгаа хүнийг хардаг камер байгаа байх. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний данс руу нэг удаа л 20,000 төгрөгийн орлого орж ирсэн. Дэвтэр дээр бол хоёр удаа 20,000 төгрөгийн худалдан авалт хийсэн байсан. Манай лангуун дээр сууж байсан охины хэлснээр бол тэр хоёр хүүхэд нь 20 орчим насны эрэгтэй эмэгтэй гэр хорооллын бага зэрэг халтар хүүхдүүд байсан гэж ярьсан. Дахин харах юм бол таньж магадгүй...” /1хх 118/ гэх мэдүүлгүүд,

иргэн Б.Х-ын Хаан банк дахь эзэмшлийн Н- дугаарын болон Голомт банк дахь эзэмшлийн Х- дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулганууд /1хх 95-98/,

Дамно ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №ЧД1-21-697 “...зах зуулийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй гар утас нь 225,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 123-124/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

1.4 Б.Н-той бүлэглэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Х-” зочид буудалд 2021 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө хохирогч М.Ч-ийн хамт үйлчлүүлж байхдаа хохирогч гар утсандаа суулгасан Хаан банкны апплекшин, данс руугаа нэвтрэх үед нууц кодыг сэм мэдэн авч, улмаар бусдын гар утсаар Хаан банкны апплекшин ашиглаж хохирогчийн Ч- дугаартай харилцах данс руу нэвтэрч 10,370,000 төгрөгийг нь шилжүүлэн авч хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Ч-ээс гэмт хэргийн шинжтэй гаргасан гомдол /1хх 162/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 163-169/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 226-228/,

хохирогч М.Ч-ийн “...Миний бие нь өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээр болсон асуудлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьж мэдүүлсэн байгаа тул уг мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Болсон асуудлын талаар товч дурдахад 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 04 цаг 40 минутын үед хамт буудалд орсон үл таних Н-, Н- гэх хоёр эмэгтэйтэй нь намайг унтаж байхад миний гар утсаар интернэт банкаар орж миний данснаас 10,370,000 төгрөгийг өөр данс руу шилжүүлэн хулгайлж авсан байсан. Миний Хаан банкны Ч- тоот данснаас И- тоот данс руу шилжүүлэгдсэн байсан. ...” /1хх 172-173/,

гэрч Ү.И-ын “...Надад Хаан банкны И- дансны дугаар байдаг. Тухайн дансыг надаас өөр хүн ашигладаггүй. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн үед  Д- УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гадуур таксинд явж байгаад ...Цайзын баруун талд байдаг Ассайтын буудлын...тэнд зогсож байхад нэг эмэгтэй ирээд “нөхөртөө зодуулчихлаа таксинд явах уу” гэсэн. Би суу гэж хэлсэн, тэгсэн чинь тухайн эмэгтэй ахаа данс руу чинь мөнгө хийе гэхээр нь хэдэн төгрөг юм гэж хэлсэн, тухайн эмэгтэй “100,000 төгрөг хийнэ” гэж хэлсэн. Тэгээд миний дансыг аваад ард байсан машин руу явсан. Буцаж ирэхдээ хоёулаа болоод ирсэн. Тэгээд өөрийн дансаа интернэт банкаар шалгахад миний дансанд 10,000,000 төгрөг, тусдаа 370,000 төгрөг орсон байхаар нь нөгөө эмэгтэйд мөнгөө ав гэж уурлахад одоо удахгүй буцаагаад авна гэсэн. Тэгээд тэнд 5-10 минут байхад Д- гэж дуудаад байсан охин нь эгчтэйгээ утсаар яриад байсан. Тэр эмэгтэй эгчтэйгээ ярихдаа хүнээс 100,000 төгрөг авах гэсэн юм, эмээгийн дансыг өг гээд байсан. Эгчээсээ эмээгийн гэх Д- дансыг аваад надад хэлэхээр нь 10,353,000 төгрөг “taxi” гэх утгатай шилжүүлсэн. Тухайн дансны эзэмшигч нь Г- гэж гарч ирж байсан. Мөнгийг нь шилжүүлээд Дарь-Эх рүү нөгөө хоёр эмэгтэй явъя гэж хэлсэн. Дарь эхийн тэнд гэр хороололд очоод Д- гэдэг охин нь буугаад хашаа тойрч явж ирсэн. Тэндээсээ “Дарь эх”-ийн уулзвар дээр байдаг АТМ орсон. Тэгээд цаашаа явж байгаад “Дунд дарь эх”-ийн тэнд байдаг АТМ орсон. Тэгээд сансар руу явж байгаад бас АТМ орсон. 3 дахь АТМ орчоод эгч рүүгээ залгаад эмээгийнхээ регистрийн дугаарыг асуугаад байсан. Тэгээд цаашаа их нэг сургуулийн тэнд байдаг АТМ орсон. Дараа нь Да хүрээ захын тэнд байдаг АТМ орсон. Тэндээсээ “Амгалан” захын тэнд байдаг давхар буудлын АТМ орсон. Тэндээсээ замын хойд талд гэр хороолол руу ороод худгийн хажуу талд тухайн хоёр эмэгтэй бууж үлдсэн. Надад 100,000 төгрөг өгсөн...” /1хх 178-179/

Б.Н-ын сэжигтнээр өгсөн “...Тухайн хүний дансаа шалгаж байхыг харахад 10 гаруй сая төгрөг байхаар нь авъя гэж бодоод Н-д хандаж дансандаа 10,0 сая төгрөгтэй байна авъя гэж хэлсэн. Тэгээд пиво уучхаад Н- би интернэт банкны кодыг нь цээжилсэн явъя гэхэд итгээгүй. ...тэгээд таксины жолоочоос данс руу чинь мөнгө авъя ... 10,000,000 төгрөг байгаа юм, би нөхөртөө зодуулсан авахгүй бол болохгүй гэж хэлээд гуйсаар байгаад дансыг нь авсан. Тухайн жолоочийн гар утсыг аваад интернэт банкийг нь ашиглаж 10,370,000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 210-211/,

Б.Н-ийн сэжигтнээр өгсөн “....2021.11.15-ны 03 цагийн үед зочид буудалд тавуулаа орсон. Нэг эрэгтэй нь тооцоо хийгээд утсаараа кодоо сольсон. Д- цээжилж авсан байсан. Д-г явуулахгүй гээд байсан, замын цаанаас залуучууд ирээд салгасан. Тэгээд хажууд такси байхаар нь суугаад бид хоёр цайз руу явсан. Д- машинд жолоочийн гар утсыг аваад таксины мөнгө шилжүүлнэ гээд зочид буудалд байсан эрэгтэйн кодоор ороод таксины жолоочийн Хаан банкны данс руу 10,730,000 төгрөгийг хийсэн. Бэлэн гаргаад өг гэсэн карт байхгүй гэсэн. Д- Нараа эгчтэйгээ яриад эмээгийнхээ дансыг аваад тухайн таксины жолоочоос хийсэн мөнгөө авсан. Мөнгөөрөө эд хогшил авч, байр түрээсэлж, ойрын зуурын хэрэгцээнд хэрэглээд дууссан. ...” /1хх 213-214/ гэх мэдүүлгүүд,

гэрч Ү.И-ын Хаан банк дахь И- тоот дансны дэлгэрэнгүй хуулганд:  Ч- тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 15-нд 04:43 цагт 10,000,000 төгрөг, 04:44 цагт 370,000 төгрөг тус тус орлогын гүйлгээ хийгдсэн, И- тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 15-нд такси гэх утгаар 17,000 төгрөг зарлагаар Г- тоот данс руу, 2021 оны 11 дүгээр сарын 15-нд 05:17 цагт такси гэх утгаар Д- тоот данс руу 10,353,000 төгрөгийн тус тус зарлагын гүйлгээ хийгдсэн дэлгэрэнгүй хуулга /1хх 230-231/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

1.5 Б.Н-той бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Х-” зочид буудлын 402 тоот өрөөнөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч У.Алтан- Эрдэнийн “I phone 11” загварын, Б.Г-ийн  “I phone 7 plus” загварын тус тус гар утсыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч У.А-д 1,375,000 төгрөгийн, Б.Г-өд 300,000 төгрөгийн, бусдад нийт 1,675,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч У.А-ийн “...Баарнаас гараад гадаа байж байхад хоёр эмэгтэйг нэг  залуу хоргоогоод байхаар нь манай найз Г- очоод тухайн хоёр эмэгтэйгээс зүгээр үү,  хүргэж өгөх үү гэхэд нэг эмэгтэй нь найз бандитайгаа ярья гээд найзтайгаа утсаар яриад байсан. Тэгээд гар утсаар ярихаар нь “дөрвүүлээ караоке орох уу” гэж би асуухад “тэгье” гэсэн. Хорооллын голын замд байдаг “Х-” нэртэй зочид буудлын зүүн талд байдаг караоке ороод “Jаск”, архи ундаа устай авч уугаад дуулсан. 07 цагийн үед тухайн газраас гараад харих уу гэж хоёр эмэгтэйгээс асуухад нөгөө хоёр “харих гэж байгаа юм уу” гээд байхаар нь Бид хоёр буудалд орж амарлаа, та хоёр цуг орж амрах уу” гэж хэлэхэд “тэгье” гэсэн. “Х-” нэртэй зочид буудлын гурван ортой өрөөнд орсон. Тухайн өрөөнд ороод унтаад өгсөн. 12 цагийн үед сэрэхэд найз Г- бид хоёр байсан. Нөгөө хоёр эмэгтэй явсан байсан. Гар утсаа үзэхэд миний “I phone 11”, Г-ийн “I phone 7 plus” маркийн гар утас байхгүй байсан. Миний гар утас бол миний өмдний халаасанд байсан. Тухайн хоёр эмэгтэй халаас ухаад миний гар утсыг авсан юм шиг байна. ...” /2хх 53-54/,

хохирогч Б.Г-ийн “...Бид хоёр тэр хоёр охинтой дөрвүүлээ хорооллын модны хоёрын зам дагуу байдаг “Х-” нэртэй зочид буудлын зүүн талд байдаг караоке ороод нэг  литртэй “Jаск" нэртэй виски уугаад дуулсан. 5 цагийн үед тухайн газраас гараад бид дөрөв  “Х-” нэртэй зочид буудалд ороод унтсан. Гурван ортой, хоёр өрөөтэй өрөөнд орсон. Өглөө 12 цагийн үед сэрэхэд А- бид хоёр байсан, нөгөө хоёр эмэгтэй байхгүй байсан. Миний утас орны хажуу талын ширээ нь дээр байсан “I phone 7 plus” маркийн гар утас байхгүй. Мөн манай найзын “I phone 11” маркийн гар утас байхгүй байсан. ...” /2хх 59-60/,

Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...нөгөө хоёр залуу тасраад унтаад өгсөн, тэгэхээр нь тэр хоёрын “I phone 11, “I phone 7 plus” маркийн хоёр утас байхаар нь аваад гараад явчихсан. ...” /2хх 90-91/

Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “... караокены хажуу талын буудалд ороод тэгсэн нөгөө хоёр тасраад унтчихаар нь бид хоёр тэр хоёрын I phone 11, I phone 7 plus гар утсыг аваад явсан. ...” гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №БГ2-21-1303 дугаартай “...зах зуулийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй “I phone 11” гар утас нь 1,375,000 төгрөг, “I phone 7” гар утас нь  300,000 төгрөг, нийт 1,675,000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 69-70/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

1.6 Б.У-, Б.Н- нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” үсчний газраас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.О-ын өмчлөлийн 350,000 төгрөгийн үнэтэй “Redmi note 8 Pro” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.О-аас гэмт хэргийн шинжтэй гаргасан гомдол, мэдээлэл /2хх 104/,

хохирогч Д.О-ын “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудлын хойно байрлах “Ану” нэртэй үсчинд үсчнээр ажиллаж байна. Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Сайн электроникс” дэлгүүрээс ““Redmi 8 pro” гэх ухаалаг үйлдлийн системтэй гар утсыг 1,299,900 төгрөгөөр худалдаж авсан. 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ утсаа үс засдаг хэсгийн толины өмнө тавьсан байж байсан чинь гаднаас 20 гарам насны залуу орж ирээд “үсний цайралт, будалт, засалт асуугаад зогсож байсан чинь араас нь 20 орчим насны хоёр охин орж ирээд бас үсний будалт асуугаад гараад явсан. Тэгсэн миний гар утас алга болсон байсан. ...” /2хх 109-110/

Б.Н-ын яллагдагчаар өгсөн “... Уг гэмт хэрэг үйлдэхэд Н- бид хоёр У-тай хамт явж байсан. У- эхэлж ороод ...араас нь Н- бид хоёр ороод У- Redmi 8 pro  маркийн гар утас хулгайлсан байдаг. Тэр утсыг Н-ийн паспортоор 4 дүгээр дэлгүүрийн урагшаа явдаг автобусны буудал дээр 500,000 төгрөгөөр тавьсан. /2хх128-130/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй үнэтэй “Redmi note 8 Pro” загварын гар утас нь  350,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 112-113/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;  

1.7 Б.Н-той бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Нисдэг машин” худалдааны төв дотор, бие засах өрөөний гадна талд, ширээн дээр тавьсан байсан хохирогч С.А-ийн  өмчлөлийн 174,000 төгрөгийн үнэтэй “LG-G7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

улмаар хохирогч С.А-ийн гар утсанд суулгасан Хаан банкны апплекшиныг ашиглаж түүний эзэмшлийн А- тоот харилцах дансанд нэвтэрч тус данснаас Хаан банк дахь С.Д-гийн эзэмшлийн Д- тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 47 минутад 445,000 төгрөгийг,

мөн Хаан банк дахь Д- тоот харилцах данснаас Хаан банк дахь С.Д-гийн эзэмшлийн Д- тоот данс руу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 48 минутад 20,000 төгрөг тус тус шилжүүлэн авч, 465,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 639,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч С.А-ийн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өөрийн ажил болох “Нисдэг машин” худалдааны төвд нойлын өрөөний мөнгө хурааж аваад сууж байсан. Нойлын өрөөгөө харах гээд, бас цэвэрлэх гээд орох үедээ би өөрийн гар утсаа болон тэр өдрийн нойлын өрөөнд орсон хүмүүсийн өгсөн мөнгө орлого 5,000 төгрөг хийсэн байсан хайрцаг дотор гар утсаа хийгээд ширээн дээр тавиад үлдээсэн. Цэвэрлэгээ хийж байгаад гараад ирсэн чинь миний ширээн дээр байсан тухайн өдрийн орлого 5,000 төгрөг, гар утас хайрцагтайгаа хамт байхгүй болсон байсан. Хяналтын камерын бичлэг үзэх гэсэн боловч байгууллагын камер ажиллахгүй болохоор гар утсаа олдохгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Би гар утасгүй 5 хоног явж байгаад нэг утастай болоод хүүхдэдээ мөнгө өгөх гээд данснаас мөнгө авах гэсэн чинь дансанд байсан мөнгийг авсан байсан.  Хаан банканд хандсан чинь миний данснаас 10 дугаар сарын 26-ны өдөр 445,000 төгрөг зарлага гарсан байна гэж хэлсэн. Миний нөгөө данс болох Д- гэсэн дугаарын данснаас мөн 20,000 төгрөг авсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний данснаас нийт 465,000 төгрөг гарч надад хохирол учирсан. ...” /2хх 249/,

гэрч С.Д-гийн “...өөрийн данснаас 20,000 төгрөг аваад гарах гэхэд АТМ дотор зогсож байсан. Тэр охин надаас “эгчээ би өөрийн картаа орхисон байна, таны данс руу мөнгө шилжүүлээд, мөнгө авч болох уу” гэж асуухаар нь би хэсэг эргэлзэж байгаад зөвшөөрөөд өөрийн дансны дугаараа хэлсэн. Тэр охин эхлээд миний данс руу 445,000 шилжүүлээд, дахин 20,000 төгрөг нэмж шилжүүлээд, би өөрийн картаа АТМ-д уншуулаад 465,000 төгрөг бэлнээр нь гаргаж тэр охинд өгсөн...” /2хх 151/,

Б.Н-ын яллагдагчаар өгсөн “... Нисдэг машины ариун цэврийн өрөөнөөс Н- цагаан өнгийн цаасан хайрцаг барьчихсан гарч ирсэн. Хайрцгаа онгойлгоод дотор талаас LG маркийн гар утас гаргаж ирээд оролдоод байхаар нь ...энэ юун утас юм бэ гэж асуухад ...энэ дотор утас байгаа юм шиг болохоор нь би аваад гараад ирлээ гэсэн. Н- мессеж дээрээс данс дахь мөнгийг нь үзсэн, чи татаад авчих гээд өгөхөөр нь би утсыг аваад Хаан банкны апп руу орсон. Нууц дугаараа алдсан гэж бүртгүүлээд кодыг нь сольж ороход хоёр банкны данс байсан, эхний дансанд 400,000 гаруй, 2 дахь дансанд 20,0 гаруй мөнгө байсан. Н- намайг очоод авчих гэхээр нь АТМ ороод нэг эмэгтэйгээс дансаар нь гуйж мөнгийг гаргуулж авсан. АТМ гадаа Н- зогсож байсан. ...Мөнгийг нь хамт үрэлцсэн. /2хх 186-187/

Б.Н-ийн яллагдагчаар өгсөн “... Нойлын өрөө орсон чинь хайрцагтай юм байхаар нь би аваад гараад үзэхэд задгай мөнгө, нэг ширхэг гар утас байсан. Н- гар утсыг нь үзээд интернэт банкнаас нь АТМ-с хүн гуйж байгаад 445,000 төгрөг авсан. Бид хоёр мөнгөөр нь хоол идээд архи уугаад бааранд ороод дууссан. ...” /2х 197-198/ гэх мэдүүлгүүд,

гэрч С.Д-г оролцуулан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны “...оролцогч нарыг 1-6 хүртэл дугаарлав. №3 дугаарт Б.Н-, №5 дугаарт Б.Н-ийг дугаарлаж байрлуулсан ба, үүний дараа С.Д-гаас АТМ-с таны данс руу  мөнгө шилжүүлж авсан эмэгтэй хүнийг хараад танина гэж мэдүүлсэн, тэр хүн эдгээр хүмүүсийн дотор байна уу, ямар содон шинж тэмдгээр таних бэ гэхэд өргөн нүүрний хэлбэртэй, нүдээр хараад танина, №3 дугаарт байгаа эмэгтэй мөн байна.гэж хэлснийг буулгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 176-178/,

Хаан банкнаас ирүүлсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд” ...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 48 минут 34 секунд гэж харагдах бөгөөд 160 см орчим өндөртэй махлаг, цэнхэр өнгийн масктай 18-22 насны эмэгтэй хүүхэд дансаар чинь мөнгө шилжүүлж авч болох уу гэж иргэн С.Д-гаас гуйж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн автобусны буудал дээр байх Хаан банкны АТМ-ээс мөнгө авхуулж байгаа бичлэг харагдаж байна.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 166-168/,

хохирогч С.А-ийн Хаан банк дахь А-, Д- дугаартай дансны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2хх 143-148/

гэрч С.Д-гийн эзэмшлийн Хаан банк дахь Д- дугаартай дансны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /2хх 152/,

Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №ЧД1-21-918 дугаартай “...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй “LG-G7 гар утас нь 174,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 163-164/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

1.8 Б.Н-той бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Д-” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Ж-гийн 250,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

 улмаар уг гар утсанд суулгасан Хаан банкны аплейкешныг ашиглаж хохирогч Э.Ж-гийн Хаан банк дахь Ж- тоот харилцах данснаас Ч.Г-ын Хаан банк дахь А- дугаар дансаар 2021 оны 10 дугаар сарын 28-ны 06 цаг 45 минутад 8,600,000 төгрөг шилжүүлэн авч, хохирогчид нийт 8,850,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2021 оны 10 дугаар сарын 28-ны 08:09:11 цагт фейсбүүкээр танилцсан хоёр хүүхэн Samsung А-8 загварын гар утас хулгайлаад явчихсан байна, миний утсыг ашиглаад данснаас интернэт банкаар 8,600,000 төгрөг Г- гэх хүний данс руу шилжүүлээд авчихсан гэх дуудлагын лавлагаа /3хх 36/, 

хохирогч Э.Ж-гийн “...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой найз Г-ын хамт гадуур явж байгаад өмнө нэг удаа таарч байсан нэрийг нь мэдэх Н- нэртэй охинтой чатлаад уулзахаар болсон. Хорооллын өмнө уулзаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Д- зочид буудалд 02 цаг 50 минутад орсон. Буудалд ороод гурван ширхэг хоёр литрийн Сэнгүр нэртэй пиво дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд би нэрийг мэдэхгүй охинтой хамт нэг орон дээр тэврээд унтсан. Өглөө 06:14 минутад тэр Н- Д- хоёр гараад явсан. Би 06:50 минутад буудлын хамгаалагч дээр очоод төлбөрөө төлөх гэтэл миний утас байхгүй байсан. Хамт явсан Г-ын утсаар мөнгө шилжүүлэх гэтэл нууц уг блоклогдсон байсан. Хаан банкны лавлах руу залгатал таны дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Дансны мэдээллээ автал Хаан банк дахь миний Ж- дугаарын данснаас 8,600,000 төгрөг Ч.Г- гэх хүний данс руу шилжүүлэн орсон байна гэсэн, тэгээд би мөнгөө алдсан гэдгээ мэдсэн. Миний гар утаснаас шилжүүлэн авсан байх гэж бодож байна. Тэр уулзсан Н-, Д- гэх хүнийг сайн танихгүй. Миний утсыг хулгай хийгээд аваад явсан. Миний гар утас Samsung А-8 маркийн гар утас байсан. Дөрвөн жилийн өмнө Тэди худалдааны төвөөс худалдан авч байсан8 шар өнгөтэй, гадна талаараа гэргүй дэлгэцэн дээрээ кодгүй6 ...Би Н-г өмнө нэг таарч байсан, тэрнээс өөр юм мэдэхгүй. ...” /3хх 40-43/,

гэрч Ч.Г-ын “...А- тоот дансыг би эзэмшдэг. …Манай охин Б.Н- ашиглаж байгаа. ...би уг мөнгө орсон талаар мэдэхгүй, мөнгөнөөс ашигласан зүйл байхгүй. Манай охин Б.Н- гэртээ ирээгүй удаж байна...” /3хх 45/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Э.Ж-гийн Хаан банк дахь Ж- тоот харилцах дансны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 8,600,000 төгрөгийн зарлагын дэлгэрэнгүй хуулга /3хх 62/,

гэрч Ч.Г-ын Хаан банк дахь эзэмшлийн А- дугаарын дансанд 2021 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 06 цаг 45 минутад 8,600,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн дэлгэрэнгүй хуулга /3хх 64/,

Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №БЗД2-22-1878 дугаартай “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар Samsung А-8 загварын гар утас нь 250,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 72-73/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;  

2. Шүүгдэгч Б.Н-, С.Т- нар нь Б.Н-той бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “О-” зочид буудлын гадна талаас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Б-ийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үлдээсэн 750,000 төгрөгийн үнэтэй “Оppo А93” загварын гар утас, бэлэн 20,000 төгрөг, Хаан банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, улмаар уг гар утсанд суулгасан Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны Б- тоот харилцах данснаас мобайл банканд нь нэг удаагийн код ашиглан Хаан банк дахь Н.Г-ын эзэмшлийн Г- тоот дансаар 2021 оны 7 дугаар сарын 05-ны 23:41 цагт 520,000 төгрөг, С.Г-ын эзэмшлийн Г- тоот дансаар 2021 оны  7 дугаар сарын 06-ны 15:07 цагт 20,000 төгрөг, Х.Ж-ын эзэмшлийн  Ж- тоот дансаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны 13:07 цагт 40,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, гурван удаагийн гүйлгээгээр 580,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 1,330,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Б-оос гэмт хэргийн шинжтэй гаргасан гомдол /1хх 243/,

Хаан банк дахь Б- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 244-248/,

хохирогч Б.Б-ийн “...Уулзахдаа тэр 2 хүүхэн дээр нэг хүүхэн нэмэгдээд гурвуулаа ирсэн. 20-25 орчим насны хүүхэн байсан. Мөнгө төгрөг бүтэхгүй байна гээд ярьж сууж байгаад Туул гол орохоор болоод дөрвүүлээ явсан. Гачууртын эцсээр очоод гол дээр очиж би усанд орсон. Замдаа дэлгүүрээс том 2.5 литртэй гурван пиво, шилтэй пиво гурван  шилийг авч яваад уусан. Тэндээсээ хот орж буудал орохоор болоод хөдөлсөн, шөнийн 23 цаг болж байсан. Баянгол дүүргийн нутаг хорооллын эцэст “Г-” гээд буудал орохоор болоод намайг буудал ороод өрөө үзчих гээд нэг хүүхэн нь хэлсэн, ороод 2 давхрын  ресейпшнтэй уулзаад гараад ирсэн чинь миний машинд байсан гурван хүүхэн буугаад явсан байсан. Машинд байсан миний “Оppo-А-93” загварын гар утас, Хаан банкны виза карт, барьцаанд байсан “ I phone-6” загварын гар утас, голын хайрцагт байсан 20,000 төгрөг авсан байсан. “Оppo” загварын гар утас 880,000 төгрөгөөр аваад хоёр сар болж байгаа, интернэт банкны нууц код, гар утасны гэр дотор байсан түүнийг хараад интернэт банк руу нэвтэрч 520,000 төгрөгөөр нэг удаа, 40,000 төгрөгөөр нэг удаа, 20,000 төгрөгөөр нэг удаа гээд нийт гурван удаагийн нэвтрэлтээр 580,000 төгрөг гурван өөр данс руу шиг авсан байсан. Энэ мөнгө шилжсэн данс миний дансны хуулган дээр байгаа. Гурван хүүхнүүдээс болж нийт 1,460,000 төгрөгийн алдагдалтай хохирч байна...” /2хх 4/,

гэрч Н.Г-ын “...Сансрын колонкын автобусны буудал дээрээс 17 насны орчмын гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүүхдүүд гар өргөхөөр нь зогсоод тэр хэдийг авч явсан. Тэр хэд суугаад бид хэд нэлээн явах байх шүү гэж хэлээд жолоочийн талын суудал дээр нэг охин хойно үлдсэн гурав нь суусан. Тэр хэд надаас Хаан банкны карт байгаа юу гэж асуухад би байгаа гэсэн, тэр хүүхдүүд “миний Хаан банкны карт руу мөнгө хийгээд картаас чинь мөнгө авчих уу” гэж асуусан. Тэгээд сансрын туннел дээрээс очоод Хаан банкны АТМ дээр очиж зогсоод нэг охин гарч гүйгээд мөнгө аваад ирье гэж хэлээд гараад явсан. Удалгүй нөгөө охин ...нэлээн зузаан боодол мөнгө авч орж ирсэн. Мөнгөө миний хажууд сууж байсан охинд өгч, миний Хаан банкны картыг өгсөн. Миний хажууд байсан охин авсан мөнгөө тоолж үзээд цүнх рүү хийгээд цаашаагаа явъя гэсэн. Тэгээд би хөдлөөд явж байхад хойно сууж байсан нэг залуу хажууд сууж байсан охин руу дайраад оролдоод хараалын үг хэлээд, хөлөө урагшаа жийгээд намайг жолоо бариулахгүй болохоор нь би замдаа явж байгаад зам руу шахаж зогсоод би машинаасаа буугаад тэр залуутай юм яриад байж байхад над руу агсам тавих гээд, ...охидууд нь нөгөө залуугаа салгаж аваад “за ахаа бид хэд ингээд явлаа” гээд надаа 10,000 төгрөг өгөөд явсан. Миний дансны дугаар Г- гэх данс, тухайн өдрийн орлого зарлага мэдээ нь миний утсанд мессежээр ирсэн...” /2хх 7-8/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №БГ2-21-1270 дугаартай“...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар Oppo загварын гар утас нь 750,000 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 28-29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

3. Шүүгдэгч С.Т-, Б.Н- нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д-” нэртэй зочид буудалд хамт байсан хохирогч М.Г-ын эзэмшлийн Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч улмаар Хаан банк дахь түүний эзэмшлийн Г- тоот харилцах данснаас нийт 9,000,000 төгрөгийг хулгайлан авсан болох нь:

иргэн М.Г-аас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Д- нартай зочид буудлаас банкны картаа алдаж, 10 сая төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдчихлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /5хх 4/,

хохирогч М.Г-ын “...Бид хэд бөөндөө орж авсан архи пиво уусан. Бид хоёр нээх согтоогүй. Н- тэр хоёр ч гайгүй байх шиг байсан. Нөгөө хоёр хоорондоо зодолдоод бид салгасан. Н- тэр хоёрыг 04 цагийн үед эрэгтэй найз нь дуудаад байна гээд явсан. М- бид хоёр удаа ч үгүй унтсан. Би маргааш өдөр 13:25 цагийн үед Сансарын “Хаан банк” руу өөр картаа сэргээлгэх гээд орсон. Тухайн үед картаа алга болсныг мэдээгүй байсан ч дансныхаа үлдэгдлийг шалгуулсан чинь миний данснаас 9,000,000  төгрөг гарсан байсан. Тухайн үед би банкны картаа алга болсон, миний данснаас их хэмжээний мөнгөний зарлага гарсныг мэдсэн. Н-ын найз дэлгүүрт ороход миний картын нууц үгийг харсан. Би тэр охиныг авч явсныг баттай мэдэж байна. ...”  /5хх8/

мөн дахин өгсөн: ...М- бид хоёр тэд нарыг салгаад ахиж шуугихгүй гэж хэлээд буулгаад бид нар буцаад архиа ууж эхэлсэн. Удаагүй ахиад орж ирээд нэг үйлчлэгч эгч нь Н-той зодолдож байсан. М- бид хоёр арай гэж салгаад буцаад орсон. Т- дэлгүүр явъя гэж хэлээд намайг дагуулж гарсан. Тэгээд уух юм аваад намайг тооцоо хийж байхад Т- миний нууц үгийг харж байсан. Намайг дэлгүүр ороод гүйлгээ хийх болгонд миний нууц үгийг харж байсан. Т- бид хоёр буудал руугаа буцаж ороод хэсэг уугаад сууж байхад Т-, Н- хоёр явлаа гэж хэлээд буудлаас гараад явсан. М- бид хоёр уугаад үлдсэн. Тэгээд миний гар утас байхгүй болохоор нь Т-д өгөөд яриулсан гэдгээ санаад би Т-, Н- хоёрын араас гарахад явчихсан байсан. Маргааш нь сэрээд үзэхэд буудлын орны дэрэн доор байсан. Тэгээд гар утасны ард маань миний Хаан банкны карт байгаагүй. Тухайн үед би дэлгүүр юм уу, таксинд банкны картаа үлдсэн юм уу, хаясан гэж бодсон. Удаагүй Хаан банк дээр очоод хэрэглээний мөнгө авах гэтэл миний картаас 9,000,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Манай найз М- нь зочид буудлын төлбөрийг хийсэн. Харин би уух юмнуудын төлбөрийг хийсэн. Өөр мөнгө гаргасан хүн байхгүй. Хаан банкны миний дансны хуулга дээр байгаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагаас хойших бага хэмжээний гүйлгээнүүд бол миний уух юмнуудаа авсан гүйлгээнүүд юм. Надаас өөр уух юм болон өөр зүйлс мөнгө гаргасан хүн байхгүй. Манай найз М- нь зочид буудлын мөнгийг өгсөн, хэдэн төгрөг өгсөн гэдгийг би сайн санахгүй байна. Т- намайг тооцоо хийх болгонд ойр ойрхон харж байсан. ...” /5хх 8, 46/ гэх мэдүүлгүүд,

хохирогч М.Г-ын Хаан банк дахь Г- дугаартай харилцах дансны хуулганд 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03 цаг 43 минутад 2,000,000 төгрөг, 5000,000 төгрөг, 03 цаг 44 минутад 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн  дэлгэрэнгүй /5хх 20-21/

хохирогч М.Г-ын эд зүйлээ алдсан гэх өдөр явсан маршрутаар шүүгдэгч С.Т-тэй 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хамт явж шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /8хх 81-84/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар ;

4. Шүүгдэгч Б.Н-, С.Т- нар нь Б.Н-той бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Т-ыг “гар утсаа тур хэрэглүүлээч” гэж хуурч, түүний эзэмшлийн 669,600 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung А-51” загварын гар утсыг залилан авч, хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Т-ын “...Тэгээд Бархас бид гэрт нь байсан 2 литрийн пивыг хувааж ууж байхад Б-ын танил Н- гэх охин гаднаас орж ирээд хэсэг ойр зуурын юм ярьж байгаад унтсан. Өглөө 10 цагийн үед сэрээд дэлгүүр гарч дахин пиво авч хувааж уугаад сууж байтал Н- нь өөрийн хоёр найзыг дуудчихлаа гэж хэлсэн. Удалгүй гаднаас 2 танихгүй охин орж ирээд бид нар авсан пивонуудаа хувааж уусан. 15 цагийн үед пиво нь дуусаад гарч пиво авахаар болоод Н- нь хоёр найзын хамт гарах гэсэн. Б- намайг хамт гарчих гэж хэлсний дагуу дэлгүүр рүү гарах үед нэг охин нь “би ээжтэйгээ чат бичих хэрэгтэй байна, надад түр гар утсаа өгч байгаач” гэж хэлээд миний гар утсыг авсан. Дэлгүүр үү хамт ороход тэр охин ...”энэ дэлгүүрт миний авах зүйл байхгүй байна, чи картаа өгчих, би доод дэлгүүр ороод ирье” гэж хэлэхээр нь Б-ын надад өгсөн Худалдаа хөгжлийн банкны картыг нь өгсөн. Тэгээд харж байхад доод талын дэлгүүрийн орж байсан. Тэр дэлгүүрийн хаалгаар гарч ирээд шууд доошоо гудамж уруудаад гүйгээд явахаар нь гайхаад араас нь алхаад очиход дэлгүүр рүү ороогүй, алга болсон. Буцаад Б-ын гэрт ирээд өөрийн утас руу залгахад миний утсыг унтраасан байсан. Б-аас тэр охидуудаа олж өг гэхэд утас руу нь залгаад холбогдохгүй байна гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний гар утас “Samsung А-51” загварын гар утас байсан...” /2хх 212-214/

Б.Н-ын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 7 дугаар сарын 15-нд Н- намайг хүрээд ирээч, найзындаа байна гэж дуудсан. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, нийтийн байранд очсон. Очиход Н-, гурван эрэгтэйн хамт пиво уугаад сууж байсан. Дараа нь Н-ийн найз гэх эмэгтэй нэмж ирсэн. Н- намайг чи байж бай би хүүхдийн мөнгө авчхаад ирье гээд эмэгтэй найзынхаа хамт гарсан. Улмаар гурван эрэгтэй хамт үлдсэн. 5 минутын  дараа би өөрөө утасгүй явж байсан учир Төрөө гэх залуугийн гар утсыг фейсбүүк орчхоод өгье гэж авсан.  Төрөө дэлгүүр орох гээд гарсан, би хамт явъя гээд гарсан. Тэгээд дэлгүүрт ороод чи энд байж бай би доод талын дэлгүүр орчхоод ирье гээд Төрөөг дэлгүүрт үлдээгээд гарсан. Улмаар Би Төрөөгийн утсыг аваад таксинд сууж Монтел дээр очиж 400,000 төгрөг орчмоор зарсан. ...” /2хх244-245/ гэх мэдүүлгүүд,

Дамно ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №ЧД1-21-502 дугаартай “...зах зуулийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тус үнэлэгдэж буй Samsung A51  загварын гар утас нь 669,600 төгрөгөөр үнэлэгдэв..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 224-225/,

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Т-ыг оролцуулж явуулсан таньж олуулах ажиллагаанд №1-д Б.Үлэмжгэрэлт, №2-т С.Н-жин, №3-т Б.Н-, №4-т С.А- нарын гэрэл зургийг байрлуулахад хохирогч Б.Т-аас гар утсыг хэрэглүүлээч гээд хэлээд аваад явсан хүн нь №3 дугаарласан гэрэл зураг дээрх хүн мөн байна, би дээрх хүнийг 2 дахь удаагаа харж байна. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 232-234/,

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрч Б.Б-ыг оролцуулж явуулсан таньж олуулах ажиллагаанд “...№1-д Б.Үлэмжгэрэлт, №2-т С.Н-жин, №3-т Б.Н-, №4-т С.А- нарын гэрэл зургийг байрлуулахад Б.Б-аас Н-ийн дуудсанаар ирж пиво уусан эмэгтэй №3 гэж дугаарласан гэрэл зураг дээрх хүн мөн байна.гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 236-238/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэн болон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг эргэлзээгүйгээр хангалттай нотлон тогтоосон байна.

Шүүх хэрэгт авагдсан, судлагдсан нотлох баримтыг шалгах, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгч нарын гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-, С.Т- нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Н-ыг бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн.

Мөн шүүгдэгч Б.Н- нь 9 удаагийн үргэлжилсэн, бүлэглэж үйлдсэн хулгайлах хэргийн улмаас 26,189,000 төгрөгийн, бүлэглэж үйлдсэн залилах хэргийн улмаас 669,600 төгрөгийн, шүүгдэгч С.Т- нь 2 удаагийн үргэлжилсэн, бүлэглэж үйлдсэн хулгайлах хэргийн улмаас 10,330,000 төгрөгийн, бүлэглэж үйлдсэн залилах хэргийн улмаас 669,600 төгрөгийн, шүүгдэгч Б.Н- бүлэглэж үйлдсэн хулгайлах хэргийн улмаас 9,000,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан, шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Н-, С.Т-, Б.Н- нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн шүүгдэгч Б.Н-, С.Т- нарын залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэргийн хамтран оролцоо, хэлбэрийг хуульчилсан ба, гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах болон хуваарилахгүйгээр үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Н-, Б.Н- С.Т- нар нь хүсэл зорилго, санаа сэдэлт, үйлдэл хөдөлгөөнөөрөө санаатай нэгдэж, гэмт хэрэгт бүлэглэн хамтран оролцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-, Б.Н-, С.Т- нарын хулгайлах, залилах гэмт хэргийн тус тусын үйлдэлд хамтран оролцооны хэлбэрийг тодорхойлж, холбогдох хэсгийг журамлан зүйлчлэлийг үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч Б.Н-, С.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял; шүүгдэгч С.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, мөн шүүгдэгч Б.Н-, С.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 38 хоногийн хорих ялаар,

шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  хорих ялын нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил 38 хоногийн хугацаагаар хорих ял болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зургаан сарын хорих ялд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ял, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосноос эдлээгүй үлдсэн 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хорих ял болохыг тогтоож шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршигт тус тус тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж дүгнэв.

4. Шүүгдэгч С.Т- “...Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргахгүй, хохирогчид учруулсан хохирлоо төлж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгааг нөхцөл байдлыг харгалзан хамгийн бага ялаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан ба, шүүх энэхүү зохицуулалтыг заавал хэрэглэх хэм хэмжээ биш бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэх эсэх нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ юм.

Шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй.

Хэдийгээр шүүгдэгч С.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг илэрхийлэх боловч ч үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга буюу хохирогч нарын итгэл үнэмшлийг олж авснаар эд хөрөнгийг нууцаар хулгайлах, мөн залилах гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршиг, түүнчлэн хувийн байдал  буюу урьд 2019, 2020 онуудад хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан, шүүхээс 2019 онд түүнд оногдуулсан хорих ялыг шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, мөн 2020 онд хорих ял шийтгэгдэж эдэлж байхад хугацааны өмнө тэнсэн суллаж, хорих ялын хугацаа дуусгавар болж байсан зэргээр хүүхдийн эрхийг дээдлэх, түүнд хүнлэг энэрэнгүй байх, зарчмыг баримтлан хуулиар олгогдсон хөнгөрүүлэх нөхцөлүүдийг хэрэглэж байсан байх боловч дахин хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдэж, нийгмийн харилцаанд оролцохдоо хуулийг биелүүлдэггүй, засрал хүмүүжил олоогүй, нийгэмшээгүй зэрэг байдалд нь дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх, оногдуулсан хорих ялын хэмжээг багасах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч С.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхээс оногдуулсан ялыг хүндэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгч С.Т-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2417 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

5. Түүнчлэн, шүүгдэгч Б.Н-, С.Т- нарын өмгөөлөгч Б.Адалбек, С.Соронзонболд нараас “...шүүгдэгч Б.Н-, Б.Н- нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн байхад С.Т-д оногдуулсан хорих ялыг хойшлуулаагүй, шударга ёс болон тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан. ...” гэх тайлбарыг гаргаж оролцлоо.

5.1 Анхан шатны шүүх улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан “....шүүгдэгч Б.Н-ын төрүүлсэн хүүхэд Т.Э- 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн 9 сартай, шүүгдэгч Б.Н-ийн төрүүлсэн хүүхэд Б.А- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн 10 сартай буюу бага насны хүүхдүүдтэй  зэргийг харгалзан /хэрэгт хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан/ тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хойшлуулах санал, дүгнэлт гаргасныг үндэслэн шүүгдэгч Б.Н-, Б.Н- нарт оногдуулсан хорих ял эдлүүлэхийг тус бүрд шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.” гэж хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Н- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 522 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 224 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу хорихоос өөр төрлийн  шийтгэгдсэн байх ба, Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 21/59 дугаар тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаж, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэснийг буруутгах боломжгүй байна.

5.2. Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-ын урьд оногдуулсан ял шийтгэл, ял хойшлуулсан нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй хэдий ч давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн дүгнэлтийг хийх нь зүйтэй гэж үзэв.

Б.Н-ын тухайд, яллагдагч Э.Т-, Б.Л-, Б.У-, Б.Н-, С.Т- гэх зэрэг нэр бүхий 10 яллагдагчийн хамт эрүүгийн 2110023210094 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор зарим яллагдагч оргон зайлсан үндэслэлээр яллагдагч Б.Н-, С.Т- нарт холбогдох хэргийг эрүүгийн 230900001980 дугаар хэргээр тусгаарласан байна. /1хх 1-3/

Шүүгдэгч Б.Н- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдэж, дээрх ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. /9хх 17/

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н- нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Н-, С.Т- болон бусад хүмүүстэй бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгтээ шалгагдаж, шүүхээс  түүнд хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч С.Т-, Б.Н- нарын Б.Н- болон бусадтай бүлэглэж үйлдсэн, тусгаарласан 230900001980 дугаартай эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч С.Т- нь 2022 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө хохирогч М.Г-ын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Б.Н-той хамтран үйлдсэн эсэхийг шалгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророос Б.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэв зарим яллагдагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж хэргийг тусгаарлах нөхцөл бий болоогүй бол шүүгдэгч Б.Н-, Б.Н-, С.Т- нарын холбогдсон эрүүгийн 2110023210094 дугаартай, нэг цаг хугацаанд буюу 2021 оноос  2023 оны хооронд үйлдсэн гэмт хэрэгт нэг шийтгэл тогтоолоор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхээр байжээ.

Тиймээс шүүгдэгч Б.Н-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1070 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2417 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн, 3 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гурав хүртэлх насны хүүхэдтэй эх” гэсэн  үндэслэлийг харгалзан 3 жилийн хорих ялаар тогтоосон шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, нэг цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй, шударга ёс, тэгш эрхийн зарчим алдагдахад хүргэхгүй гэж дүгнэв.

5.3 Харин, хэрэгт авагдсан шүүгдэгч С.Т-ийн хувийн байдалтай холбоотой бүхий л баримтыг нягтлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар  хойшлуулж болно....” гэсэн ял хойшлуулж болох нөхцөл шалгуур, нийтлэг үндэслэл журмыг хангаагүй байх тул өмгөөлөгч нарын гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.

6. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 17 дугаар хуудаст хохирогч М.Г-ын овгийн эхний үсгийг “С”, “М” гэх зэргээр алдаатай бичсэн байгаа анхааруулан тэмдэглэв.

7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Т-ээс хохирогч М.Г-т төлүүлэхээр шийдвэрлэсэн 4,500,000 төгрөгийн төлбөрт түүний ар гэр /С-ын Б-ын Б- дугаарын данснаас шилжүүлсэн/ Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан, 100900005406 дугаарын барьцааны дансанд 500,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байршуулсан шилжүүлгийн мэдээлэл баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн /9хх/ болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч С.Т-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2417 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Т-ийн “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Шүүгдэгч С.Т-ээс Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Төрийн сан, 100900005406 дугаартай дансанд хохиролд төлөхөөр 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг байршуулсан болохыг дурдсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 77 (далан долоо) хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                       Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА