Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/92

 

2026           01           20                                                                                       2026/ДШМ/92

 

 

Ц.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э-ийн өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн,

шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Г.Энхболд,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2617 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Ж-д холбогдох эрүүгийн 2408 03599 0160 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овгийн Ц-ийн Ж-, ......, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Ц-).

Шүүгдэгч Ц.Ж- нь 2024 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо.............

ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2617 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ж-ы өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ы 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                     Н.БАТСАЙХАН

           

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА