Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 303/ШШ2026/00279

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  *******гийн *******,

Хариуцагч: *******гийн *******ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48.000.000 төгрөгийг гаргуулах, тус анд засвар хийсэн засварын үнэ болох 20.734.466 төгрөг, шинээр хийлгэсэн болон худалдаж авсан тавилгын үнэ 3.856.000 төгрөг, нийт 24.590.466 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48.000.000 төгрөгийг гаргуулах, тус анд засвар хийсэн засварын үнэ болох 20.734.466 төгрөг, шинээр хийлгэсэн болон худалдаж авсан тавилгын үнэ 3.856.000 төгрөг, нийт 24.590.466 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б.*******оос ******* аймгийн ******* сумын ******* дүгээр ******* ******* дугаар , 0******* тоот, 37,32 м/кв ******* өрөө ыг газар грашийн хамт 58.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч тус , газар, грашийн үнэ болох 58.000.000 төгрөгийг Б.*******ийн 5099705454 тоот дансанд 2024 оны 07 сарын 05-ны өдөр 28.000.000 төгрөг, 30.000.000 төгрөгөөр 2 хувааж өөрийн худалдаа хөгжлийн банкин дахь данснаасаа шилжүүлсэн. Худалдагч талаас тус ыг ямар нэгэн биет байдлын доголдол байхгүй, маш дулаахан гэсэн учраас би итгэлцлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээг хийж 2024 оны 07 сарын *******6-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан. Тухайн үед граш болон газар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул би газрын төлбөрийг 48.000.000 төгрөгөөр бодож *******0.000.000 төгрөгийг буцааж авсан. Би тус ыг худалдаж аваад хар шалыг нь хуулж дулаалга хийлгэж дахин шинээр цутгуулсан. Нойлын өрөөг бүрэн буулгаж шинэ материалаар өрүүлж, дотор гадна заслыг хийлгүүлсэн. Мөн паркет, обой, 2 хаалга, 2 цонх, болканы хаалга, цонхны тавцан, гарниз, пилта, угаалтуур, душ, бойлуур, сангийн цахилгааны ил далд холболтууд монтаж шугам зэргийг хийлгэсэн. Тааз хананы замаск, эмульс, гэх мэт засварыг шалнаас тааз хүртэл иж бүрэн шинээр мэргэжлийн хүмүүсээр хөлсөөр хийлгүүлсэн. Засвар болон үйлчилгээний хөлсөнд 20.734.466 төгрөг зарцуулсан. Мөн тус ны зохион байгуулалтад нийцүүлж 9.000.000 орчим сая төгрөгийн тавилга шинээр авч луулсан. Бид 2024 оны *******0 сарын 0*******-ний өдрөөс тус анд амьдарч эхэлсэн. ************** сараас гадаа хүйтний эрч чангарахтай зэрэгцэн ны температур *******ас ч *******6с-2*******с орчим болж хэлбэлзэж ны хананаас дулаан алдаж гэрт чийгтээд цонх хананд цан цохиж хөлөрч ус гоожиж, хөгц мөөгөнцөр ургаж, агааржуулах систем огт ажиллахгүй биет байдлын доголдол үүсэж эхэлсэн. Тиймээс худалдагч тал болох Б.*******, түүний эхнэр Д.Энэбиш нартай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар хэлээд ны үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит зураг видеог хувь чатаар нь явуулсан. Б.*******той ны гадаа таараад гэрийн бодит байдлыг үзүүлэхэд наад чинь засварт орно бид хот руу шилжих гэж байгаа мэтээр үл тоосон хандлагыг гаргасан. Хананаасаа хүйт сийгсэн, агааржуулалтгүй, хүйтэн чийгтэй, хөгц мөөгөнцөртэй орчинд миний 03 сартай, 07 настай, *******5 настай хүүхдүүд маань энэ өвөлжин ханиад томуу хүрч, удаа дараа хатиг туст өвчнөөр өвдөж, хүүхдүүдийн чихнээс булга гоожих, харшилтай болж ханиад нь эдгэхгүй даамжирч сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаад гомдолтой байна. Миний бие 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах худалдан авах гэрээний 4.3, 4.6, 4.7, 5.*******, 5.2-т заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48.000.000 төгрөгийг гаргуулах, тус анд засвар хийсэн засварын үнэ болох 20.734.466 төгрөг, 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах худалдан авах гэрээний 5.*******-т заасны дагуу тус анд шинээр хийлгэсэн, худалдаж авсан тавилгын ар тал битүү норж мөөгөнцөртсөн тул тус тавилгуудын үнэ болох 3.856.000 төгрөг нийт 24.590.466 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

*******.*******. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талтай ярилцах хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэхэмжлэлд дурдсан 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2*******07 дугаар Худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48,000,000 төгрөгийг гаруулах, тус анд засвар үйлчилгээ хийсэн засварын үнэ 20,734,466 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хувьд аа тухайн үеийн үнэ ханшны хэмжээнээс *******а / манай нэг кв нь *******500,000- *******600,000 төгрөгөөр зарагдаж байсан / үнээр, чанарын шаардлагын хувьд манай 2009 онд шинээр баригдаж , манайх анхны оршин суугч болж , манай аймгийн хэмжээнд хамгийн тохилог, дулаахан , аймгийн төвдөө бүх зүйлдээ ойрхон үнэ өртөг хамгийн өндөр байсан. Манайх аа өөрсдийн гараараа ариг гамтай эдэлсэн, дулаахан, даарч хөрөх зүйлгүй байдаг байсан, *******0 жил болоод сантехникийн шугам сольдог, гэсэн шаардлага байдаг үүний 2020 онд сантекникийн шугам, паарийг би бүрэн сольсон. Манайх нэг давхарт байдаг тул үүднээс дулаан алдаж магадгүй гэх үүднээс анх андаа орохдоо модон давхар хаалга хийлгэж байсан, үүднээс дулаан огт алддаггүй байсан юм. 2024 онд зарах гэж байхдаа 55,000,000 төгрөгөөр зарах зар өгч, хүмүүс банкны зээлээр авна гээд хөөцөлдөөд байж байтал ******* нар нь бэлэн мөнгөнд авна гэсэн учир мөнгөө *******асгаж 50,000,000 төгрөгт бодоод өгсөн. Тэгээд залуу хүмүүс байна өөрсдийн үр хүүхдүүдтэйгээ жишиж бодоод авгай 2 сая төгрөгийг татаад 48,000,000 төгрөгт өгье гэхээр нь би зөвшөөрч 48,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хийж, мөнгөө өгч авалцсан юм. Байр хүйтэн байсан учраас баахан мөнгө нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй, манай дулаахан, бид даарч хөрөх зүйлгүй байсныг найз нөхөд, хамаатан садан, ны оршин суугчид бүгд мэднэ, худалдан авсан хүмүүс засвар үйлчилгээ хийсэн тэгэхдээ дулаан алдагдуулах зүйл хийсэн болов уу гэх хар төрөх юм, лав л үүдний давхар хаалгыг авсан байсан, хаалга хийгээгүй байсан тэгэхэд нь би үүднээсээ дулаан алдалтгүй байжээ гэж бодсон. Агааржуулалтын систем манайхыг байхад зүгээр ажиллаж байсан, манайхаас хойш бүтэн нэг жилийн хугацаанд ажилласан эсэх талаар мэдэх зүйл алга байна. Манай гэр сантехникийн шугам болох паарнууд маш сайн халдаг миний хувьд дулаан байхыг эрхэмлэдэг учраас 4 том паар тавьсан, одоо хэрэгт авагдсан зургаас харахад гал тогооны өрөөнд байсан 8 секц бүхий нэг паарыг авч гаргасан байдал харагдаж байна. Мөн фэйсбүүкээс харж байхад манай халдаг уурын зуух муу халааж байна Мөнхсайхан даргаа халаагаад өгөөч гэсэн мэдээлэл маш олон гарч байсныг хараад би уурын зуух нь муу халааж байна даа гэж бодож байсан. Байшингийн хананаас манайхыг байхад дулаан алддаггүй байсан энэ бүхнээ өөрсдөө үзэж шалгаж авчхаад бараг нэг жилийн дараа ийм хэл ам гаргаж байгаад гайхаж байна гэжээ.

2.*******.Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.******* нь засварын үнэ болох 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр болж тохиролцож, нэхэмжлэгч нь бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж талууд эвлэрсэн болно гэжээ.

3. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Зохигч дараах байдлаар тохиролцож байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* бидний бие нь доорх нөхцөлөөр эвлэрч байна. Б.******* нь:

*******. 2024.07.05 өдрийн 2*******07 дугаартай худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага

2.    Тавилгын үнэ 3,586,000 төгрөгийн шаардлага

3. Засварын үнэ 20,734,466 төгрөгийн, *******3,734,466 төгрөгийн шаардлагаасаа тус тус татгалзаж

4. Хариуцагч нь завсрын үнэ болох 7,000,000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр тохиров гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ид холбогдуулан 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48.000.000 төгрөгийг гаргуулах, тус анд засвар хийсэн засварын үнэ болох 20.734.466 төгрөг, шинээр хийлгэсэн болон худалдаж авсан тавилгын үнэ 3.856.000 төгрөг, нийт 24.590.466 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48.000.000 төгрөгийг гаргуулах, тус анд засвар хийсэн засварын үнэ болох *******3,734,466 төгрөг, шинээр хийлгэсэн болон худалдаж авсан тавилгын үнэ 3.856.000 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч Б.******* нь засварын үнэ 7,000,000 төгрөгийг 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр харилцан тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.4, *******06.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, *******06 дугаар зүйлийн *******06.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,902 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 63,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.4, *******06.5, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

*******.Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2*******07 дугаартай Худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнэ болох 48.000.000 төгрөгийг гаргуулах, тус анд засвар хийсэн засварын үнэ болох *******3,734,466 төгрөг, шинээр хийлгэсэн болон худалдаж авсан тавилгын үнэ 3.856.000 төгрөг тус тус гаргуулах шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч Б.******* нь засварын үнэ 7,000,000 төгрөгийг 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, *******06 дугаар зүйлийн *******06.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 520,902 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 63,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА