| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0945/Э |
| Дугаар | 988 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 988
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, улсын яллагч С.С, шүүгдэгч Э.Т, Д.Г тэдгээрийн өмгөөлөгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор.Солонгоос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн Д.Г, Ш овогт Э.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.Т, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санто Смарт" хотхоны 1, 2 дугаар орцноос 12 ширхэг гал унтраах гидрант хоолой хулгайлж 596.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж мэдүүлэг зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “…2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Т бид хоёр явж байгаад сэлбэ гол дээр нэг шил архи уусан. Тэгээд бид хоёр нэг барилга руу орсон, тэнд галын дөрвөлжин хайрцаг байхаар нь онгойлгоод үзсэн. Дотор нь баахан шланк байхаар нь ярилцаж байгаад 4 ширхэгийг авсан. Бид хоёр барилгаас гараад тэрүүгээр явж байсан хүмүүст авсан шланкаа 2000-4000 төгрөгийн хооронд зарсан. Зарсан мөнгөөрөө 2 шил архи уусан. Орой нь тухайн барилга руу дахиж орж 4 ширхэг шланк авсан. Дахиад 2000-4000 төгрөгийн хооронд зарж архи уусан. Бид хоёр маргааш нь тэр хавиар хүнтэй уулзах гээд явж байгаад цагдаа нарт баригдсан гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 5/, хяналтын камерын бичлэг хуулбарлан авсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Д хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.А өгсөн мэдүүлэг /хх-н 20/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-29/, Э.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 49-50/, Д.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 55-57/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34,36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.С Э.Т, Д.Г нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санто Смарт" хотхоны 1, 2 дугаар орцноос 12 ширхэг гал унтраах гидрант хоолой хулгайлж 596.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Т, Д.Г нарыг бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Санто Смарт" хотхоны 1, 2 дугаар орцноос 12 ширхэг гал унтраах гидрант хоолой хулгайлж 596.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Д-н өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Санто смарт” хотхоны СӨХ-ны байцаагч Б.С гэх хүн байрны давхруудаар шалгалт хийж байгаад 9, 8, 7, 5 давхруудын галын хоолой байхгүй байсныг мэдээд хяналтын камер шүүж үзтэл шөнийн 03:00 цагийн орчимд тус байранд орж ирээд авсан байсан ба 3 дугаар сарын 30-ны өдөр 2 дугаар орцны 13, 14 давхруудын 4 ширхэг хоолой алдагдсан байсан. Хулгайлсан хүмүүс энэ өдөр дахин ирсэн байхаар нь манай байгууллагатай гэрээтэй ажилладаг Хангай секьюритийн ажилчид хулгайлсан гэх 2 залууг барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-н 18-19/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.А өгсөн: "...2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 13:00 цагийн орчим уг 2 танихгүй эрэгтэй дахин орцонд орох гэж байхад нь барьж аваад цагдаад дуудлага өгч саатуулсан юм. Тэгээд уг 2 танихгүй эрэгтэй халамцуу байсан ба уг галын хоолойнуудыг 100 айлд хүнд хадгалуулсан гэсэн..." гэх мэдүүлэг /хх-н 20/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 28-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-15/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Т, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Т, Д.Г нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э.Т, Д.Г нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 596.400 төгрөгийн хохирол төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 34 хоног, шүүгдэгч Д.Г нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон, хэрэгт шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.